Ажил ихтэй завгүйгээ гайхах мөртөө бид
Анд найздаа зав гаргаж уулздаг байж
Алдхан биеийг чинь төрүүлээд өсгөсөн ачтан болох
Аав ээждээ үнсүүлэх ч зав гаргахгүй юм
Анд найздаа зав гаргаж уулздаг байж
Алдхан биеийг чинь төрүүлээд өсгөсөн ачтан болох
Аав ээждээ үнсүүлэх ч зав гаргахгүй юм
Энэрэл хайраар дүүрэн ээж минь өдийд
Эгээ л намайг ирэхийг хүлээн суугаа даа
Эндүү харж хүн андуурах вий дээ
Ээждээ нэг үнсүүлэх юм сан
Ачлал хайраар бялхсан аав минь өдийд
Аяга цайгаа уунгаа алсыг ширтэн суугаа даа
Андуу харж намайг ирлээ хэмээн бодох вий дээ
Аавдаа нэг үнсүүлэх юм сан
Үнэрлүүлж амжихгүй яваа ч би
Үгүйлсэн сэтгэлээ өөрөө амирлаах гэж
Үнсүүлж баярлах зав гаргахсан өөртөө
By Enkhmaa 2008
2 сэтгэгдэл:
Bayarlalaa, tiim shuu, bodoj yavah yum baina.
Тийм шүү аав ээждээ цаг зав гаргаж байх хэрэгтэй шүү.
Аав ээж минь үгүй болохоор
Анд та нартаа захиж хэлэхэд
Амьд мэнд байх үед нь
Алтан аяганаас ус уулгаж чаддаггуй юмаа гэхэд
Аргадан хайрлаж сөгдөн мөргөж
Амьд бурхан гэж бодож яваарай
Энэ л амьд бурхад чинь биднийг
Эх оронд минь төрүүлж өгсөн юм
Энгүй их сэтгэлээ тээн
Эрүүл саруул өсгөсөн юм
Эвий дээ үр минь гэж
Эхийн сэтгэлээр хайрладаг юм
Ээ дээ үр минь гэж
Эцгийн сэтгэлээр хайрладаг юм шүү Тэд
Ийм л учраас бид
Итгэлийг нь дааж
Энэ л хорвоогийн мөнх бусыг үзэхээс нь өмнө
Ээж аавыгаа баярлуулж явах ёстой юм шиг санагддаг шүү.
Post a Comment