Showing posts with label Уран зохиол. Show all posts
Showing posts with label Уран зохиол. Show all posts

Wednesday, September 23, 2009

Авъяасааа гэжж... Гайхалтай...





Дэлгэрэнгүй...

Monday, March 23, 2009

4 мөрт

Угаарын утаандаа манартан балартсан Улаанбаатарчуудаа сайн байна уу
Мөнхийн айдас дагуулсан мөнгөн усанд хордсон Монголчуудаа сайн байна уу
Эдийн засгийн хямралд эрхгүй хямарч зүдэрсэн эрхэм хүмүүсээ амар мэнд үү
Энэ бол бидний зовлон эргээд бодвол эдгэшгүй эмгэнэл бидний үеийнхээн

Он цагийн хэлхээ холбоос гэж хэлэгдэх боловч
Угтаа бол урсгал голын жижиг жараахай л байхгүй юу би
Урсгал давалгаа нэмэгдэхэд эрэг дээр шидэгдэхдээ амархан ч
Уураа хүрэхэд тэмцэлдэн аяддаг амьд ертөнцийн хэсэг нь л байхгүй юу би
Уургын морьд салхи эсгэн давхилдахад атаархал бахархал зэрэгцдэг өчүүхэн сэтгэлтэн
Унаган монгол угшилтай жирийн нэгэн иргэн хүмүүн


Дэлгэрэнгүй...

Tuesday, January 27, 2009

Хурд хамтлаг - Нэг ангийнхан Дууны Үг

Хаврын бүлээн бороонд надтай цуг норсон
Хайрын анхны зурвас бэх нь урсаж бүдгэрсэн
Ширээны ард сийлсэн үг бүхэн түүх өгүүлж
Чиний тухай бодол хайрын дуу болж эгшиглэнэ

Урь дуудсан хавар сургуулийн хаалгыг хааж
Уянга болсон дуугаа ангиараа дуулж суусан
Бие биенээ түшин далд гунигаа мартацгааж
Нэг ангийн хүүхдүүд тоотойхон үлдлээ

Дахилт...
Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхааан

Дурсамж зургаа нь тодруулахад сэтгэл минь уймран догдолж
Төгсөх өдрын урд шөнө нойр минь хулжин холдсон
Маргааш бидний гунигийн бас баярын өдөөр
Миний л мэдэх ангийнхаан чиний мэдэх найзууд

Дахилт...
Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхааан


Дэлгэрэнгүй...

Wednesday, December 3, 2008

Өөрийгөө чи сайтар бод

Өөрийгөө чи сайтар бод
Өглөөнөөс үдэш хүртэл бод
Өр зүрхнийхээ уг мухарт
Өмгөөлөн хамгаалан бод
Өр нимгэн мэт мөртлөө
Өршөөлгүй хатуу энэ л орчлонд
Өөрөөс чинь өөр чамайг
Өмгөөлөх ачтан ховор юм шүү
Өнгөрсөн бүхнээ эргэн дурсаж
Өмнөх амьдралаа ургуулан бод
Өөдгүй нэгэнд гомдсон ч
Өш саналгүй өөрийгөө л хайрла
Хэдэнтээ чи өөртөө цаг гаргаж
Хэрэг болгон хувь заяагаа бодовч
Үүр гийхэд өглөө бүрийг магтан угт
Үдшийн бүрийд орой бүрийг таалан үд


Дэлгэрэнгүй...

Friday, October 17, 2008

Дэлхийн алдартнуудын зохион бүтээсэн гар цүнхнүүд


Дэлгэрэнгүй...

Monday, August 18, 2008

Яагаад чи дурласан юм бол

Янагийн сэтгэл нялхаруулсан янаг хонгор минь чамдаа
Яагаад би дуралснаа яагаад ч ойлгож чадсангүй
Яруу сайхан бүхнээ итгэлийн бэлэг болгосон
Янзган залуу насанд чинь тэнэгхэн би чинь шунагласан байх

Уяхан зөөлөн сэтгэлээрээ эгэлхэн намайг уяраасан
Унаган залуу чамдаа яагаад би чинь дурласан юм бол
Уучлал гуйлтаар цайрдаг уужуу тайван орчлонгийн хувь заяанд
Уураа барьж дийлээгүй ухаан бодлыг минь зөөллөсөн байх

Ховорхон тавилангаар учирсан хонгорхон амраг чи минь
Ханийн заяа холбож ханьсахын жаргал эдлэхээр
Эгэлхэн нэгэн бүсгүйд элгэмсэг хайраа дэлгэсэнд
Үнэндээ би чинь гайхна. Яагаад чи минь нададаа янаг хайраа өгсөн юм бол.

By Enkhmaa 2008


Дэлгэрэнгүй...

Thursday, July 31, 2008

Миний хуучин цүнх


Миний хуучин цүнх

Оюутан насны минь гэрэлт амьдралын гэрч болсон миний хуучин цүнх
Оюун шингэсэн ном зохиолыг минь чи л хадгалж дээдэлсэн билээ
Эзэн нь атлаа цөөхөн хайрлаж дээ чамайг би
Эргээд одоо бодоход чи миний хамгийн сайн анд байж ээ
Ном дэвтрээ хайш яйш эмх замбараагүй хийхдээ
Элэгдэж муудна даа гэж огт бодоогүй залуу нас минь
Энд тэнд хаа нэгтээ чамайг би орхихдоо
Надгүй ганцаардаж наймайг үгүйлнэ гэж хэзээ ч санаагүй хэнэггүй нас минь
Удахгүй би оюутан биш болноо гэж бодлоо, өнөөдөр
Уйлмаар ч юм шиг баяралмаар ч юм шиг санагдлаа
Бодвол цүнх минь чи бас л надтай адилхан байлгүй
Бараг надаас ч илүү баярлах биз дээ ,
Аргагүй шүү дээ чи минь амралтаа авна
Ахиад би чамайг хүнд номоор дүүргэхгүй
Аанай л өглөө санд мэнд босоод хамаг бүхнээр дүүргэхгүй
Уужуухан буланд хадгалж удаан хугацаагаар амараана
Гэхдээ тийм биш ч юмуу ,чи их уйтгарлавал яана
Гэрийн мухарт хэвтэж надгүй чи ганцаардвал яана
Оюутан насыг минь дагаж хүндэт үүргээ биелүүлсэн
Хуучин цүнх чамайгаа санаж бэтгэрвэл би чинь яана


By Enkhmaa 2007


Дэлгэрэнгүй...

Wednesday, July 30, 2008

Битүүхэндээ би айж байгаа

Битүүхэндээ би айж байгаа

Үүр цайтал оддын доор ганцаараа суумаар санагдтал
Үймэрч түүртэж орхилоо сэтгэл минь
Үнэндээ би тэмцлийн хаалгыг удахгүй татаж
Үүрэх ажлаа үнэлэмгүй ихээр нэмнэ гэж зорилоо

Ажил эхлэнгүүт би зүтгэх юм шиг санавч
Анзаарвал одоо ч зүтгэсээр байгаа
Үйлдлээрээ илэрч харагдаагүй боловч
Үнэхээр миний сэтгэл тэмүүлсээр байгаа

Тиймээ би одоо ажлаасаа гарах гэсийн
Тэгээд өрөө ажил эхлүүлэх гэсийн
Тэрэндээ би бахдалтай байгаа ч
Тэрүүхэндээ бас битүүхэн айж байгаа

Би бууж өгөх ёсгүй замруу жолоо эргүүлсэн нь
Би бусдад хэрэгтэй хүн болохыг хүссэн юм
Хэзээ нэг хүний өмнө нүүр бардам алхаж
Хэтдээ бодож хүсдэг мөрөөдөл минь биелэх болоо ?

By Enkhmaa 2008


Дэлгэрэнгүй...

Tuesday, July 29, 2008

Ханьдаа зориулсан шүлэг.

Хань минь чи намайг хайрлаж байгаарай

Харанхуйд хөл нүцгэн гишгэх мэт эмзэглэж
Харуусал гунигаар сэтгэл минь харанхуйлавч
Хань минь чи хажууд минь сууж
Халуун энгэртээ тэвэрч тайвшруулаарай

Хацар ягааран жаргалдаа ташуурч
Ханийн дэргэдээс сэтгэл хөндийрөвч
Халуун сэтгэлээрээ намайг хөтөлж
Хажуудаа үргэлж амгалан байлгаарай

Үрийн заяа үнэрлэсэн тавиландаа би баярлаж
Үрээсээ бусдыг хайрлахаа умартан төөрөлдөж
Хүүхдээ гэх сэтгэлээр хамаг бүхнээ шийдэн
Ханийн жаргалаа мартан хайрт чамайгаа халамжаар дутаасан ч
Хань минь чи намайг хайрлаж байгаарай

By Enkhmaa 2008


Дэлгэрэнгүй...

Аав минь дандаа амгалан байдаггүй юм

Аавууд дандаа амгалан байдаггүй юм

Аминаасаа амьдрал ургуулсан амгалан мод гэж би боддог
Амнаасаа ухаан унагасан гоц суутан гэж би итгэдэг
Алганаасаа бүтээл ундаргасан уран дархан гэж би бахархдаг
Алдраараа олонд танигдаагүй даруу авъяастан гэж би магтдаг юм
Миний хөгшин аав дандаа амгалан байдаггүй юм

Бодол нь тулганыхаа тойргоос хэтдээ алсруу тэнэж
Босох суух нь ухаандаа ороогдон аажуу удаан аядаж
Буурь зааж нөхдийнхөө дунд төв тайван суувч
Бусдын төлөө санаа нь зовж аягалсан цайгаа богшоон суудаг
Миний хөгшин аав дандаа амгалан байдаггүй юм

Ганцхан олдох амьдралаа авъяас билигтээ зориулаагүй
Газарт ивээгдэж төрүүлсэн таван үрдээ бүхнээ зориулсан
Цэлхэн залуу насандаа нийгмийн шилжилттэй ур гар хоёроороо тэмцэж
Цээлийн цэцэг шиг үрсээ эрч хүч, итгэл зоригоороо аварсан
Миний хөгшин аав дандаа амгалан байдаггүй юм


By Enkhmaa 2008


Дэлгэрэнгүй...

Tuesday, July 22, 2008

Үе үе ургадаг үгэн 4 мөрт

Амалсан үгийн чинь хариуг нэхэж зовлон ярихгуй
Амгалан сэтгэлийг чинь үймрүүлэн үглэж яншихгүй
Үүр цайруулан гийх нарны туяатай нөхөрлөж
Өнийн амьдрал хамт туулах жаргал зовлонгоо тэгшилмээр,,,
By Enkhmaa

Би өөрийнхөө бус өрөөлийн төлөө амьдарч
Биелэх мөрөөдлөө бусдын зовлонд ухрааж
Буурь зааж амьдралын нухчаанд тэмцсэн
Бурхан тахиж булингарт нүгэл далдлаагүй
Бүсгүй хүний буйдхан заяат эгэл хүмүүн.
By Enkhmaa

Мөнгөний цаана сэтгэл байдгийг битгий мартаарай
Мөрөөдлөө хөөж хүслээ дагахаа бүү орхиорой
Залуу нас чинь өөрөө баялагийн чинь суурь юм шүү
Баяжна гэсэн бодлыг нэгдүгээрээс хойш тавиарай.
By Enkhmaa


Дэлгэрэнгүй...

Friday, July 18, 2008

Аньсга нүдний бардам цохилтонд эрчүүд голдуу сөхөрдөг

Аньсга нүдний бардам цохилтонд эрчүүд голдуу сөхөрдөг


Аньсга нүдний бардам цохилтонд эрчүүд голдуу сөхөрдөг
Авгайтай гэдгээ ч мартаад шунаглан дурладаг
Өнгө зүсэнд минь унан тусан хайрлахыг хүсдэг
Өвөрт минь ороод шүүрс алдан салахгүй зовоодог
Дүрэлзэн асах сэтгэлд минь дэнгийн эрвээхэй шиг шатаж

Дүүрэн алаг нүднийхээ гунигийг үргээн жаргадаг
Эрэвгэр нүдэнд минь уяагдан гэргий юугаан мартчихаад
Эхнэртэй гэдгээ нуух гэж зүрхээ хуваан шаналдаг
Зүгээр л улаан уруулыг амттай гэж магтан

Зүйрлэшгүй үлгэрийн дагина гэж сэтгэл хөөргөн гэгэлзүүлж
Сархад шиг омголон биеийг минь хээрийн салхи шиг хийсгэж
Шаналал, дурлал хоёрыг нэгэн зэрэг авчирдаг
Сарнаас өөр эзэнгүй нүцгэн биеийн хөргийг

Салхиар чи зурахдаа зүрхийг минь битгий зураа
Угаас дураар зүрхэнд минь хайр огт зохихгүй ээ
Урвалтаар гоёсон чиний үнэнийг мэдээд гомдчихноо
Мэл хархан нүдэн нууранд эрчүүд голдуу л живчихдэг

Мэлэрсэн хайрын мананд өөрийгөө тэд гээчихдэг

Г:Номин


Дэлгэрэнгүй...

Үе үе ургадаг үнэн 4 мөрт

Эрч хүч ханхалсан цэл залуу нас чинь
Ихийг бүтээх эрэмгий хурц зэвсэг билээ
Инээд хөөр аз жаргалаар дүүрэн идэрхэн залуу нас чинь
Илээх тавилангаа мөнхлөх эгэлгүй эгнэшгүй билээ.

By Enkhmaa

Хунгарласан цасны ширхэг бүрээс би чинийхээ үгийг хайж
Хувирахгүй сэтгэлээ цэгцлэн байж хүслээ чамдаа хэлэхэд
Хүний тавилан цаанаас нь түших шиг чи намайгаа хайрлаж
Хувь заяагаа холбон амьдрах үгээ надад шивнэсэн.
By Enkhmaa

Би бүхнээс хайраа нууцалж
Бүгдээс сэтгэлээ халхалж
Бүлээн гунигаа мишээлээр нуудаг
Бүсгүй хүний заяат хүмүүн.
By Enkhmaa

Үүрийн туяа мандсан өглөөн нарыг тосоод
Үдийн гялбаа гийсэн өдрийн нартай мишээгээд
Үзтэл бурий болохуй ажлаа умартан гэрээ бараадах
Өнөөдрийн минь амьдрал насны минь нэгэн хэсэг ээ.
By Enkhmaa


Дэлгэрэнгүй...

Thursday, July 17, 2008

Тэмцлийн хорвоо

Үлгэрийн юм шиг сайхан амьдрал байхад
Үгээгүй ядуу заяа үнэндээ бас байна
Үнэхээр энэ хорвоо хүний тавилангаар хатуу тоглож
Үргэлжлэх амьдралд олон хувь заяаг харамгүй илгээсэн байна

Тэнгэрийн дор оноогдсон тавилангаа эрхэмд тооцон хамгаалж
Тэнгисийн захад сүлэлдэх үүлэн цагаанаар амьдралаа будавч
Тийм ч сайхан болох шинж нь үгүйгээ мэдвэл
Тэмцэж тулалдах талбар дэлхийн хаана ч буй билээ

By Enkhmaa.2008


Дэлгэрэнгүй...

Wednesday, July 16, 2008

Би санаад байх юм

Би санаад байх юм

Ажил ихтэй завгүйгээ гайхах мөртөө бид
Анд найздаа зав гаргаж уулздаг байж
Алдхан биеийг чинь төрүүлээд өсгөсөн ачтан болох
Аав ээждээ үнсүүлэх ч зав гаргахгүй юм

Ээжийгээ би санаад байх юм
Энэрэл хайраар дүүрэн ээж минь өдийд
Эгээ л намайг ирэхийг хүлээн суугаа даа
Эндүү харж хүн андуурах вий дээ
Ээждээ нэг үнсүүлэх юм сан

Аавыгаа би санаад байх юм
Ачлал хайраар бялхсан аав минь өдийд
Аяга цайгаа уунгаа алсыг ширтэн суугаа даа
Андуу харж намайг ирлээ хэмээн бодох вий дээ
Аавдаа нэг үнсүүлэх юм сан

Үрээ гэж бодох сэтгэлийг нь дэвтээж
Үнэрлүүлж амжихгүй яваа ч би
Үгүйлсэн сэтгэлээ өөрөө амирлаах гэж
Үнсүүлж баярлах зав гаргахсан өөртөө
By Enkhmaa 2008


Дэлгэрэнгүй...

Tuesday, July 15, 2008

Итгэл


Итгэл
Цаашид юм бүхэнд итгэл алдарна
Цагаан дэнгийнгэрэлд эрвээхий шунахаа болино
Цагтаа унадаг навчис газарт итгэхээ болино
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино
Дэмий юманд би хөл алдахаа болино
Дэгэн догон нулимстай орчлонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна
Тэгвэл
Үүдэн тушаа салхинд цохиулж
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно
Цөхрөлийн дундаас инээд алдан угтаж
Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө
Унахад чинь тосох газар үгүй болно
Уруудахад чинь татах гар үгүй болно
Итгэлээр минь чи тоглосон байж гэмээнэ
Ийм залхаалыг бурхнаас бус надаас чи хүлээнэ
Тэгвэл жаргал тэвэр зовлонгийн ертөнц эргэнэ
Тэнхлэг нь харин итгэл дээр тогтоно
Тэнгэр газрынг завсар надгүй чи зовно
Тэрүүнд чинь би харин эрхий хуруу шигээ итгэнэ.

Ц.Хулан 1991 он
.


Дэлгэрэнгүй...