Битүүхэндээ би айж байгаа
Үүр цайтал оддын доор ганцаараа суумаар санагдтал
Үймэрч түүртэж орхилоо сэтгэл минь
Үнэндээ би тэмцлийн хаалгыг удахгүй татаж
Үүрэх ажлаа үнэлэмгүй ихээр нэмнэ гэж зорилоо
Ажил эхлэнгүүт би зүтгэх юм шиг санавч
Анзаарвал одоо ч зүтгэсээр байгаа
Үйлдлээрээ илэрч харагдаагүй боловч
Үнэхээр миний сэтгэл тэмүүлсээр байгаа
Тиймээ би одоо ажлаасаа гарах гэсийн
Тэгээд өрөө ажил эхлүүлэх гэсийн
Тэрэндээ би бахдалтай байгаа ч
Тэрүүхэндээ бас битүүхэн айж байгаа
Би бууж өгөх ёсгүй замруу жолоо эргүүлсэн нь
Би бусдад хэрэгтэй хүн болохыг хүссэн юм
Хэзээ нэг хүний өмнө нүүр бардам алхаж
Хэтдээ бодож хүсдэг мөрөөдөл минь биелэх болоо ?
By Enkhmaa 2008
1 сэтгэгдэл:
Айх хэрэггүй ажлаа эхлүүл дүү минь
Амжилт олох болно чи
Зориг тэвчээр байхад
Зовлонг ч гэтлэж чадна
Итгэл зүтгэл байхад
Ирээдүй өөрт чинь гэрэлтэнэ.
Энэ л бүхний эцэст
Инээгээд сууж байх болно чи
Post a Comment