УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дvн өнөөдрийн байдлаар эцэслээгvй, урьдчилсан байдлаар гараад байгаа ч шинэ парламентын дvр төрх ерөнхийдөө харагдаж байна.
Ямартай ч 76-гийн тал нь буюу 38 хvн УИХ-ын босгыг шинээр алхаж төдий тооных нь суудалдаа vлдэв. Энэ удаа шинэ хvмvvсийн хэн нь хэн бэ гэдгийг сонирхъё.
Архангайнхан энэ удаа шинэ сонголт хийсэнгvй. Алс хязгаарын Баян-Өлгийнхөн хуучин Х.Жекей гишvvнээ дахин сонгов. Тэрээр 2000-2004 онд УИХ-ын гишvvн байсан. Одоо Хилийн цэргийн Удирдах газрын дэд даргаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жил бригадын генерал болсон. Баян-Өлгийгөөс төрсөн генералаа нутгийнхан хvндэтгэж vзэв бололтой.
Хоёр дахь хvн Х.Баделханыг нутгийнхан сайн мэдэх боловч тэрбээр сvvлийн жилд аймгийн Засаг даргын төлөө нам дотроо талцсан тэмцэлд тэрбээр нэрээ муутгаж авсан гэж ярих юм билээ. 2000-2004 онд аймгийн Засаг дарга, аймгийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байсан тэрээр одоо зам, барилга vйлдвэрлэл эрхэлсэн “Жоль” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Автын инженер, удирдлагын менежер мэргэжилтэй. Эхнэр нь аймагтаа эмч юм байна. Гурав дахь хvн А.Тлейханыг баян-өлгийчvvд тэр бvр сайн мэдэхгvй. Тэрээр Баян-Өлгийнх гэхээсээ илvv Улаанбаатарын хvн учраас аргагvй байх. Эрчим хvчний инженер мэргэжилтэй тэрээр III ТЭЦ-ийг удирдаж байсан туршлагатай. Vйл ажиллагаа нь доголдоод байсан Дорнод, Өмнөговийн ДЦС-уудыг хvнд байдлаас гаргаж байсан, хамгийн сvvлд Баруун бvсийн эрчим хvчний системийг сэргээхэд оролцжээ. Баруун бvсийнхнийг гэрэл гэгээтэй болгоход оруулсан тэрхvv хувь нэмрийг бодон нутгийнхан төвд байгаа “хvvгээ” сонгосон бололтойдог. Одоо ТЭХЯ-ны харьяа Эрчим хvчний судалгаа, хөгжлийн төвийн орлогч даргаар ажиллаж байна.
Дундговьд өмнө нь УИХ-ыг Р.Раш, талийгаач Ж.Наранцацралт хоёр төлөөлж байсан. Энэ удаа Дундговийнхон Р.Рашийг дахин сонгож Ж.Наранцацралт агсны оронд Б.Дэлгэрмааг биш Х.Наранхvvг томилов. Дундговийнхон тvvнийг Монголын “саалийн vнээ”-ний нэг “Эрдэнэт” vйлдвэрийн дарга байсан, Vйлдвэр, худалдааны сайд гэдгээр мэдэхээс биш нутгийн хvv гэдгээр тэр бvр хvлээн авсан нь юу л бол. Өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн салбарыг мэддэг, бас хариуцаж явсан хvн гэдгээр тvvнд итгэл өгөн УИХ-д илгээсэн байх.
Өмнөговийнхон мөн адил. Өмнө нь “Монросцветмет”-ийн захирал байсан, одоо VХЯ-нд хvнд vйлдвэрийн салбарыг хариуцаж байгаа Х.Бадамсvрэнд ийм байдлаар хандаж АН-ын гишvvн, “Ажнай”-н гэгдэх Д.Бат-Эрдэнийн оронд тvvнийг сонгосон нь лавтай. Х.Бадамсvрэнг нэг хэсэг аймгийн Засаг дарга болно гэж байсан. Нам нь vvнд зvтгvvлж байсан билээ. Бvрэн бvрэлдэхvvнээрээ өөрчлөгдсөн Завханы тойргийн шинэ гишvvдийг танилцуулалгvй өнгөрч боломгvй. 2000-2004 оны УИХ-д гишvvн байгаад энэ удаа парламентдаа эргэж ирж байгаа “Отгонтэнгэр” дээд сургуулийн захирал асан Д.Оюунхоролыг УИХ-д шинэ хvн гэхгvй байх. Харин Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу хоёрын хувьд шинэ “товарищ”-ууд. Д.Балдан-Очирыг хvмvvс тэр бvр сайн мэдэхгvй байж болох ч тэрбээр АИХ-ын депутат байсан, тvvнээсээ УБХ-д сонгогдож байжээ. Тvvний мэдэлд байдаг “Мандал-интернэйшнл” ХХК аймагтаа хөрөнгө оруулалтаар толгой цохидог. Дарханы гурилын vйлдвэр ч тvvний мэдэлд байдаг гэнэ. Улс төрөөр биш, бизнесээр дагнасан нэгэн. Ш.Сайхансамбуу тvvний нэгэн адил. Олон улсын “Наран туул” захын босс гэдгээр тvvнийг хvмvvс андахгvй. Завханаас ийнхvv хоёр “архаг” бизнесмэн улс төрд дөрөөлөн орж ирж байна. Өвөрхангай аймагт өмнөх гишvvдээс Р.Бадамдамдин нэрээ дэвшvvлээгvйгээс УИХ-ын дарга Д.Лvндээжанцан, АН-ын З.Энхболд, Г.Батхvv нар дахин сонгогдож шинээр ганц орж ирсэн хvн нь “Монголшуудан” банкны ТУЗ-ийн дарга Д.Зоригт болов. ТӨХ-ны дарга байсан тvvнийг Монголын улс төр, банк, санхvv, эдийн засгийн хvрээнийхэн сайн мэддэг.
Б.Бат-Эрдэнэ аварга парламентад багтсанаас хойш бөхчvvд улс төрд орох сонирхол нэмэгдсэн гэж болно. Энэ удаагийн сонгуульд Г.Мөнх-Эрдэнэ арслан “Контрэлитvvдийн клуб”-ээс бие даан нэр дэвшиж, П.Сvхбат тэргvvтэй бөхчvvд тvvнийг балиашигласан ч өвдөг шороодлоо. Харин Кёкvшюзан Д.Батбаяр АН-аас нэр дэвшиж, Х.Баянмөнх аварга тэргvvтэй бөхчvvд дээлийнх нь захыг мушгисан нь талаар болсонгvй.
Ийнхvv 2008 оны парламент нэг сvмочтой боллоо. Арлын Японд Монгол Улсынхаа нэрийг өргөж, Д.Дагвадорж тэргvvтэй дvv нараа сvмогийн дэвжээнд хөлд оруулсан гэдгээр нь тvvнийг Монголын ард тvмэн төдийгvй дэлхий таньдаг болсон. Одоо хэр улстөрч болохыг нь харах vлдлээ. 2008 оны сонгуульд МАХН-аас Засаг дарга нар нэр дэвшдэг моод дэлгэрч, зарим нь намынхаа анхан шатны хэлэлцvvлгийг хэт туйлширсан байдлаар явуулан намын даргынхаа хараанд өртсөн. Дорноговь аймгийн Засаг дарга Ж.Батсуурь тэдний л нэг. Тэр 2004 онд Л.Одончимэдийн сонгуулийн менежерээр Дорноговь аймагт хөл тавьж, дараа нь Засаг дарга болжээ. Өнгөрсөн дөрвөн жилд нэр дэвших бэлтгэлээ базааж, тойргоос УИХ-д сууж буй гишvvдийн хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр сурталчилсан нь ялалт авчирсан гэж зарим хэвлэлд бичжээ. “Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө” гэгчээр хамтран зvтгэгчээ араас нь “хутгалдаг” нөхөр парламентад орж ирлээ хэмээн улс төрийн хvрээнийхэн тvvнд ам муутай байна.
Нэрт эрдэмтэн С.Лувсанвандангийн хvv, аавынхаа нэрэмжит сангийн тэргvvн, Ашигт малтмал, газрын тосны ХЭГ-ын дарга гэдгээр нь Лу.Болдыг хvмvvс андахгvй. Тэр лицензийн асуудлаар хэвлэлийн гол баатар болж. Энэ асуудлаар цөөнгvй сэтгvvлчтэй шvvхдэлцсэн ч тvvнийг салбартаа юм хийнэ гэж олон дvгнэдэг. Энэ утгаар Хан-Уул дvvргийн сонгогчид итгэл хvлээлгэжээ.
Уул уурхай, лицензийн асуудлаар байнга шахам хэл ам хийж, бичиг цаас шидэлцэн хууль дvрэм дуудаж явдаг Дорнод аймгийн ИТХ-ын дарга Ц.Шинэбаяр тойрогтоо хамгийн өндөр буюу 40.7 хувийн санал авч сонгогджээ. Өмнө нь 2004 оны сонгуульд нэр дэвшээд ялагдсан. Мөнгөтэй бийлэгжvv ч нарийн гэгддэг тэрбээр “Адуунчулуун” ХХК-ийн эзэн, муугvй бизнесмэн гэлцдэг. Манай урдаа барьдаг эдийн засагч, бизнесмэний нэг О.Чулуунбат төрөлх нутаг Сэлэнгэдээ нэр дэвшиж, ялалт байгууллаа. Монголбанкны захирал асан гэдгээр нь тvvнийг хvмvvс андахгvй. Эдийн засаг, төсвийн байнгын хороонд дорвитой дуугарч, улсын санг тvшилцэхэд гар бие оролцоно гэдэгт нь тvvнд сонгогчид нь итгэлтэй байгаа юм билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан гэдгээр нь Ц.Батбаярыг хvмvvс андахгvй. Нийслэлийг захирч байх vедээ сайн ажилласан хэмээн Засгийн газар vнэлсэн ч хоёрхон сарын дараа огцруулах шийдвэр гаргасан. Тэрээр намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргvvцэж байсан ч эцэст нь өөрөө өргөдлөө өгч огцорсон. “Би эргэж ирнэ” гэх Ц.Элбэгдоржийн vгийг давтаагvй ч Ц.Батбаяр намаасаа санал болгосон албан тушаалыг зөвшөөрөөгvй. Тvvний гомдол УИХ-ын гишvvн болсноор тайлагдсан бол хэр сайн ажиллахаа харуулах л vлджээ. Эмэгтэйчvvдийн 30 хувийн квотын асуудал энэ удаагийн сонгуульд биелэгдсэнгvй. Өмнө нь УИХ таван эмэгтэй гишvvнтэй байсан бол Д.Арвин, С.Оюун нар шинэ парламентад багтсанаар vvдээ барилаа.
Эцэст нь дvгнэн vзэх нь ээ энэ удаагийн парламент дахь шинэ хvмvvсээс сэтгvvлч З.Алтайг эс тооцвол чангахан дуугараад байх лидер ховор харагдана. Насны хувьд авч vзвэл ойрын хэдэн жилд дундаж 40-өөд насныхан төрийг толгойлох болж байна. Хамгийн настай нь бөгөөд парламентад хамгийн олон сонгогдсон нь Д.Дэмбэрэл гишvvн. 2004 оны парламентыг нээж байсан бол энэ удаа мөн хамгийн ахмад гэдгээр УИХ-ын чуулганаа эхлvvлэх нь. Харин хамгийн залуу нь Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт юм. Хэдийгээр хамгийн залуу гэсэн ч эрчим хvч, цахилгаан шугам сvлжээний “Нью-прогресс” группийн захирал тэрээр баруун бvсийн эрчим хvчний системийг сэргээсэн, хийсэн ажил ихтэй гэдгээр тvvнийг баруун аймгийнхан УИХ-д илгээв.
Мэргэжлийн талаас нь vзвэл, шинэ парламентын гишvvдийн дийлэнх нь буюу 90 хувь нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй байна. Олонхи нь төрд алба хашсан туршлагатай тул чадавхитай парламент бvрдчихэв vv гэх хандлага нийгэмд зонхилж байна. Чадавхиас гадна УИХ-ын өмнөх гишvvдийн ихэнх нь өөрчлөгдөөгvй дахин сонгогдсон нь олон тvмэн төр барих дээд байгууллагад хуучин байдлаараа хандсаныг харуулж байна.
эх сурвалж http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=109244 /Зууны мэдээ/

0 сэтгэгдэл:
Post a Comment