- Наадам ийм л шударга болж гэмээнэ, ард түмэн сэтгэлээ дүүртэл цэнгэдэг хойно олны хайртай бөхчүүд дараа жилийн наадмыг хүлээх боллоо.
Наадам сайхан боллоо. Ёстой маргахааргүй, мартмааргүй содон сайхан наадам ард түмний магнайг тэнийлгэлээ. Бөх сонирхогчдын таавар энэ цагийн өнгийг тодорхойлж байгаа идэр залуу аварга, цэл залуухан арслангуудыг дээгүүр барилдана хэмээн тооцоолж байсан ч шинэ цаг үеийн хэмээн тодорхойлж болох аймгийн цолтнууд энэ жилийн наадмыг сэтгэл сэргэтэл цэнгүүлэв.
Улсын наадмын гал манарсан барилдаан гардаг хоёрын даваа үзэхэд урамтай байдаг. Энэ даваа начин, заан цолонд зүтгэж яваа наадмын эрч хүч ханхалсан залуу хүчитнүүдийн жинхэнэ шүүлтүүр байдаг. Цэргийн арслан А.Бямбажав, Д.Санжаадамба, аймгийн арслан Б.Соронзонболд, Ө.Даваабаатар, Ц.Содномдорж гээд ёстой л ир, бяр нь жигдэрсэн шижигнэсэн залуусаас тос гарах нь уу, ус гарах нь уу гэдгийг шүүдэг хоёрын даваа энэ жил аймгийн хурц арслан Ц.Содномдоржид хатуу байлаа. Хатуудлаа гэхээсээ илүү хал суулгаж үлдээлээ. Заалны барилдаанд дэндүү сайн барилдаж, хүн бүрийн нүдэнд наанадаж начингийн энтэй харагдах болсон аймгийн хурц арслан Ц.Содномдорж олон жил улсын наадмын хатуу, зөөлөнг мэдэрч яваа хашир туршлагатай аймгийн заан Д.Бямбадоржид өвдөг шороодов. Аль эрт л аймгийн арслан болчихоод улсын цолонд зүтгэж байгаа Говь-Алтай аймгийн харьяат Шоовдойхүү начны хүү Ш.Тогтохбаяр хоёрын даваанд өвдөг шороодон, нүдэндээ нулимстай буцаж байсан өдөр цөөнгүй. Өнөөдөр заан цолны босгоор алхаад байгаа Б.Соронзонболд, найзтайгаа тунаж тавын даваанд өвдөг шороодсон А.Бямбажав нар ч мөн сүүлийн хэдэн жилийн наадмаас нүдэндээ нулимстай буцаж байлаа. Наадам ийм л байдаг. Харин өнөө жил уран хурц барилдаанаа эгэл даруу зангаараа чимж чаддаг Ш.Тогтохбаярыг, мөн ч олон наадамд начингийн энтэй арслан гэсэн даруухан тодотголоор цоллуулж явсан Завхан аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Оргил нарыг үнэн хүчээрээ өрсөлдөгчөө хаяж, начингийн босго алхахад олон түмэн гайхсангүй.
Дөрвийн даваанд улсын арслан Д.Азжаргалыг өвдөг шороодуулж, тавын даваанд улсын начин Т.Өсөх-Ирээдүйг давж, улсын начин цол хүртсэн далай аварга А.Сүхбатын шавь Ө.Даваабаатар энэ зуны наадмыг ёстой нэг залуу хүний ааг бяр, насандаа баймгүй хэрсүү ухаанаар чимэв. Өөрийнх нь дайны барилдаж яваа үе тэнгийн залуус нь омгорхож, аавын цээж гаргах ахархан ухаан олныг гаргадаг бол энэ залуу тийм биш. А.Сүхбат аваргыг ид шуугиулан гарч ирэх үед хүмүүс амьсгаагаа даран барилдаанд нь шимтдэг байсан шиг яг л наадмаар л мэдрэхийг хүсдэг тийм ертөнцөд Ө.Даваабаатар наадамчин олныг аваачиж чадсан. Үг яриа нь цэгцтэй, ухаан санаа нь сэвтээгүй энэ залуу хол явна даа гэх наадамчдын үг оргүй худал магтаал биш байх аа. Зургаагийн даваанд тэрбээр улсын заан Д.Рагчааг давж, харцага цолны болзол хангав. Энэ даваанд мөн улсын начин Т.Амартүвшин өрсөлдөгчөө давж, харцага цолны босгоор алхлаа. Энэ хоёр бөхийг заан, гарьд цол хүлээж байсан ч наадмын дэвжээ энэ хүргээд босгоо өндөрсгөв. Ийнхүү Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа өндөрлөхөд, улсын начин хоёр, улсын харцага цолтон хоёр төрөөд байлаа.
Өнгөрсөн жил тавын даваанд өвдөг шороодсоноосоо хойш бөх сонирхогчдын хараанд бараг өртөөгүй далай аварга Г.Өсөхбаяр энэ жил долоогийн даваанд аймгийн арслан Б.Соронзонболдод маргах юмгүй уналаа. Өнгөрсөн жил үзүүр, түрүүнд хүрэх нь баараггүй хэмээн яригдаж байгаад долоогийн даваанд буруу ам авснаас нутгийн начин Т.Сайнбаярт өвдөг шороодож, ид үеийнхээ амжилтад цав суулгасан аварга Д.Сумъяабазар энэ жилийн наадмаар мөн л залуу харцага Н.Ганбаатарт тэрий хадан унав. Аваргуудыг нураасан Б.Соронзонболд, Н.Ганбаатар нарт талархал илэрхийлэх үзэгчдийн уухай сэтгэл хөдөлгөсөн ч энэ цаг үеийн хүчитнүүдийн манлай нь болсон ид хавгүй, ир омоггүй залуу аваргуудыг бодохоор харамсал төрж байлаа. Алийн болгон тэднийг “Бөхийн шинэ залуу үе гарч ирлээ. Аргагүй ээ хөөрхий, харьж яваа юм байна” гэсэн худалч үгээр хамгаалах билээ. Одооны аваргууд даанч гомдмоор, аваргын энгүй болжээ. Аваргаар тогтохгүй улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын заан Ч.Батзориг, Д.Бумбаяр гээд нэгэн үеийн гайхалтай барилдаанч бөхчүүд өнөөдөр хүссэн хүсээгүй залуусын өмнө эрхгүй хүчин мөхөстөж буй бололтой. Харин улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Ганбат нарын хувьд аргагүй наадмын аз дутлаа. Монгол бөхийн ертөнц найраанд живж, зөвхөн цолны төлөө мөнгө тоолон улайран тэмцэж байсан цөвүүн цагт унасан ч, давсан ч монгол бөхийн ноён нуруу заан үлдэж чаддаг цөөхөн бөхчүүд гэвэл тэднийг нэрлэж болох билээ. Тэд мөн л энэ жилийн наадамд цойлон гарч ирсэн иртэй, одтой залууст эрхгүй дийлдэн харамсмаар барилдааны эзэд болон үлдэв. Наадам ийм л шударга болж гэмээнэ, ард түмэн сэтгэлээ дүүртэл цэнгэдэг хойно олны хайртай бөхчүүд дараа жилийн наадмыг хүлээх боллоо.
Өнгөрсөн жилийн наадам үндэсний бөхөд шинэ залуу үе гарч ирж байгааг хатуухан сануулсан наадам болж өнгөрсөн бол өнөө жилийн наадам шударга өрсөлдөөн ялалт авчирч, анзаарч харсан өнөө залуу үе цойлон гарч ирсэн наадам боллоо. Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд хоёрын хоёр аймгийн цолтон үлдэж байсан түүхийг яривал хол. Бас улсын начин цолтой бөх түрүүлсэн тохиолдлыг дурсвал хориод жилийн өмнөхийг санах болно. Тиймдээ өнгөрсөн жилийн баяр наадамд ёстой л нэг арал чац зааж, улсын харцага цол хүртсэн Н.Ганбаатар, улсын начин цолоо улсын наадамд дөрөв баталсан начин До.Ганхуяг нар үзүүр, түрүү булаалдахаар үлдсэн нь зөв бодол, шударга барилдаан алдар хүнд, хүндэтгэл авчирдгийн бодит жишээ болов. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хүүг хэн ч найраа хийсэн гэж хардах эрх байсангүй. Бусад шиг найраа хийгээд авчихаж болох байсан харцага, заан цолыг өөртөө найдан үлдээж, олон жил үнэнч, зангарагтай барилдаан үзүүлж, сайхан сэтгэл, шударга зандаа эзэн болж явсан улсын начин Д.Ганхуяг харцага, заан, гарьд цолыг алгасан Монгол Улсын арслан цол хүртлээ. Хээгүй инээмсэглэл, амжилтандаа хэзээ ч ташуурахгүй гэдэгт нь итгэж болох зөөлөн төрх, шударга үнэн талд баттай зогсч чаддаг залуу хүний жудагтай зан энэ жилийн түрүү бөх Доржпаламын Ганхуягийн үнэн төрх байлаа.
Наадам сайхан боллоо. Зүлэг ногоон дэвжээнээ уухай хадуулсан уран мэхний хувилбар цөөрч, зүсэлж найдах бөхчүүдийн эрч хүч саарсан байлаа ч, энэ жилийн наадам эргэлзэж, эргэж харамсах бодолгүй сайхан наадам боллоо. Наадам ийм л байдаг даа.
Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр, наадмын дүйзээс товчлон хүргэж байна.
Зургаагийн даваа
Г.Өсөхбаяр д/а – Ш.Тогтохбаяр а/а
Д.Сумъяабазар у/а – Ж.Оргил а/а
Х.Мөнхбаатар у/ар – Б.Соронзонболд а/а
И.Доржсамбуу у/г – До.Ганхуяг у/н
Б.Ганбат у/з - Д.Сумъяабэйс у/н
М.Баяржавхлан у/з – Ч.Амартүвшин у/н
Д.Рагчаа у/з - Ө.Даваабаатар а/а
Т.Мөнгөнцоож у/х – Н.Ганбаатар у/х
Долоогийн даваа
1. Г.Өсөхбаяр д/а – Б.Соронзонболд а/а
2. Д.Сумъяабазар у/а – Н.Ганбаатар у/х
3. Б.Ганбат у/з – Ч.Амартүвшин у/н
4. До.Ганхуяг - Ө.Даваабаатар а/а
Наймын даваа
Б.Ганбат у/з – Н.Ганбаатар у/х
До.Ганхуяг у/н – Б.Соронзонболд а/а
Есийн даваа
1. До.Ганхуяг у/н – Н.Ганбаатар у/х
эх сурвалж http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=20165

1 сэтгэгдэл:
Naadmiin boh uneheer saihan uzuushtei bolson.
Post a Comment