- Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохионо.
- Энгийн төв хувцасласан байна.
- Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал бэлтгэж яв цав болгосон байна. Хэрэв илтгэгч ярих зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй тайван илтгэж чаддаг.
- Сонсогчдын өмнө биеэ барих яриа маань эвгүй болох вий гэж бодох нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
- Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.
- Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж буй зүйлдээ уялдуулан дуу хоолойнхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж буй хэрэг юм.
- Дохио зангаа хөдөлгөөн нь нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх нь чухал.
- Тайзан дээр холхиж явах, 2 хөл дээрээ байнга сэлгэх, босох суух зэрэг давтагдсан хөдөлгөөнийг хийж хэрэггүй.
- Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
- Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайнхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.
- Ямарч тааламжгүй байдалд бие барих чадвар хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг.
- Хэрвээ яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно.
- Нэг хэвийн зүйлсийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл төгсгөлд их хортой.
- Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.
- Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулаж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.
- Лекцээ амжилттай болгохын тулд илтгэгчийн ярианы эхлэл сонирхолтой энгийн байх ёстой.
- Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийг амжилтанд хүргэдэг. Хэрэв санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр лекц сонирхолгүй болдог.
- Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой.
Friday, July 18, 2008
Илтгэл тавих 18 зөвлөгөө
Subscribe to:
Post Comments (Atom)
2 сэтгэгдэл:
Yutarets! kasagad bah!
Post a Comment