МАХН-ын төв байрны орчимд долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын үеэр цагдаагийнхан галт сум хэрэглэсэн гэдгийг эрх баригчид аль болохоор нуухыг хичээж байгаа юм. Гэвч гэрчүүд гарч ирсээр байна. Бужигнааны үеэр тэнд байж, хэргийн амьд гэрч болсон залуу, бүсгүй хоёртой өчигдөр уулзлаа. Тэд нэр, хаягаа хэлэхийг хүссэнгүй. Тэр шөнө болсон явдлаас хойш хүчнийхнээс айж хулгаж, хэзээ нэг цагт бариад явчих юм шиг санагддаг болсноо нуусангүй. “Гэмгүй хүмүүс рүү байлдааны сумаар галлаж, зүгээр л амиа хаацайлах гэж зугтсан хүмүүсийг хайр найргүй барьж байсан шүү дээ” гэж тэд ярьсан юм.
Залуу, бүсгүй хоёр сонгуулийн дүн эсрэгээр эргэсэнд бухимдаж Сүхбаатарын талбай дээр жагссан хүмүүсийг сонирхож яваад л адал балмад хэргийг нүдээрээ харжээ. Тэдний ярьснаар бүрэнхий болж, оройн 21 цаг өнгөрч байхад МАХН-ын байрны өмнөөс цагдаа нар байлдааны сумаар дээш нь хий гал нээсэн байна. Энэ үеэр мөнөөх хоёр ГХЯ-ны өмнүүр УБИС-ийг чиглэн явж байжээ. УБИС-ийн баруун талын автобусны буудал дээр унаа хүлээж зогссон хүмүүс рүү цагдаа нар Шангрилагийн барилгын дээд давхрын хэдэн цонхыг онгойлгоод хийн буу тавьсан гэнэ. “Хий хол тусдаг юм билээ. ГХЯ-ны тэнд хамар цоргиж байсан. Нүүр хорсоод халуу дүүгэж байсан” гэж бүсгүй хэлсэн. “Байлдааны бууны дуу хийн юм уу резинэн сумтай бууныхаас өөр. Тас няс хийсэн дуутай. Сургуулийн сум үзүүртээ тугалгагүй, явц дундаа бутардаг. Харин байлдааны сум хошуундаа тугалгатай, оносон газраа цөм цохидог. Би цэргийн алба хаасан хүн, сайн мэднэ. Одоо Улаанбаатар зочид буудлын өмнөх замын хашлага, цэцэрлэгийн хайсыг хараарай. Өм цөм оногдсон байгаа” гэж залуу ярилаа. Бамбай дор нуугдсан цагдаа нараас байлдааны сумаар буудсан гэж тэд гэрчилж байна. Ил байсан цагдаа нар бол хийн болоод резинэн сумтай буугаар буудаж байжээ. Буун дуунаар үймж сандарсан хүмүүс хий л чулуу шидэж, өмнө өмнөх хүнээ онож бөөн юм болжээ. Залуу ч чулуунд оногдож хуйхаа яруулсан аж. Гэвч баригдахаасаа айгаад эмнэлэгт очоогүй гэнэ.
Эхлээд жагсагчид дотор согтуу хүн байгаагүй ч сүүлдээ хөлчүүрхсэн хүмүүс гараад ирсэн гэсэн. МАХН-ын байрны дэргэд тэднийг очиход хүүхдүүд юм эвдэж байжээ. Цагдаа нарын араар энгийн хувцастай хүмүүс, хүүхдүүд намын байр руу ороход хориогүй цагдаа нар урдаа байгаа хүмүүстэй л нанчилдаад байсан тухай гэрчүүд ярилаа. Тэр орсон хүмүүс зориуд зохион байгуулалттай байсан байж мэднэ гэж тэд сэжиглэсэн. Соёлын төв өргөө бүр Онц байдал тогтоосон хойно шатсан гэж тэд хэлэв.
УБИС-ийн дэргэдэх автобусны буудал дээрх хүмүүс рүү галлахад тэд хуйлран зугтаж нэг хэсэг нь Спортын төв ордон тийш, нөгөө хэсэг нь нэгдүгээр эмнэлэг рүү гүйжээ. “Цагдаагийнхан эмнэлэг рүү гүйсэн хүмүүсийг ГХЯ-ны тэндээс машинаар хөөж, нэгдүгээр эмнэлгийн хананд амиа аврахаар наалдаж зогссон хоёр хүнийг буудаж алсан. Уушгиндаа үхлийн шарх авсан залуу эмнэлэг рүү орж хоёр гуравхан алхаад өөд болсон юм билээ” гэж залуу ярилаа. Нөгөө залуу нь ч араас нь ороод нас баржээ. Эмнэлгийн орчимд болсон явдлыг бүсгүйн аав харсан юм байна. ГХЯ-ны орчимд өөр нэг залуу буудуулж нас баржээ. Хүзүүгээ сэт буудуулсан, гэдсэндээ шарх авсан, гар, хөл нь суманд шүргүүлсэн олон хүн байсан ч хоморголсон баривчилгаанаас айгаад эмнэлэгт очоогүй аж. “Цагдаа нар улайрчихсан тааралдсан болгоноо барьсан. Шархтай хүмүүсийг цусыг нь гоожуулаад ачсан. Таксиндаа хүн суулгасан жолоочийг “Бослого гаргасан хүн зөөлөө” гэж барьсан гэж гэрчүүд хэлэв. Хүний эрхийн төлөөх төрийн бус байгуулллагынхны УИХ-ын Хүний эрхийн дэд хороон дээр ярьснаар бол баригдсан хүмүүсийг машинд хөлдүү мах шиг тав давхарлан ачиж байжээ. Залуугийн хөдөөнөөс ирсэн танил ноолуур тушаагаад хэдэн төгрөгтэй явж байгаад баригджээ. Орой нь хамаг юмыг нь хурааж авсан Баянзүрх дүүргийн цагдаа өглөө нь “Юутай ирсэн юм, та нар” гэж зандраад мөнгийг нь өгөөгүй гэнэ.
“Төрийн ордонд халдсан бол өөр хэрэг. Хүчнийхэн төрөө хамгаалах нь зөв. Гэтэл МАХН гэдэг ганц намын байрны төлөө, МАХН гэдэг “компанийн” төлөө ард иргэдээ буудсан нь харамсалтай. Эмнэлэгт байгаа хүний сахиурыг хүртэл гадаа байхад нь бариад явсан. МАХН-ын байрны тэнд зугтаж явсан хүүхэд, том хүн хоёрыг буудаж шархдуулсан” гэж тэд ярив. Тэр орой ингэж галт зэвсгээр хүмүүсийг буудаж, дөрвөн хүний аминд хүрчээ. Үйл явдлыг гэрчлэх хүмүүс үүнээс хойш бүр олноороо үгээ хэлэх бололтой.
эх сурвалж http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=19876

0 сэтгэгдэл:
Post a Comment