Tuesday, July 15, 2008

Итгэл


Итгэл
Цаашид юм бүхэнд итгэл алдарна
Цагаан дэнгийнгэрэлд эрвээхий шунахаа болино
Цагтаа унадаг навчис газарт итгэхээ болино
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино
Дэмий юманд би хөл алдахаа болино
Дэгэн догон нулимстай орчлонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна
Тэгвэл
Үүдэн тушаа салхинд цохиулж
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно
Цөхрөлийн дундаас инээд алдан угтаж
Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө
Унахад чинь тосох газар үгүй болно
Уруудахад чинь татах гар үгүй болно
Итгэлээр минь чи тоглосон байж гэмээнэ
Ийм залхаалыг бурхнаас бус надаас чи хүлээнэ
Тэгвэл жаргал тэвэр зовлонгийн ертөнц эргэнэ
Тэнхлэг нь харин итгэл дээр тогтоно
Тэнгэр газрынг завсар надгүй чи зовно
Тэрүүнд чинь би харин эрхий хуруу шигээ итгэнэ.

Ц.Хулан 1991 он
.

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Goe shuleg shuu. Ahiad goe goe shuleg taviarai ok.