Хичээлийн жил дуусч сургууль, цэцэрлэг эзгүйрэх цаг дөхөж байна. Энэ үед манай багш, захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сэтгэл шалгалт, шүүлэгт биш сургууль, цэцэрлэгээ хэрхэн засварлах вэ гэдэгт зовж эхэлдэг. Ажлаас шантарсандаа тэгдэг гэвэл биш юм. Тэд хүүхдүүдээс яаж мөнгө татнаа гэж зовдог. Шал будах, анги шохойдоход хүн бүр тэдэн төгрөг авчир гэж зарлана. Мөнгө цуглахгүй болохоор нь ангийн багш эцэг, эхчүүдийг цуглуулан бяцхан төсвөө нүүрээ улалзуулан тайлбарлах хэрэг гарна. Уг нь сургууль цэцэрлэг засах мөнгийг эцэг эхчүүд бид өгчихсөн шүү дээ. Хөдөлсөн, хийсэн бүхнээсээ тодорхой хувийг хүссэн хүсээгүй “татвар хэмээх” том сав руу хийдэг. Тэндээс сургууль, цэцэрлэг мөнгөө авах ёстой. Тэр нь хүрэлцэнэ гэж бодож суудаг. Түүнийгээ төсөв гэж нэрлэдэг билээ.
Тэгвэл төсөв нь хүрэлцэхгүй, хүүхдүүдээс мөнгө гаргуулж байгаад хэн нэг нь буруутай байж таарна гээд буруутанг хайхад, тэр нь мөнгөө өгдөг бид болж байгаа юм байна. Бид мөнгөө өгсөн юм чинь хэнд хэдэн төгрөг, юунд зарцуулахаар хуваарилж байна гэдгийг анзаарах ҮҮРЭГТЭЙ байжээ.
Төсвийн газрууд бүгдээрээ ийм тарчиг ядуу байдаг гэвэл ташаарсан хэрэг болно. Засварт мөнгө хүрэлцдэггүй сургууль байхад бандгар ЖИП унадаг, гар утсаа хэдэн арван мянган нэгжээр цэнэглээд дураараа хэрэглэж явдаг хүмүүс бий. Тэдний хэрэглээг хасах талаар зарим нэг нь оролдож байгаа л даа.Гэхдээ л болоогүй байна. Тэгвэл бас захиргааны хэсэгт ажилладаг хэдхэн хүнээ хаврын хаварт салхинд гаргаж гөрөөсний цус уулгадаг төсвийн нэг газрыг би мэдэх юм байна. Өнөөдөр тэд ээлжит зугаалгаа төлөвлөж сууна лээ. Шударга бус, тэнцвэртэй бус байгаа биз. Тэгвэл бидний мөнгийг ийм шударга бусаар хуваарилж бидний хүүхдэд биш, хэн нэгний тансаг хэрэглээ, үргүй зардалд өгөөд байгааг зогсооё. Үүний тулд “шилэн түрийвч “-тэй болъё гэж хэдэн нөхөд санаачлан зарим ажил хийж эхэлжээ. Энэ нь Орон нутгийн удирдлагын хөгжил сан ТББ юм. Тэд ”Нээлттэй нийгэм форум”-ын ивээл дор Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран “Нээлттэй төсөвтэй загвар дүүрэг” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн гол зорилго нь дүүргийг төсвөө хэрхэн хуваарилж, хэнд, юунд зарцуулж байгаа нь бүх иргэнд ил тод, ойлгомжтой байдаг “загвар дүүрэг “болгох явдал юм.
Төсөл хэрэгжүүлэгчид эхлээд дүүргийн төсөвт байгууллагын дарга нарыг оролцуулан төсөв хаанаа дутдаг, хаанаа илүү гардаг талаар хэлэлцжээ. Иргэдэд төсөв гэж юу болох тухай хичээл заажээ. Дараа нь төсөвт байгууллагууд дээр ээлж дараалан мөнгөө хэрхэн зарцуулж байгаа, бас юунд мөнгө хэрэгтэй талаар нээлттэй өдөрлөг зохион байгуулсан байна. Тус дүүргийн таван цэцэрлэг, нэг сургуулийн төсөвтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын ажилтнууд, эцэг эхчүүд хамтран танилцаж, харилцан ярилцсан байна. Гэхдээ нэг өдөр бөөндсөнгүй тус бүрд нь тусгай өдөр гаргаж нухацтай үзсэн. Цэцэрлэгт тоглоомын мөнгө өгөхөө мартсан, засварын зардал өгдөггүй, хямд үнээр, чанартай сүү хүүхдэд өгөх гэж хэдэн үнээтэй болсныг нь заруулсан гээд төсөв хуваарилагчдыг “чанга гар”-тай гэж зарим цэцэрлэгийн эрхлэгч гомдол гаргав. Хүүхдийн хоолонд олгож байгаа багахан мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэг бүхий хоол бэлтгэх гэж тогооч нар хэрхэн ухаан сийлж байгаатай танилцжээ. Энэ бүхний үр дүнд жирийн иргэд төсвийн талаар ойлголттой болж, дарга нар зарим байгууллагад “хойд эх”, заримд нь “жинхэнэ эх”-ийн сэтгэлээр хандсанаа ойлгосон байна.
Төслийн эцэст төсвийг хэрхэн нээлттэй байлгах талаар “Нээлттэй төсөв” журам гаргах гэж байгаа тухай төслийн ажилтан, судалгааны багийн ахлагч Ю.Отгонжаргал ярьж байлаа. Төсвийн талаар хийсэн хэлэлцүүлэг, иргэд албан тушаалтнаас авсан санал асуулгын дүн зэрэг нь журмын үндэслэл болж байгаа юм байна. Уг журмаа ирэх жил Багануур дүүргийн төсвийг хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэхэд мөрдүүлэх төлөвлөгөөтэй. Үүний дараа тус дүүрийн түрийвч нэлээд тунгалагшиж ирнэ гэж бодож үзэж байна. Энэ жишээгээр бусад дүүрэг, цаашлаад аймаг, улс “Шилэн түрийвч”-тэй болвол сайхан л байна.
эх сурвалж http://tsagtur.news.mn/content/1186.shtml

0 сэтгэгдэл:
Post a Comment