Monday, July 14, 2008

Халтар царайт киноны дуу :-)

Энэ олон ангит кино 1990-ээд оны дундуур телевизээр 2 жил дамнан гарч хот хөдөө суурин газар гэлтгүй гудамж талбайг ямар ч хөл хөдөлгөөнгүй болгож байсан. Одоо бидний залхаад байгаа энэ олон сериал кинонуудын анхдагч, монголчуудад олон ангит кино гэж юу байдгийг мэдрүүлсэн кино гэж хэлж болно. Хүмүүс энэ киног үзэх гэж хэдэн арван км морь мотоциклээр явдаг байсан, тог тасарвал боож үхэх нь холгүй тогтой айл руу гүйж байсан үе. Энэ дууг сонссон чинь тэр үе санаанд бууж байна. Яахав энэ дууг сонсоод дурсамжаа нэг сэргээчих дээ. :-)



1 сэтгэгдэл:

Anonymous said...

Энэ дууг сонссон чинь тэр үе нээрээ бодогдож байна шүү.