С.Баяр, И.Мєнх-Оргил, Ч.Амарболд нарын хэн нь худалч вэ? Эрхмvvд тєр засгийн єндєр дээд суудалд заларч байгаа билээ. Тэд ард тvмнийхээ тєлєє чин шударгаар зvтгэх тангаргатай. Хvмvvсийг буудаж, хєнєєж, алж устгаж, ємч хєрєнгийг нь галдан шатааж байхад хараад суудаг хvмvvс биш арга хэмжээ авч таслан зогсоох vvрэгтэй албан хаагчид. Монголд аюул тулгарсан vед тэд л аварч гарна. Єєрєєр хандах хvмvvс гэвэл эхний ээлжинд бараг байхгvй.
Энэ сарын нэгний хар дарсан зvvд шиг хэрнээ биелэлээ олж болж єнгєрсєн эмгэнэлт явдалд мєн л тэд хариу єгєх vvрэгтэй. Тийм болохоор мєн ч хариуцлагатай албанд томилогдсон байгаа биз дээ.
Тавын таван хvн амь насаа алдсаны дєрєв нь, буудуулж нас баржээ. Бас цаана нь насанд хvрээгvй хэд хэдэн хvvхдvvд бууны суманд оногдож маш хvндээр шархдсаныг мэдээлэхгvй байгааг бодоход хэрэг явдлыг ихэд нууцлахаар эрхмvvд шийдсэн бололтой. Тэд vнэн яривал хэрэг явдал хуулийн хvрээнд хэл ам хэрvvл доруул багатай шийдэгдэнэ. Тэд худлаа яривал эх захгvй vймээн дэгдэж мэднэ.
Цагдаагийн гарт байсан автоматаар гал нээсэн тохиолдолд генерал Ч.Амарболд ажлаасаа мултарч, араас нь ХЗДХ-ийн сайд Ц.Мєнх-Оргил морио эмээлэх ёстой. Ц.Мєнх-Оргилынхоо хойноос С.Баяр гарцаагvй "ганц"-руу дээлээ нємєрч мэдэх юм. Эгзэгтэй vе шvv. Тєр тvмэн нvдтэй, тєрсєн бие хоёр нvдтэй гэдэг. Хаанаас хэн буудаад байсныг хvмvvс мэдэхээрээ нэг болсон.
Тийм учраас хэрвээ асуудал бишдэхэд бас амиа аваад гарахтайгаа арга чарга хийцгээж, орчин vеийн автоматаар зэвсэглэсэн цэрэг, цагдаа биш жагсаж явсан иргэд буутай явснаараа єєрєє єєрсдийгєє буудсан байж болох ямар ч утгагvй логик vндэслэлийг ХЗДХ-ийн сайд Ц.Мєнх-Оргил анх санаачиллаа.
Тvvний араас ЦЕГ-ын даргын vvрэг гvйцэтгэгч генерал Ч.Амарболд би цагдаад гал нээх тушаал єгєєгvй. Жагсагчдын дунд буутай хvмvvс, явсан гэдгээр хэргээс мэлзэх аргад илэрхий шилжиж эхэллээ. Цагдаагийн дарга, ХЗДХ-ийн сайд нарын vндэслэл нотлогдохгvй логик. Харин буутай хvмvvс vнэхээр явж байсан нь тагнуул, цагдаад баригдаад тэр нь иргэдийг биш цагдааг буудсан гэж vндэслэл гаргасан бол хvмvvст vнэмшилтэй болж магадгvй.
Тєрийн ийм єндєр дээд алба хашиж байгаа гэхэд хэн ч vнэмшихийн аргагvй хариуцлагагvй мэдээлэл хийснийхээ тєлєє тэд огцрохгvй. Харин нэр тєрєє олны дунд гээж байгаа нь хамгаас чухлаар хар дээр цагаанаар бичигдэж vлдлээ.
Ерєнхий сайд нь энэ хоёрыгоо бодвол арай муу санаатай гэх vv дээ. Тэнэсэн суманд оногдсон байна лээ гэсэн нь яг vнэндээ манай цагдаагийнхан иргэд рvv буудсан гэдгийг илчлээд байгаа хэрэг. Нэг ёсондоо далдхануур наад хоёрыгоо ард тvмэндээ матаад байхад нєгєє хоёрт нь мэдэх тэнхээ алга. Сум єєрєє тэнээд нисээд явчихдаггvй. Заавал гох дарсны дараа тэнэдэг.
Сум тэнэнэ гэдэг чинь буудсан гэсэн vг. Хэн буудсан бэ гэвэл мэдээж хэрэг буутай байснаараа цагдаа гэж хvн бvр хэлж байна. Бvр машинтай хєєж ирээд буудсан цагдааг харсан иргэд сэтгэлдээ харуусавч болж бvтэхгvй хvмvvсийн гарт тєр оршин буйг мэдэрч сэтгэлдээ хадгалж энэ удаад vлдлээ.
Хэн алагдав нєгєє муусайн борчуулын хvvхдvvд. Юуны тулд буудуулав. Сонгуулийн луйврыг илчилсний тєлєє. Эндээс монголчуудад vндэсний эвлэрэл биш задралын эхлэл тавигдлаа. Хэн шоронд оров гэвэл бас л борчуулын хvvхдvvд. Сонгуульд хэн ялалт байгуулав гэвэл эрх мэдэл бvхий хуучин албан тушаалтнууд.
Хэн ялагдав гэвэл нєгєє л борчуул. Мєнгєєр зодож явуулсан сvлжээ сонгуульд ялалт байгууллаа. Vнэндээ Монголд сонгууль болсонгvй. Бэл бэнчинтэй сайд дарга нар, компанийн эзэд нам намаараа талцаж хэн нь сонгуульд гарахаа мєрий тавьж vзэлцлээ. Жа хєєх нь хєєж, зарим нь "focer" наадахтай тун их тєсєєтэй юм болсон. Мєрийгєє єгєлгvй луу унжсан нєхєр нэхэл дагал болохоор нь хутга биш буу барьлаа. Борчуулын хvvхдvvд босч тэмцээд буудуулж уналаа. Хэчнээн удаа буудаж хэн хэнийг унагаахыг хэлж мэдэхгvй ч эрх чєлєє, шудрга ёс хэрэгтэйг хvмvvс амиараа мэдэрч авлаа.
эх сурвалж ӨНӨӨДРИЙН ТОЙМ

0 сэтгэгдэл:
Post a Comment