Monday, July 7, 2008

Тасралтгүй уруудаж буй таны рейтинг буюу бодит байдал

Долдугаар сарын 1-ний үдэш цахилгаан тасарч , хоёрдугаар хорооллын хэсэг айл харанхуйд тэмтчив. “Тог тасарчихлаа…” гэж дүүдээ утсаар хэлсэн юм. Сэтгэл зовсон дүү минь Улаанбаатарт юу болоод байгааг сураглаж, Ийгл телевизээр шууд дамжуулж байсан жагсаалын тухай үзсэн харснаа би утсаар хэлж өгч байлаа.

Хар хувцастай хүмүүс буудаж байна гэж хэлэхэд минь “Жинхэнэ сумаар уу? Жагсаж байгаа хүмүүс рүү юу? “ хэмээх балмагдсан асуулт араас нь сонсогдож билээ. Үдшийн бүрийд үнэхээр галт сум маналзаж байв. Айж балмагдсан асуултын хариуг өгөх мэт Ийгл телевизийн сэтгүүлч “Тиймээ, галт сумаар буудаж байна шүү дээ…” гэж цочир хэллээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын дээвэр дээр “Ийгл” телевизийн зураглаач, сэтгүүлч хоёр хэдэн цаг зогссоныг үл мэднэ. Тэдний дамжуулах дүрсийг, “дайрлаа, ухарлаа, галлаж байна, шатлаа” гэх этгээд хатуу үгсийн хамт хөшиж орхитлоо хэчнээн удаан харснаа ч үл анзаарав. “Гараад ирээсэй, хүмүүсийг тайвшруулаасай, ганц үг хэлээсэй” гэсэн хүлээлт тэр үед чухам хэнд хаяглагдсаныг та мэдэж байна уу? Та тэр өдөржин цагаан байрныхаа тавдугаар давхарт суусныг олон хүн хожим олж мэдсэн. Мөнөөх л Ийгл телевизийн сэтгүүлч МАХН-ын байрны тавдугаар давхрын гэрэлтэй хэдэн цонхыг харуулаад Баяр дарга өрөөндөө байна гэсэн билээ. Тухайн үед тэр үгэнд би итгээгүй шүү. Чихэн дор нь галт сум шунгинаж байхад, байшин шатаж, хүмүүс орлилдож, амьд хүн тэсвэрлэхийн аргагүй эмгэнэл хамар дор нь тууривах нөхцөлд ямар чулуун зүрхтэн өрөөндөө хагас өдөр бүгэж чадна вэ. Монгол Улсын Ерөнхий сайд байтугай эрүү өвдөг нь нийлсэн эмгэн хүртэл ийм үед чив чимээгүй сууж төвдөхгүй.

Цус урсгасан үдшийн тухай сэтгэлийн хөөрөл эрүүл саруул ухаанд захирагдахуйц хэсэг хугацаа өнгөрчээ. Тэр л үдшийн хүлээлт ганцхан минийх биш, нийт монголчуудын сэтгэлийн дуудлага байсныг Ерөнхий сайд та өнөөдөр мэдэрч байна уу? Долдугаар сарын 1-ний шөнө таны удирдамжаар хотын зарим хэсэгт цахилгаан хязгаарлажээ. Долдугаар сарын 2-ны өглөө гэхэд монголчууд үзэх телевизгүй, сонсох радиогүй болсон байлаа. Цэлмэг тунгалаг өглөө жаахан охиноо үнсээд гарсан би бор саарал өнгөт хуягт, буу зэвсэг агссан цэргүүдийн хүйтэн төрхтэй тулгарсансан. Өдөржин өрөөндөө нуугдсан та ард олны хүлээлтийн хариуг ингэж л барихаас аргагүй болжээ дээ…Онц байдлын дэглэмээ өдөр өдрөөр өөрийн эрхгүй зөөллөж байгааг чинь анзаарсаан. Буу шийдэмтэй цэргүүдийг энгийн иргэд эгдүүцэн харж байгааг эрхбиш та сонсоо байлгүй. Царцаа ногоон хуягтаа сэмхэн “буулгаж” орхиод , автомат агссан хэдэн цэрэг харуулд үлдээв. Харин хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн амыг атгасан дээрээ барих, амь таслах арга саам эрэлхийлж буйг тань зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа.

Магадгүй та “Ийгл” телевиз тэр цуст өдөр иргэний сэтгүүл зүйн үүргээ хэрхэн “онцсайн” биелүүлснийг бүрэн ойлгоогүй байх. Дуурийн театрын эвгүй налуу дээвэр дээр хөлөө бадайртал хагас өдөр зогссон зураглаач, сэтгүүлч хоёрын дамжуулсан дүрс, илүү дутуу үггүй бодит тайлбар нийлээд Монголын CNN шиг байж чадсан юм. Үйлдэл бүрийг нь хажуугийн байрны дээвэр дээрээс шууд үзүүлж байгааг хүчний байгууллагынхан тухайн үед мэдээгүй биз. Шууд нэвтрүүлгийг тэр үдэш цахилгааны хязгаарлалтаар зогсоож, маргаашнаас нь онц байдлаар мэдээллийг нэг мөр хазаарлав. Хараал идсэн онц байдлын дараа хүмүүс чухам тэрхүү чөлөөт телевизийн сувгуудыг цуцталаа эргүүлж суугааг Ерөнхий сайд та мэдэрч чадах уу? Үндэсний олон нийтийн радио, телевизийн үнэ хүнд энэ гуравхан өдөрт хэрхэн унасныг та ойлгох болов уу.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулсан штабаас “тоглоомын” мэдээлэл бэлтгэж өгч буйг энэ цагийн иргэд хүлээн зөвшөөрч чадах юм уу. Дал, наяад оныхоо амьдрал дунд онц байдлын дөрвөн өдөр эргэн зочлоод ирэхэд гунигтай байлаа, Ерөнхий сайд аа. Гол нь таг харанхуй байлаа. Хуягт, автомат буу, мэдээллийн өлсгөлөнгөөс дайжсан олон хүн зуслан руугаа амь тэмцсэн ч болов уу. Долдугаар сарын 1-ний жагсаалд оролцсон “танхай балмадуудыг” үзэн ядуулах мэдээллийн хүчирхийллээс ард түмэн чинь зугтсан байх. Энгийн иргэд рүү цагдаа гал нээгээгүй, хэн нэг хорон санаатан буудсан бололтой, тэднийг барьж авч цээрлүүлнэ хэмээн таны заавар дор ажиллаж буй штаб гэгчээс тасралтгүй улиглах нь гутамшигтай. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн урьдчилсан болоод “жинхэнэ” дүнг бор саарал хуягт, буу зэвсэгтэй цэргүүдийн өнгөн дээр дахин дахин зарлах нь эмгэнэлтэй. МАХН-ын шатсан байрыг байн байн үзүүлэв. Мэдээллийн энэ хар хүчирхийллээс зугтан зүлэг ногоон дэнж, зуны дунд сарын цэцэгс дунд амсхийхийг яарсан хүн олон.

Ингэхэд та удирдагч мөн үү? Эсвэл ердөө л бэртэгчин үү? Энэ асуултын хариултыг долдугаар сарын 1-ний өдөр та өөрөө өгч билээ. Уурлаж бухимдсан хүмүүс “Баяр дарга аа, гараад ир” гэж хоолойгоо сөөтөл бархирч байхад Ерөнхий сайд та цагаан байрандаа хэвлэлийн хурал зарлаж, өвөрмөц шийдэл олжээ. “Сэтгүүлч та нар минь энэ гадаа юу болж байгааг сайн баримтжуулаад аваарай. Та нар минь соргог хүмүүс… Уг нь хэвлэлийн хурлаа 502 дугаар өрөөнд тохь тухтай хийе гэж бодсон. Энэ гадаа болж байгаа үймээн шуугианаас болоод та бүхнийгээ 502-т урьж чадсангүй…” Намын дарга хүн явцуу тайлбар хийлээ гэхэд гайхах явдалгүй. Харин Монгол Улсын Ерөнхий сайд ингэж зөвхөн хамар дорхоо л харна гэж үнэхээр бодсонгүй. Таны зарласан хэвлэлийн хуралд очсон сэтгүүлчид цагаан байрнаас гарч чадахгүй хөл хоригдсон юм. Тэд уур хилэндээ улайрсан олны нүүлгэсэн чулуун дор булталзаж, хий л микрофон, камераа харуулан сэтгүүлчид байна аа хэмээн “бүслэлтээс” гарахыг оролдож байсан. Харин Ерөнхий сайд та өөрийгөө өмөөрсөн гомдлын үгсээ сэтгүүлчдэд дайчихаад сэтгэл амар өрөөндөө үлдэв. Өнөөх сүрхий гомдлыг нь телевизээр цацахыг та хүлээж суусан байх. Харин та бэртэгчин биш, жинхэнэ удирдагч байсан бол аль эрт , үдэд эхэлсэн жагсаал эмх замбараагүй байдал болон даамжрахаас урьтаж үгээ хэлэх байжээ. Удирдагч бүү хэл ямар ч халуун цустай хүнд бусдын сэтгэлийн дуудлагыг ойлгох, хүлээлтийг мэдрэх энгийн рефлекс заяагддаг билээ.

Та агуу удирдагч биш атлаа арьсаа хамгаалах нягт няхуур арга барилтай хүн юм. “Молотов коктейль” манай байшин руу шидсэн хэмээн та гомдоллож, бүгдийг дүрсжүүлж авсан гэж сүрдүүлж билээ. Эмх замбараагүй байдал ид гаарч байх мөчид шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд бус, Тагнуулын төв газрын дарга ярьж байх шиг ямар эвгүй хүйтэн сэтгэгдэл тэр мөчид олон хүнд төрөө бол. Гадаа өрнөх дажинг таслан сэргийлье гэж та хэлсэнгүй, таануусыг дүрсжүүлж авсан даа л гэж айлгасан. Яг ийм хүйтэн үгс ёгхийх үест цахилгаан тасарч, төдөлгүй хуягт хөдөлгөх шийдвэр ч гарч. Иргэдийнхээ хүлээлтийг олж харах торгон мэдрэмжгүй байлаа, та. Бухимдсан олны өмнө гар дэлгэн гараад ирэх халуун сэтгэлээр маруухан удирдагч юм. Дүрсжүүлнэ, баримтжуулна, шанг нь хүртээнэ гэх зуунги, хүйтэн үгсээ ардчиллын түүхэн дэх хамгийн ээдрээтэй мөчид хэлжээ, та. Хариуцлага тооцох гэж 700 гаруй хүн баривчлах бус, харин та өөр дээрээ бүх бурууг хүлээх ёстой гэж бодогдож байна.

Ерөнхий сайд болсноосоо хойш та хатуу үг цөөн сонсч, магтаал бялдуучлалын шүхэр дор амьдарсан. Харин өнөөдөр танд үнэн үг дуулгахгүй бол өөртөө таалагдаагүй бүхнийг машиндагч махны машин болон хувирч мэдэх нь. Хагас жилийн уртад Ерөнхий сайд таны рейтинг хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн харахыг хүсье. Ялзарч доройтсон МАХН-ыг сэхээний тасгаас гаргаж ахуйд тань Монголын нийгэм Санжийн Баярыг тойрон хүрээлсэн юм. Улмаар төрд бугшсан түмэн асуудлын зах зухаас задлахыг тань хараад нам мам гэж талцалгүй нийтээрээ Ерөнхий сайдаа дэмжин гар дэлгэсэн шүү дээ. 2008 оны эхээр хийсэн судалгааны дүнгүүдээр таны рейтинг 60 гаруй хувьтай гарч эхэлсэн. Яах аргагүй амжилт, иргэдийн халуун дэмжлэг, гол нь их хүлээлт дагалдсан үзүүлэлт байлаа тэр нь. Төдөлгүй , тавдугаар сард явуулсан санал асуулгын дүнгээр таны рейтинг 42 хувьтай гарсан. Харин үүнд та түгшээгүй шүү дээ. Улстөрчдийн дунд хамгийн өндөр рейтингтэй яваа нь Ерөнхий сайд байна аа л гэж тухайн үед дарга таныг магтан өөгшүүлсэн санагдана. Үнэн чанартаа хоёр, гуравхан сарын дотор чансаа нь бүтэн 20 хувиар унана гэдэг түгших учиртай дохио байсан. Дохио сануулгыг та мэдрээгүй. Эхэлсэн ажлууд тань анх зарласан шигээ сүржин үр дүнд хүрэхгүй байлаа. Ухаалаг сүрхий ярилцлагуудынхаа зэргэцээ та улс төрийн том алдаа хийж эхэлсэн. Ам, ажлын зөрүү алд дэлэм болсоор байв.

Бүр энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайд таныг бизнесийнхэнд дарамттай халтай социалист арга хэмжээнүүд авч эхэллээ хэмээн “Ардын эрх” сонин анхлан дуугарсан санагдана. Аливаа зүйлийг алдааны бага дээр залруулж чаддагт чөлөөт хэвлэлийн анагаах чанар оршдог билээ. Уг сануулгыг мэдэрч чадсан гэдэгт тань эргэлздэг. Рейтингээр ганцаараа цойлж явах үед тань ингэж бичиж зориглосон хэвлэлийн үгийг тоосон эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан аман дээрээ бол та “ажил хэрэгч шүүмжлэл тустай” гэж ярьсан удаатай. Араас нь залгуулаад бизнесийн бие даасан үйл ажиллагаанд хутгалдсан олон арга хэмжээ авч эхэлсэн. Хамгийн сүүлийн супер ажилбар тань талхны үнийг жишиглэн тогтоох гэсэн санаархал. Үнэнийг хэлэхэд бүр өнгөрсөн оны сүүлээс үнэ барина, буудайг би оруулж ирнэ гэж сурталдаагүйсэн бол “Алтан тариа” Казахстанаас авах буудайгаа аль эрт хямдхан гэрээлчих л байлаа. Бизнесийн үйл ажиллагаа явдаг жамаараа явж, эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар үнэ ханш бодитой тогтох л байв. Би оросуудаас олоод ирнэ хэмээн онигоо болох шахтлаа урдуур орон бизнест хутгалдах тань хэрээс хэтрээд, одоо бөөрөнхий талхыг намын гишүүн болтол нь нийгэмд хийрхэл дэгдээж суугаагаа та юу гэж үздэг вэ.

Бензиний тухайд бол таны байнгын сэдэв. Таныг хутгалдаж байх үед бензин гэгч хамгийн шийдвэрлэх аргагүй асуудалтай стратегийн бүтээгдэхүүн болдог. Баяр оролцохгүй бол, Ерөнхий сайд Орос явахгүй бол, Монгол Улсын хуульд хүчээр засвар хийхгүй бол бензин дуусаа хэмээн нийгэмд ухуулга хийнэ. Тэгвэл шатахуун импортлогч компаниуд нийлээд өдгөө Казахстанаас бензин авахаар ярилцаж байна. Нэгдсэн консорциум байгуулаад шүү дээ. “Роснефть” компанийн хараат байдлаас гарах гэж тэр. Арван хэдэн жилийн уртад ажлын туршлага хуримтлуулсан бизнесийнхэн өөр өөрсдийн чиглэлээрээ асуудал бэрхшээлийг шийдэхээр ажиллаж байна. Харин “хамгийг чадагч” Ерөнхий сайд та ажилд нь аль болох бага шиг хутгалдаж үзээрэй.

Улстөрчийн хувьд рейтинг тань зогсолтгүй уруудах болсон шалтгааныг сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн алдаатай ажлуудаасаа харахыг зөвлөе. Ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялна гэсэн улайрал тань МАХН-ын рейтингийг давхар хамж орхисныг өдийд анзаарч чадахгүй л яваа болов уу. Намууд мөрийн хөтөлбөрөө СЕХ-д өгөх хуулийн хугацаа аль эрт өнгөрсөн хойно танай намын дарга нар “дэлгэрүүлэн тайлбарласан” гэх өөр хөтөлбөр дахин сурталдсан. Хуулиас дээгүүр нам байдгийг эл үйлдэл харуулсан юм. Нэг сая таван зуун мянган төгрөг хүртэх эрхийн бичгээ ав хэмээн манай байрны эмэгтэй хэдэн өвөөгийн хамт хаалга үүд амраах янзгүй балбасаар ахуйд нам тань юутай шившигт унаж байгааг мэдэрсэн. Олон жил айл саахалт явсан эмэгтэйд элдэв үг хэлж сэтгэлд нь юм хийгээгүй ээ. “Сонголтоо манайх хийчихсээн. Бичиг мичгээр юүхэв ” гээд хаалгаа хаахад минь МАХН-ын ухуулагч өвөө нар эгээ л намайг загнаагүй билээ. Ийм хошин жүжиг хотын сонгогчдын дургүйг хүргэж, харин хязгаар газрынхан юмыг яаж мэдэх вэ хэмээн эрээн цаас униндаа хавчуулчихаад, танай намын нэрийг дуугүйхэн дугуйлаа биз. Хэдэн санал цуглуулахын тулд дэглэсэн марзан жүжгээс сонгогч би ичиж байна. Ийм жүжгийг найруулсан хүн хөөрхий тэр ухуулагч нар биш, эрхэм Ерөнхий сайд та байлаа.

Төсвийн хөрөнгөөр барьцаалан сонгуулийн зээл амлаж хөдөөгүүр та хэчнээн ч явав. Итгэлийн зээл, үйлдвэрлэгчдэд олгох 50 хувийн зээл, тариаланчдад өгөх тал хувийн хөнгөлөлт, ноолуурын “жишиг” үнэ, “Атар” талхыг 60 төгрөгөөр хямдруулах аян гэх зэрэг сонгуулийн менежменттэй зэрэгцээд таны рейтинг нийслэл хотод зогсолтгүй унасныг анхаарсан болов уу. Үнэ хүнд нь хямд төсөр ажиллагаа зохион байгуулах тусам захын хүн МАХН-ын байр руу чулуу аваад нүүлгэчих уур амьсгал нийгэмд бий болоод байлаа.

Бизнесийн салбарын бие даасан байдалд хутгалдаад зогсоогүй та хэвлэл мэдээллийн хараат бус ажилд хошуу нэмэрлэх болжээ. Уг нь та сэтгүүлч мэргэжлээр ажиллаж явсан, бидний ажлыг ойлговол ойлгож чадах Ерөнхий сайд байлаа. Өрсөлдөгч намын даргатайгаа телевизийн халз мэтгэлцээнд орохыг тань мянга мянган сонгогч анхааран үзсэн. Тэгтэл Засгийн газрын 100 хоногт юу амжуулсан тухай асуултыг TV5-ын сэтгүүлч асуумагц л тэрхүү халз нэртэй ч Ерөнхий сайдад үйлчилсэн мэтгэлцээн гэгчийн амт шимт алга болж билээ. Тэр мэтгэлцээний дараа та өөртөөүү мэд. Хаа газар бэдэн явагч бялдуучид танд “ Даргаа ёстой мундаг байлаа даа” гэж бөхөлзсөн л байх. Ерөнхий сайдыг магтан дуулах гэгч сэтгүүл зүйн шинэ төрөл зүйл бий болж байгаад туйлаас гутаж явна. Ийм баялдуучлал нөгөө талдаа улайран дайрах эсэргүүцлийг давхар төрүүлж байгаагаараа улам хорлонтой юм.

2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө Монголын сэтгүүл зүй хоёр туйлд ялгаран хуваагдаж, эсвэл долигнон шарвалзаж, үгүй бол нулиман харааж байлаа. Үнэнийг хэлэхэд хэвлэлийнхний энэ хэт туйлшрал долдугаар сарын 1-ний үйл явдлыг өдөөн турхирсан бас нэг хар хүч болсон гэж бодож байна. Долдугаар сарын 1-ний өдөр та хэвлэлийн хурал зарлаж, ирсэн сэтгүүлчдийг жагсагчдын эсрэг өдөөн турхирч байлаа. Гадаа чулуу нүүлгэж байгаа хүмүүсийг баримтжуулаад аваарай гэх таны арчаагүй хүсэлтийг Мозамбикт бол сэтгүүлчид нь биелүүлж магадгүй л юм. Азаар тэр хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлчид нөхцөл байдал хяналтаас гарч байгааг анзаарч, Ерөнхий сайд танаас арай илүү уужуу ухаан гаргасан. Сурвалжлагчид жагсаалд оролцсон хүмүүсээс яриа авч шууд дамжуулж байсан. Чухам тэр шууд сурвалжлагаас л монголчууд энэ бол хэн нэгний зориуд зохион байгуулсан хорлон сүйтгэх ажиллагаа биш, сонгууль булхайтай болсныг эсэргүүцсэн ард нийтийн бухимдал болохыг харсан. Үнэхээр тэнд эмэгтэйчүүд олноороо ирснийг, хөгшид , залуус ялгаагүй эсэргүүцлээ хэлж байсныг дуулсан. Гэтэл жагсагчид “молотов коктейль шидсэн, таануусыг баримтжуулсан” гэж уурсах хүн бүх монголчуудын Ерөнхий сайд нь байна гэдэг гунигтай яа. Тог тасардаг тэр харанхуй шөнө таны үгийг л хүлээж суулаа, Ерөнхий сайд аа. Энэ бол С. Кириенкогийн онгоцоор сэмхэн нисдэгтэй тань адил үйл явдал биш. Таны үг , үйлдэл хоёр эрс тэс ялгаатай болсоор байна. Дотоод зөрчил ихтэй хувь хүн болохыг тань монголчууд улам бүр таньж байна.

Нийгэм хоёр хуваагдчихаад юу ч болж мэдэхээр байх үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь төв байр суурь барьж эхэлсэн. Гал дээр тос нэмэхгүйг хичээн, амгалан тайван байхыг ард иргэддээ уриалж байлаа. Ерөнхий сайд таны заавраар хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа ийм ээдрээтэй цаг үед хүртэл хэвлэлийнхэн асар тэвчээртэй байр суурь баримтлахыг хичээж байна. Харин та өөрийнхөө гаргаж байгаа авир төрхийг хэдэн “муу” сэтгүүлчийнхтэй харьцуулаад хараарай. Онц байдлын штаб гэгчээс бэлтгэн хүчээр цацуулж буй мэдээллээрээ та өөрийгөө хаацайлахыг чадан ядан оролдож байна. Хэрэв яг одоо санал асуулга явуулбал таны рейтинг хэрхэн унасныг тодхон харж болно. Нийгмийнхээ уур амьсгалыг тольдоорой, Ерөнхий сайд аа. Жамаараа яваа зах зээлд хошуу дүрж эхлэхэд тань хэвлэлийнхэн тэгтлээ эсэргүүцээгүй ээ. Чөлөөт хэвлэлийн зориг зүрхтэй дуу хоолойг магтаалын цагаан хоолойгоор сольж тоноглоход тань ч дуугүй дөрлүүлсэн. Харин шударга бус үйл явдлыг эсэргүүцэн, сайн дураараа нэгдэж жагссан ард олныг “ молотов коктейльтой” андуурч мэдэн будилахыг тань ирж яваа цаг үл тэвчинэ.

эх сурвалж http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=19807

1 сэтгэгдэл:

Anonymous said...

[color=#1b703a]
Как дела? мм.. есть cупер предложение по[url=http://www.pi7.ru] видео[/url] порталу Думаю вам понравится

[url=http://www.pi7.ru]гинекология видео[/url]
aнекдот для разнообразия :)

Едут в машине в Млскву лица кавказской национальности. На КПП их
остнаавливает менет:

- Вот, мцжики, законвыышел, что лицап кавказсокй национальности
необходиом сдать ведро спермы... Вот вам ведерко, вот елсочек,
идите и дрочите...

уН, те пшл... через 20 минут приносят ведерко - а там все на дне.

- Ну нет, ребяыта... вот, мотрите, бумага с печатью, закон,
пониматке, такой... идите, продолжайте...

И те полли снова. Через два часа приносят повледра, уже на окленфх
стоят, прояст пощадить. оН мент непреклонен: надо полное ведро.

Уже ночью припозают едва живые с полным ведром.

- Вот это другое дело. Езжайте с Богом...

Уезжают. Менгт берет веднрко, подходит к канаве а( там уже полно
спермы), выливает, анпевая: "Любимый город может спать спокойно".

Я 6 часов блуждала по сети, пока не вышелал наа ваш форум! Думаю, я здесь останусь надолго!
прошу прощения за опечатки.... ояень маленькая клавиатура у PDA!

[/color]