Хамгийн сvvлчийн хуурыг орхилгvй лоомдчихсон анархизм эх орны ардчиллыг булингартуулав. "Монголд ардчилал томдож байна" гэж улс тєрд ойр дєт нэгэн дvгнэж байх юм.
Тэрээр ардчилалд дургvйдээ, vзэл санааг нь тэвчдэггvйдээ ийн хэлсэн гэдэгт эргэлзэхээс єєр сэтгэгдэл надад лав тєрсєнгvй. Монгол хvнд ардчилал маш том, эх орон нь жижигхээн санагдтал бидний улсад хэрэг манджээ. Улс тєрийн хvчнvvдийн хутгаж тавьсан сонгуулийн жонхуунд олон нийтийн ой гутав. Зарим хvнд ардчилал гээч нь vл гvйцэлдэх онол, эрх ашгийн арилжаа наймаа мэт харагдахыг яана. Ардчилал жижигдэж, харин бохир улс тєр хэтийдсэн хэргийг саяын vймээн самуун тод илчиллээ.
Ардчилал гэж гудамж талбай, байр сав шиг хогшил биш болохоор амьдралын нэгэн хэмнэлд тэмтэрч мэдрэхэд барагтайхан. Vг хэлэх, хэвлэн нийтлэх гэхчлэн ардчиллын хамгийн энгийн эрх чєлєєг монголчууд эдлэхээрээ нэг болж байгаа. Гэсэн ч эрх чєлєєний шинэхэн хєрсєн дээр мєнгє тєгрєгєєр усалж бордсон хогийн ургамал цэцэглэснийг захиалгатай хэвлэл мэдээллээс єдєр бvр vзэж болно. Олигархиуд мєнгєє олон нийтийн мэдээлэл рvv хайр найргvй цутгадаг болсон. Манай эриний ємнєх 500-321 онд Афин хот улсын иргэд тєрийн эрхийг ардчилсан хэлбэрээр удирдаж байсан гээд бод доо, тєсєєлшгvй. Монголын ардчилал яах аргагvй 18-хан настай. Ардчиллын анхны онолч Перикл, философич Аристотель, Платон нар vлгэр домгоос авахуулаад шашин, математик, улс тєрийг харьцуулан судалж эрх чєлєєний тухай эхний гаргалгааг vндэслэж байв. Тэдний хэр сэтгэснийг шvvн хэлэлцсэн мянган жил улирахад ардчиллын тухай олон салаа онол либерал vзэл санаанд тулж баруун Европт бууриа зассан билээ. Руссо, Локк, Монтескье нар бvх европчуудын окэун санааны "эцэг" байх vедээ ядуу, боловсролгvй иргэнд хvртэх ардчиллын тухай, андуу гишгэвэл анархизмд хvрэх аюулын талаар толгойгоо гашилгаж онолдсон. Єлсгєлєн хvний цээжинд эрх чєлєє бадарлаа гээд єшєє хорслоо тайлахаар заналхийлсэн зvрх нь ганц шад шvлгийн эрхэмсгийг мэдрэхгvйгээр хvчирхийллээс єєр юу vйлдэх билээ. Яг энэ цэг дээр хvн бvрт хууль дvрэм илvv боловсронгуй, маш чанд байх шаардлага зангилагдсаныг сэтгэгчид бичиж vлдээжээ.
Барууны ардчилал иргэнийг тvшсэн хэвээр хєгжиж байна. Тэд тvvхэндээ санхvvгийн хямралд унаж боссоор хєрєнгєтэй, орлоготой, боловсролтой нийгмийн дундаж ангийг хєл дээр нь босгосон. Ардчилал анархизмаасаа хэдэн шат ахисан тул тэдний аюул ард хоцорчээ. Азийн Монголд перестройкагаар улбаалан ялсан ардчилсан хувьсгал Европоос тvvчээтэй. Зєвлєлтийн соёлд 70 жил "нvдvvлсэн" Монгол Улсад дахиад л єрнийн салхи vлээж, иргэний эрх чєлєєнд суурилсан ардчилал тал нутагт суурьшсан 18 жил єнгєрлєє. Бид ардчиллаа чамладаггvй, одоо ч гэсэн атгаж vлдэхийг хvснэм. Холын хvнээс сонин сонсож хот айлаараа хэлэлцдэг нvvдэлчдийн араншин барууны ардчиллыг тэгтлээ тээршаасангvй. Нvглээс айж, буян заяаг хичээдэг уламжлалын хvрээлэлд ард тvмэн нэгнийхээ хамраас цус гаргалгvй шинэ хувьсгалыг угтсан билээ. 18 жил єнгєрсєн хойно таван хvний амь нас эрсэдсэн сонгуулийг бид vзэв. Монголчууд яг юун дээр алдав, ардчилал яагаад булингартав. Галдан шатааж, тонон дээрэмдэж байгаа хvvхдvvд ардчиллыг хэрхэн ойлгосон юм бол. Тэдний нvvлгэх чулуун дор єєр нэгний эрх чєлєє бэртэж гэмтэхийг томчууд хэлж байсан болов уу. Хєршvvд унтаж байх шєнє дєлєєр найрлан дуулдаг гvдэс зан, гэрлэн дохиог vл хэрэгсэн явган зорчигчийн шугам хєндєлсєгч автомашинууд, малаа яг таг нягтлах атлаа сонгогчийнхоо тоон дээр будилдаг улс тєр бол биднийх. Алхам тутамд эрх зєрчигдсєн энгийн саарал єдрvvд бас Монголынх. Хvчтэй нь vргэлж зєвддєг бичигдээгvй хуулиар иргэн иргэнээ, эрх баригчид иргэнээ тvрэмгийлдэг билээ. Иргэдийн олонх ядуу хоосон, єлєн зэлмvvн байх нь олигархиудад бєєн олз, худалдаад л авчихна. Сонгогчдын боловсрол нимгэн тусмаа улстєрчдєд том ашиг, эрх чєлєєг нь хохироочихсон байхад ардчилал нэхэж мэдэхгvй.
Яасан бэ нєгєє ардчиллын тєв нь иргэн биш бил vv. Эсвэл vнэхээр єрнийн ардчилал томдоод, дорнын Монгол жижигдээ юу. Уламжлал, заншил, соёл нэгтэй Азийн голдирлоос Монголын хєгжил хаа холдох вэ гэсэн асуулт гарч ирж брлно. Кунзийн сургаалийг хоосон чанартай, хэтэрхий хийсвэр гэж єрнийн сэтгэгчид шvvмжлэх нь бий. Бидний шагшин бахархдаг Сингапурын улс тєрийн гvн ухаан Кунзийн онолдсон тєрийн тухай сургаалийг тvшсэн гэнэ. Тухайлан иргэнийг дєвийлгєж vздэггvй Кунз "Ноён нь ноён шиг, харц нь харц шиг" гэх хатуу хєтvv vг чулуудсан байдаг. Япончууд "Сони", "Тоёота"-гаа тахин шvтнэ. Тэд эдийн засгаараа бамбай хийжээ. Ерєєсєє Азид эдийн засгийн эрх чєлєєг хуулиар дээдэлж, тєрийн захиргааг сурталдахаас бус юун тvрvvнд иргэнийг тойглосон ардчилал байдаггvй. Азийн судсаар инагш гvйдэг vндэсний бахархал Монголыг минь ч тойроогvй. Ардчилал vндэсний оюун ухаанд тєлєвшихєд, монгол хvн ардчиллын эрхэм дээд хэрэглэгч, vйлчлvvлэгч нь болоход юу саад болоод байна вэ. Бид дорно, єрнийн соёл иргэншлvvдийн хайчинд сvлбvvлчихээд байх шиг. Даяаршил, даяаршил гэвч хил хязгааргvй доншуучлах тусмаа улс vндэстэн бvрт байдаг цорын ганц эрхэм зvйлvvдийг vнэд оруулсан цаг vе билээ. Тєр засгийн удирдлагуудын амнаас уужуу тайван монгол ухааныг дээдэлсэн онч мэргэн vгс дэмий унаагvй байгаасай. Нийгэмд цочир бухимдал vvсгэж буй нь чухам юу билээ, яаж гэтлэх вэ, хэрхэн сайжруулах юм гэдгийг бид мэдэж л байгаа шvv дээ. Сонгох, сонгогдох эрх зєрчигдсєн явдалд ард тvмэн бухимдлаа. Арга зам хэм хэмжээ нь будилаантай хууль эмх замбараагvй явдлын эхийг хатгасан. Дампуу парламентын 76 мангууг яалтай. Тэдэнд итгэж олгосон хайран ч эрх мэдэл. Сонгуулийн боловсронгуй хуулиар ардчилал нэгэн шат ахих байв.
эх сурвалж http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=109243 /Зууны мэдээ/

0 сэтгэгдэл:
Post a Comment