Дөрвөн уулын дундах хөндийг ийм аймшгийн ертөнц болгосонд, улам ч аймшгийн болоод байгаад хэн хамгийн их “ичих” ёстой вэ?
Ногооны үнэр хамар сэрийж, нүд баясгах ногоон талд цав цагаан гэр бөмбийлдөн, цэвэр цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах юутай сайхан. Соёл иргэншил, техникийн дэвшлийн “боол” болсон харийнхан Монголын байгалийн сайхныг гайхан шагшаад л… Мэдээж хэрэг ертөнцийн хаа сайгүй, энэ дайны байгаль зөндөө л дөө. Дээрээс нь сүүлийн хэдэн жил Монголын онгон дагшин байгаль гэдэг үг моодноос гараад байсныг хэлэх үү. Цагаа олж орсон хурын буянаар хүний өөрийнгүй хээр гарч буянаа эдлэв.
Ингэж хэд хоног салхинд гараад эргэнгүүт, аймшиг эхэлнэ дээ. Зуслан хавийн зүгээс хот руу дөтөлгөн ирвэл ч бас гайгүй, чинээлэгдүү, цэмцгэр манайхны бол баячуудын гэдэг зуслангийн байшингууд дүнхийлдээд. Наашлах тусам зуслан нэртэй айл болгон гаднаа модон жорлон шомбойлгож, хогон овоотой айлсан “баясах” дүр зураг хөвөрнө дөө. Ингээд аймшгийн киноны өрнөл бүр аймшигтай байдаг шиг зураг “хүндэрнэ” дээ. Гэр хорооллын бүгд л мэдэх болохоор үг илүүц. Аймшиг үүгээр дуусахгүй. Хотын зам гэж там, түгжрэл гэж
Ер нь л Улаанбаатар хотын өнөөгийн өнгө төрхийг илэрхийлэх гэхээр үг ч эс эвлэрэх. Гадныхан UB гэдэг хотод ирээд бүр шоконд ороод буцдаг гэсэн. Гэсэн ч юу байхав дээ, бүр үнэхээр шоконд орохоос өөр аргагүй л юм чинь. Монголд ирсэн сэтгэгдлийг нь асуувал “Хөдөө нь ч уг нь гоё л доо…” гэх. Боловсон зангаараа цааш үргэлжлүүлээгүй ярианы утгийг ч та бас гадарласан байх.
Тоостой замаар сэгсчүүлж сэгсчүүлж, өмнө нь жижигхэн хүрхрээ байгаад одоо тасарчихсан ангалыг үзчихээд ирсэн гадны жуулчин зочид буудалд нь халуун ус тасарчихсан гэхийг сонсоод ухаан алдаж унахаа шахсан гэсэн, аргагүй шүү дээ. Тэдний зарим нь аргаа барахдаа нутагтаа очоод ийм хэцүү амьдралтай монголчуудад туслах сан байгуулж, боловсон жорлон байгуулах мөнгө цуглуулж, \саяхан Өмнөд Солонгосын иргэнд Монголд жорлон байгуулсан. Бодвол өөрөө Монголд ирээд энэ “асуудлаар” нэлээд сургамж авсан байх.\ сайн дураараа Монголд очиж хог цэвэрлэж туслахыг уриалдаг гэсэн. Саяхан тэдний нэг болох Японы жуулчид Туул голын хогийг цэвэрлэж бидэнд “тусласан” шүү дээ.
Бас нэг жуулчин залуу нутагтаа очоод найз нартаа ярьж гайхуулах, зургийг нь үзүүлж айлгах сайхан сэдэвтэй боллоо гэж тас тас хөхрөн Монголын зургийг авч байсан л гэдэг. Үнэндээ тэр залууг буруутгах ч арга алга. Бид ч гэсэн харь газар очихоороо нүдэнд илүү харагдсан болгоныг тамшаалан сортолзож, хэрвээ Монголоос арай доор \харамсалтай нь тийм орон цөөхөн л дөө\ улсад очих юм бол муу хэлэх үгээ олж ядах л биз. Харин яг өнөөдрийн UB-гийн хувьд үнэндээ гадныхан битгий хэл бидэнд өөрсдөд маань ч хэлэх үг алга, нүүр хийх газар ч алга.
Нэгэн танил маань гаднаас зочин урихаараа ёс болгож Тэрэлж рүү аваачдаг. Замаар нэг хог хөглөрөөд байдаг болохоор ичсэндээ компанийнхаа ажилчдыг дайчилж, хогийг нь цэвэрлүүлдэг. Даанч дараа явахад нь дахиад л хог болчихсон байдаг. Сүүлдээ ч бүр хотоор явуулахдаа хүртэл урьдчилж маршрутыг нь гаргаад цэвэрлэгээ хийлгэх дээрээ тулаад байгаа гэж зовлон тоочиж байсан. Тэгсэн ч даравч далдайна, булавч бултайна гэгчээр яаж ч хичээсэн нүдийг нь байнга боохгүй л бол хогоо харуулахгүй байхын аргагүй болохоор яалтай ч билээ. Дэмий л ичсээр зочдоо үддэг гэсэн. Ичиж “амьдрах” шиг хэцүү юм алга аа, таминь ээ.
Тэгэхдээ л хот битгий хэл хүнгүй зэлүүд газар сэгсийх хог, цэцэгсийн оронд алсаас хараа булаах хальсан "чимэг"-нүүдийг бид өөрсдөө л тарьсан нь үнэн. Тийм болохоор бид өөрсдөө ичих ёстой. Үгүй ядахдаа Японы жуулчид сайн дураараа Туул голын хогийг цэвэрлэлээ гэж бахдалтайгаар дахин дахин зарлахдаа ичмээр. Ичиж амьдарцгаамаар юм аа, монголчууд аа.
Хамгийн гол нь дөрвөн уулын дундах хөндийг ийм аймшгийн ертөнц болгосонд, улам ч аймшгийн болоод байгаад хэн хамгийн их “ичих” ёстой вэ? Санал бодлоо илэрхийлцгээрэй. Бас яавал хотоо хот шиг болгож болох талаар санал бодлоо илэрхийлээрэй.
эх сурвалж http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=20773

0 сэтгэгдэл:
Post a Comment