Friday, July 18, 2008

Үе үе ургадаг үнэн 4 мөрт

Эрч хүч ханхалсан цэл залуу нас чинь
Ихийг бүтээх эрэмгий хурц зэвсэг билээ
Инээд хөөр аз жаргалаар дүүрэн идэрхэн залуу нас чинь
Илээх тавилангаа мөнхлөх эгэлгүй эгнэшгүй билээ.

By Enkhmaa

Хунгарласан цасны ширхэг бүрээс би чинийхээ үгийг хайж
Хувирахгүй сэтгэлээ цэгцлэн байж хүслээ чамдаа хэлэхэд
Хүний тавилан цаанаас нь түших шиг чи намайгаа хайрлаж
Хувь заяагаа холбон амьдрах үгээ надад шивнэсэн.
By Enkhmaa

Би бүхнээс хайраа нууцалж
Бүгдээс сэтгэлээ халхалж
Бүлээн гунигаа мишээлээр нуудаг
Бүсгүй хүний заяат хүмүүн.
By Enkhmaa

Үүрийн туяа мандсан өглөөн нарыг тосоод
Үдийн гялбаа гийсэн өдрийн нартай мишээгээд
Үзтэл бурий болохуй ажлаа умартан гэрээ бараадах
Өнөөдрийн минь амьдрал насны минь нэгэн хэсэг ээ.
By Enkhmaa

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Энэ л монголд төрсөн
Эгэлгүй авьяастай
Энхрийхэн бөгөөд
Эрхэмсэг бүсгүй билээ чи
Энхмаа
Хүмүүний хорвоод төрөхдөө
Хүнлэг сэтгэлээ тээгээд ирсэн
Хүсэл мөрөөдлөө шүлгээр илэрхийлсэн
Хувиршгүй сэтгэлээ цэгцэлж чадсан
Хувь тавилангаа түшээд ирсэн
Хүний сайхан хань
Үрийн сайхан ээж билээ чи
Энхмаа
Чиний блог бусдад ухаарал хайрладаг
Чиний блог бусдад хайр бэлэглэдэг
Чиний блог бусдад хүнлэг сэтгэлийг огдог
Чиний блог бусдад энэрэнгүй сэтгэл эр зоригийг бэлэглэдэг
Чиний блогт харин бусад нь атаархдаг
Чамд амжилт хүсье