Цэцэрлэгээ тараад гэртээ ирсэн дөрвөн настай охин нүд дүүрэн нулимсаа барьж ядан өмөлзөв. Багш нь түүнийг үймүүллээ гэж сандал өргүүлж зогсоосон учраас охин ээжийгээ харангуутаа өөрийн эрхгүй уйлчихжээ. Болсон явдлыг сонссон ээж нь охиноо өмөөрөн “Ийм жаахан амьтныг тэгж шийтгэж байдаг ямар муухай хүн бэ” хэмээн багшийг нь зэмлэтэл охин, “Гэхдээ та багшийг битгий загнаарай” хэмээн ээжээсээ чин сэтгэлээсээ гуйх нь тэр. Өөрийгөө өмөөрүүлэх дургүй хүүхэд битгий хэл том хүн ч байдаггүй байх. Бяцхан охины гуйлт үнэндээ айдас байлаа. Ээжид нь зэмлүүлсэн багшийн хилэн эргээд өөр дээр нь л ирнэ хэмээн сэтгэсэн хэрэг. Тийм байх магадлал өндөр л дөө.
Бид ихэнхдээ ажлын цагаар бяцхан үрсээ гэрт ганцааранг нь үлдээхгүйн тулд цэцэрлэгт явуулдаг. Хүүхэд ганцаараа үлдэх нь маш эрсдэлтэй учраас тэр. Эцэг эхчүүд хүүхдээ өөрөө харж, хандах боломжгүй үедээ багшийн хамгаалалтад үлдээх нь элбэг. Харамсалтай нь итгэсэн болгон нь хамгаалагч байж чадаагүйн ганц баримтыг дэлгэе.
Багануур дүүргийн нэгэн цэцэрлэгт хүмүүждэг дөрвөн настай хүүг орорй цэцэрлэгээсээ тарж ирэхэд нүүр, чих нурууг нь хөх эрээн болтол нь цохичихсон, хаа сайгүй хумсаар маажсан ором гарсан байв. Хүү үүнээс болж хэдэн өдөр халууран, шокын байдалд оржээ. Хэн түүнийг ийм болгосныг лавлахад, “Багш” гэх нь тэр. Харин багш нь бурууг ангийнхаа хүүхдэд тохов. Дөрвөн настай хүүхдүүд нэгнийгээ тийм болтол зодно гэдэг хүүгийн эцэг эхэд арай л үнэмшилгүй санагдсан учир цагдаагийн байгууллагад ханджээ. Гэвч бага насны хүүхдийн мэдүүлгийг хүчин төгөлдөрт тооцох боложгүй гэдэг шалтгаанаар багшид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Хуулийн ийм цоорхойгоос болж бидний үрс хохирсоор байна.
Бас нэгэн хүү саяхан ийм явдлын золиос болж, тахир дутуу болчихоод байгаа ч энэ явдалд хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. Хүүхдийн эцэг, эх цагдаад гомдол гаргасан ч багш нь зодсон гэдэг нь нотлогдоогүй гэдэг үндэслэлээр прокурор хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хэрэг явдал өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд болжээ. Н.Гантулга, Д.Нарантуяа нарын таван настай хүү Ганбаяр Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг байв. Ээж нь хүүгээ авахаар цэцэрлэгт очтол хүүгийнх нь хөл дунд чөмгөөрөө хугарчихсан байх нь тэр. Ангийн багш Д.Цэнгэлмаа нь үүнийг “Манай ангийн хүүхэд Ганбаярыг сандал руу түлхээд унагачихсан” гэж тайлбарлав. Хүүгийн мөргөж унасан сандал хүртэл хугарч унасан байлаа. Д.Нарантуяа ч тэр даруй хүүгээ эмнэлэг рүү авч явжээ. Хүүгийн хөл хүнд гэмтсэнийг тухайн үед шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна. Гэтэл удалгүй багшийн тайлбар хүүгийн ярьснаас зөрж эхэллээ. Ганбаярыг сандал руу түлхэж унагасан гэх хүүхдийг түүнтэй хамт хоёуланг нь багш түлхэж унагасан тухай хүү нь ярьжээ. Харин багш нь хүүхдийн эцэг эхэд “Энэ худлаа. Гэхдээ надад буруу бий. Тиймээс та нар эм тариа зэрэг хэрэгтэй зүйл гарвал хэлж байгаарай. Би тусална” гэжээ. Тэгээд ч Цэнгэлмаа багш тухайн үед хөл хүнд байсанд Ганбаярын аав, ээж мууг нь үзэхийг хүсээгүй учир цагдаа, шүүх болохгүйгээр хүүхдээ сайн эмчлүүлээд авъя гэж боджээ. Харин тухайн өдөр багш нь Ганбаярыг ангийнх нь хүүхэдтэй хамт паар руу түлхэж унагах үед хүү сандалд хөлөө цохиж хугалсан талаар хүү одоо ч гэсэн ярьдаг байна. Ганбаярын эгч түүний дээд ангид хүмүүждэг. Тэр өдөр багш нь “Манай ангийн хүүхэд хөлөө хугалчихлаа. Энэ сандлыг скочдоод өгөөч” хэмээн охины ангийн багшаас гуйн хөл нь хугарсан сандал авч явсныг Ганбаярын эгч аав, ээждээ ярьжээ. Хачирхалтай нь, энэ явдал цэцэрлэг тарахаас нэлээн хэдэн цагийн өмнө болсон байв. Хөл нь хугарчихаад амь нь тэмцэн орилж хэвтсэн хүүгийн талаар багш нь яагаад ч юм эцэг эхэд нь дуулгалгүй нэлээд удсан нь тодорхой болов.
Ганбаярын аав Н.Гантулга “Хүү маань цэцэрлэгт явдаг болсноосоо хойш нэг л ноомой, аймхай болчихсон. Багшийнх нь үг түүнд хууль гэсэн үг. Ямар сайндаа л хөл нь хугардаг тэр өдөр эмнэлэгт байхад хүү минь өвдсөндөө зогсоо зайгүй уйлж, орилж байсан юм. Би хүүгээ аргадаж, зандарч, гуйгаад ч нэмэр болдоггүй. Гэтэл Цэнгэлмаа багш хажуугаас “Ганбаяраа дуугүй болоорой” гэж хэлсэн. Түүнийг ингэж хэлэхэд нь хүү нам болчихсон. Хэчнээн өвдөж байгаа ч өөрийгөө хүчлээд уйлахаа больчихож билээ” гэж ярьсан юм.
Ганбаярыг эмнэлэгт бүтэн нэг сар хэвтүүлсэн ч хөл нь одоо ч бүрэн эдгээгүй байна. Эмч нар түүнийг бүрэн эдгэрнэ гэдэгт найдах хэрэггүй гэжээ. Хүүг эмчлүүлж байхад эхэндээ эм тариа, мөнгө төгрөг өгч байсан багш нь сүүлдээ утсаа салгачихаад сураггүй болов. Такси барьж амьдралаа залгуулдаг Н.Гантулга хүүгээ хэвтсэнээс хойш ажлаа бараг хийж чадахаа байж. Гэтэл хүүгийнх эмчилгээ, эм, тариа гээд дээрээс нь гэрийнхнээ тэжээхэд багагүй мөнгө шаардаж эхлэв. Зав зайгаараа таксигаа барих ч амьдралд хүрэлцэх нь хомс. Эхнэр, нөхөр хоёр сүүлдээ хамаг өнгөтэй, өөдтэйгөө зарж үрж дууслаа. Тусалж дэмжихээр амлалт өгсөн багш ч сураггүй болсон учраас тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хуулийнханд хандаж хэргийг зохих журмаар нь шалгуулахыг хүсчээ. Хан-Уул дүүргийн прокурор н.Амгаланбат хэргийг өнгөрсөн зургадугаар сард хэрэгсэхгүй болгосон байна. Хүүг багш нь зодсон гэдэг нь нотлогдохгүй байна гэж шүү дээ. Анхнаасаа мөрдөн байцаалт ч тийм шударга байсангүй. Хүнийг хөтөлж байцаах эрх хуулийнханд байдаггүй. Гэтэл мөрдөн байцаагч “Чамайг найз чинь паар руу түлхчихсэн юм байна лээ, тийм үү” гэх зэргээр тулгаж байцаажээ. Хүү ч түүний амыг дагуулаад л хариулаад байж. Харин гэртээ харьсан хойноо “Ээжээ би худлаа ярьсан юм. Намайг багш түлхсэн байхгүй юу” хэмээн урьд нь аав, ээждээ ярьснаа давтана. Хүүхэд үүнийгээ мөрдөн байцаагчид ч гэсэн хэд давтаж яриад нэмэргүй л дээ. Хүүхдийн мэдүүлгийг нотлох баримт гэж үздэггүй учраас тэр. Тэгсэн хэрнээ тэднээс мэдүүлэг авдаг нь сонин. Нэгэнт ийм юм чинь хүүхдийн цэцэрлэгт хяналтын камер байрлуулж яагаад болохгүй гэж. “Муур багш”-аас бяцхан үрсээ хамгаалах өөр сайн арга одоохондоо бидэнд алга.
Д.Цэнгэлмаа багш хүүгийн ээж Нарантуяаг мөн өнгөрсөн тавдугаар сард найзтайгаа нийлэн зоджээ. Дүүргийн Засаг дарга иргэдтэйгээ уулзах үед Нарантуяа хүүдээ тохиолдсон явдлыг ярьж, тусалж дэмжихийг хүсч л дээ. Хурал тармагц тэнд байсан Цэнгэлмаа багш бүсгүйг “Чи муу миний нэр хүндийг унагаалаа. Чам шиг гуйлгачин хууль цагдаа, шүүхээр яваад юу ч олж долоодоггүй юм. Чамайг бодвол би мөнгөтэй хүн юм чинь зүгээр гараад л ирнэ” хэмээн зодож гарав. Цэнгэлмаа энэ үед согтуу байжээ. Нарантуяа Цэнгэлмаад зодуулснаас биед нь үүссэн шарх, гэмтлийн зургийг хавтаст хэрэгт хавсаргасан ч хуулийнхан үүнийг авч хэлэлцсэнгүй. Ийнхүү Цэнгэлмаа багшийн хэлснээр тэр үнэхээр уснаас хуурай гарчээ. Уг нь түүнд дор хаяж захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой. Багш, сурган хүмүүжүүлэгчийн хариуцлагагүйгээс болж хүүхэд хохирсон тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэдэг хуулийн заалтыг эрхэм прокурор мартсан бололтой.
эх сурвалж http://zuuniimedee.news.mn/content/1170.shtml

0 сэтгэгдэл:
Post a Comment