Tuesday, July 29, 2008

Аав минь дандаа амгалан байдаггүй юм

Аавууд дандаа амгалан байдаггүй юм

Аминаасаа амьдрал ургуулсан амгалан мод гэж би боддог
Амнаасаа ухаан унагасан гоц суутан гэж би итгэдэг
Алганаасаа бүтээл ундаргасан уран дархан гэж би бахархдаг
Алдраараа олонд танигдаагүй даруу авъяастан гэж би магтдаг юм
Миний хөгшин аав дандаа амгалан байдаггүй юм

Бодол нь тулганыхаа тойргоос хэтдээ алсруу тэнэж
Босох суух нь ухаандаа ороогдон аажуу удаан аядаж
Буурь зааж нөхдийнхөө дунд төв тайван суувч
Бусдын төлөө санаа нь зовж аягалсан цайгаа богшоон суудаг
Миний хөгшин аав дандаа амгалан байдаггүй юм

Ганцхан олдох амьдралаа авъяас билигтээ зориулаагүй
Газарт ивээгдэж төрүүлсэн таван үрдээ бүхнээ зориулсан
Цэлхэн залуу насандаа нийгмийн шилжилттэй ур гар хоёроороо тэмцэж
Цээлийн цэцэг шиг үрсээ эрч хүч, итгэл зоригоороо аварсан
Миний хөгшин аав дандаа амгалан байдаггүй юм


By Enkhmaa 2008

2 сэтгэгдэл:

Anonymous said...

Үнэхээр сайхан болжээ. Яаж энэ хэдэн үгийг ингэж гоё холбоод байнаа.

Anonymous said...

Zurag ni yun davgui zurag tavichihsiin.