Friday, July 18, 2008

Аньсга нүдний бардам цохилтонд эрчүүд голдуу сөхөрдөг

Аньсга нүдний бардам цохилтонд эрчүүд голдуу сөхөрдөг


Аньсга нүдний бардам цохилтонд эрчүүд голдуу сөхөрдөг
Авгайтай гэдгээ ч мартаад шунаглан дурладаг
Өнгө зүсэнд минь унан тусан хайрлахыг хүсдэг
Өвөрт минь ороод шүүрс алдан салахгүй зовоодог
Дүрэлзэн асах сэтгэлд минь дэнгийн эрвээхэй шиг шатаж

Дүүрэн алаг нүднийхээ гунигийг үргээн жаргадаг
Эрэвгэр нүдэнд минь уяагдан гэргий юугаан мартчихаад
Эхнэртэй гэдгээ нуух гэж зүрхээ хуваан шаналдаг
Зүгээр л улаан уруулыг амттай гэж магтан

Зүйрлэшгүй үлгэрийн дагина гэж сэтгэл хөөргөн гэгэлзүүлж
Сархад шиг омголон биеийг минь хээрийн салхи шиг хийсгэж
Шаналал, дурлал хоёрыг нэгэн зэрэг авчирдаг
Сарнаас өөр эзэнгүй нүцгэн биеийн хөргийг

Салхиар чи зурахдаа зүрхийг минь битгий зураа
Угаас дураар зүрхэнд минь хайр огт зохихгүй ээ
Урвалтаар гоёсон чиний үнэнийг мэдээд гомдчихноо
Мэл хархан нүдэн нууранд эрчүүд голдуу л живчихдэг

Мэлэрсэн хайрын мананд өөрийгөө тэд гээчихдэг

Г:Номин

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Ene ih goe ym bna