Миний хуучин цүнх
Оюутан насны минь гэрэлт амьдралын гэрч болсон миний хуучин цүнх
Оюун шингэсэн ном зохиолыг минь чи л хадгалж дээдэлсэн билээ
Эзэн нь атлаа цөөхөн хайрлаж дээ чамайг би
Эргээд одоо бодоход чи миний хамгийн сайн анд байж ээ
Ном дэвтрээ хайш яйш эмх замбараагүй хийхдээ
Элэгдэж муудна даа гэж огт бодоогүй залуу нас минь
Энд тэнд хаа нэгтээ чамайг би орхихдоо
Надгүй ганцаардаж наймайг үгүйлнэ гэж хэзээ ч санаагүй хэнэггүй нас минь
Удахгүй би оюутан биш болноо гэж бодлоо, өнөөдөр
Уйлмаар ч юм шиг баяралмаар ч юм шиг санагдлаа
Бодвол цүнх минь чи бас л надтай адилхан байлгүй
Бараг надаас ч илүү баярлах биз дээ ,
Аргагүй шүү дээ чи минь амралтаа авна
Ахиад би чамайг хүнд номоор дүүргэхгүй
Аанай л өглөө санд мэнд босоод хамаг бүхнээр дүүргэхгүй
Уужуухан буланд хадгалж удаан хугацаагаар амараана
Гэхдээ тийм биш ч юмуу ,чи их уйтгарлавал яана
Гэрийн мухарт хэвтэж надгүй чи ганцаардвал яана
Оюутан насыг минь дагаж хүндэт үүргээ биелүүлсэн
Хуучин цүнх чамайгаа санаж бэтгэрвэл би чинь яана
By Enkhmaa 2007
Thursday, July 31, 2008
Миний хуучин цүнх
Wednesday, July 30, 2008
Битүүхэндээ би айж байгаа
Битүүхэндээ би айж байгаа
Үүр цайтал оддын доор ганцаараа суумаар санагдтал
Үймэрч түүртэж орхилоо сэтгэл минь
Үнэндээ би тэмцлийн хаалгыг удахгүй татаж
Үүрэх ажлаа үнэлэмгүй ихээр нэмнэ гэж зорилоо
Ажил эхлэнгүүт би зүтгэх юм шиг санавч
Анзаарвал одоо ч зүтгэсээр байгаа
Үйлдлээрээ илэрч харагдаагүй боловч
Үнэхээр миний сэтгэл тэмүүлсээр байгаа
Тиймээ би одоо ажлаасаа гарах гэсийн
Тэгээд өрөө ажил эхлүүлэх гэсийн
Тэрэндээ би бахдалтай байгаа ч
Тэрүүхэндээ бас битүүхэн айж байгаа
Би бууж өгөх ёсгүй замруу жолоо эргүүлсэн нь
Би бусдад хэрэгтэй хүн болохыг хүссэн юм
Хэзээ нэг хүний өмнө нүүр бардам алхаж
Хэтдээ бодож хүсдэг мөрөөдөл минь биелэх болоо ?
Монголд сонгууль болоогvй мєрийтэй наадам болж буудалцлаа
Энэ сарын нэгний хар дарсан зvvд шиг хэрнээ биелэлээ олж болж єнгєрсєн эмгэнэлт явдалд мєн л тэд хариу єгєх vvрэгтэй. Тийм болохоор мєн ч хариуцлагатай албанд томилогдсон байгаа биз дээ.
Тавын таван хvн амь насаа алдсаны дєрєв нь, буудуулж нас баржээ. Бас цаана нь насанд хvрээгvй хэд хэдэн хvvхдvvд бууны суманд оногдож маш хvндээр шархдсаныг мэдээлэхгvй байгааг бодоход хэрэг явдлыг ихэд нууцлахаар эрхмvvд шийдсэн бололтой. Тэд vнэн яривал хэрэг явдал хуулийн хvрээнд хэл ам хэрvvл доруул багатай шийдэгдэнэ. Тэд худлаа яривал эх захгvй vймээн дэгдэж мэднэ.
Цагдаагийн гарт байсан автоматаар гал нээсэн тохиолдолд генерал Ч.Амарболд ажлаасаа мултарч, араас нь ХЗДХ-ийн сайд Ц.Мєнх-Оргил морио эмээлэх ёстой. Ц.Мєнх-Оргилынхоо хойноос С.Баяр гарцаагvй "ганц"-руу дээлээ нємєрч мэдэх юм. Эгзэгтэй vе шvv. Тєр тvмэн нvдтэй, тєрсєн бие хоёр нvдтэй гэдэг. Хаанаас хэн буудаад байсныг хvмvvс мэдэхээрээ нэг болсон.
Тийм учраас хэрвээ асуудал бишдэхэд бас амиа аваад гарахтайгаа арга чарга хийцгээж, орчин vеийн автоматаар зэвсэглэсэн цэрэг, цагдаа биш жагсаж явсан иргэд буутай явснаараа єєрєє єєрсдийгєє буудсан байж болох ямар ч утгагvй логик vндэслэлийг ХЗДХ-ийн сайд Ц.Мєнх-Оргил анх санаачиллаа.
Тvvний араас ЦЕГ-ын даргын vvрэг гvйцэтгэгч генерал Ч.Амарболд би цагдаад гал нээх тушаал єгєєгvй. Жагсагчдын дунд буутай хvмvvс, явсан гэдгээр хэргээс мэлзэх аргад илэрхий шилжиж эхэллээ. Цагдаагийн дарга, ХЗДХ-ийн сайд нарын vндэслэл нотлогдохгvй логик. Харин буутай хvмvvс vнэхээр явж байсан нь тагнуул, цагдаад баригдаад тэр нь иргэдийг биш цагдааг буудсан гэж vндэслэл гаргасан бол хvмvvст vнэмшилтэй болж магадгvй.
Тєрийн ийм єндєр дээд алба хашиж байгаа гэхэд хэн ч vнэмшихийн аргагvй хариуцлагагvй мэдээлэл хийснийхээ тєлєє тэд огцрохгvй. Харин нэр тєрєє олны дунд гээж байгаа нь хамгаас чухлаар хар дээр цагаанаар бичигдэж vлдлээ.
Ерєнхий сайд нь энэ хоёрыгоо бодвол арай муу санаатай гэх vv дээ. Тэнэсэн суманд оногдсон байна лээ гэсэн нь яг vнэндээ манай цагдаагийнхан иргэд рvv буудсан гэдгийг илчлээд байгаа хэрэг. Нэг ёсондоо далдхануур наад хоёрыгоо ард тvмэндээ матаад байхад нєгєє хоёрт нь мэдэх тэнхээ алга. Сум єєрєє тэнээд нисээд явчихдаггvй. Заавал гох дарсны дараа тэнэдэг.
Сум тэнэнэ гэдэг чинь буудсан гэсэн vг. Хэн буудсан бэ гэвэл мэдээж хэрэг буутай байснаараа цагдаа гэж хvн бvр хэлж байна. Бvр машинтай хєєж ирээд буудсан цагдааг харсан иргэд сэтгэлдээ харуусавч болж бvтэхгvй хvмvvсийн гарт тєр оршин буйг мэдэрч сэтгэлдээ хадгалж энэ удаад vлдлээ.
Хэн алагдав нєгєє муусайн борчуулын хvvхдvvд. Юуны тулд буудуулав. Сонгуулийн луйврыг илчилсний тєлєє. Эндээс монголчуудад vндэсний эвлэрэл биш задралын эхлэл тавигдлаа. Хэн шоронд оров гэвэл бас л борчуулын хvvхдvvд. Сонгуульд хэн ялалт байгуулав гэвэл эрх мэдэл бvхий хуучин албан тушаалтнууд.
Хэн ялагдав гэвэл нєгєє л борчуул. Мєнгєєр зодож явуулсан сvлжээ сонгуульд ялалт байгууллаа. Vнэндээ Монголд сонгууль болсонгvй. Бэл бэнчинтэй сайд дарга нар, компанийн эзэд нам намаараа талцаж хэн нь сонгуульд гарахаа мєрий тавьж vзэлцлээ. Жа хєєх нь хєєж, зарим нь "focer" наадахтай тун их тєсєєтэй юм болсон. Мєрийгєє єгєлгvй луу унжсан нєхєр нэхэл дагал болохоор нь хутга биш буу барьлаа. Борчуулын хvvхдvvд босч тэмцээд буудуулж уналаа. Хэчнээн удаа буудаж хэн хэнийг унагаахыг хэлж мэдэхгvй ч эрх чєлєє, шудрга ёс хэрэгтэйг хvмvvс амиараа мэдэрч авлаа.
эх сурвалж ӨНӨӨДРИЙН ТОЙМ
Tuesday, July 29, 2008
Ханьдаа зориулсан шүлэг.
Хань минь чи намайг хайрлаж байгаарай
Харанхуйд хөл нүцгэн гишгэх мэт эмзэглэж
Харуусал гунигаар сэтгэл минь харанхуйлавч
Хань минь чи хажууд минь сууж
Халуун энгэртээ тэвэрч тайвшруулаарай
Хацар ягааран жаргалдаа ташуурч
Ханийн дэргэдээс сэтгэл хөндийрөвч
Халуун сэтгэлээрээ намайг хөтөлж
Хажуудаа үргэлж амгалан байлгаарай
Үрийн заяа үнэрлэсэн тавиландаа би баярлаж
Үрээсээ бусдыг хайрлахаа умартан төөрөлдөж
Хүүхдээ гэх сэтгэлээр хамаг бүхнээ шийдэн
Ханийн жаргалаа мартан хайрт чамайгаа халамжаар дутаасан ч
Хань минь чи намайг хайрлаж байгаарай
By Enkhmaa 2008
Аав минь дандаа амгалан байдаггүй юм
Аавууд дандаа амгалан байдаггүй юм
Аминаасаа амьдрал ургуулсан амгалан мод гэж би боддог
Амнаасаа ухаан унагасан гоц суутан гэж би итгэдэг
Алганаасаа бүтээл ундаргасан уран дархан гэж би бахархдаг
Алдраараа олонд танигдаагүй даруу авъяастан гэж би магтдаг юм
Миний хөгшин аав дандаа амгалан байдаггүй юм
Бодол нь тулганыхаа тойргоос хэтдээ алсруу тэнэж
Босох суух нь ухаандаа ороогдон аажуу удаан аядаж
Буурь зааж нөхдийнхөө дунд төв тайван суувч
Бусдын төлөө санаа нь зовж аягалсан цайгаа богшоон суудаг
Миний хөгшин аав дандаа амгалан байдаггүй юм
Ганцхан олдох амьдралаа авъяас билигтээ зориулаагүй
Газарт ивээгдэж төрүүлсэн таван үрдээ бүхнээ зориулсан
Цэлхэн залуу насандаа нийгмийн шилжилттэй ур гар хоёроороо тэмцэж
Цээлийн цэцэг шиг үрсээ эрч хүч, итгэл зоригоороо аварсан
Миний хөгшин аав дандаа амгалан байдаггүй юм
Monday, July 28, 2008
Connie Talbot - I Will Always Love You
Түншүүдээ түшээд авах уу, түлхээд хаях уу?..
Долдугаар сарын нэгэнд болсон хэрэг явдлыг манай хоёр хөрш хэрхэн тусган авч, байр сууриа хэрхэн илэрхийлэх бол гэдэг асуудал зүй ёсоор сонирхол татаж байлаа. ОХУ Гадаад хэргийн яамныхаа хэмжээнд мэдэгдэл гаргаж, "Монгол орны байдлын өрнөлтийг Орос улс сэтгэл түгшин ажиглахын хамт хууль бус, хэт даврагч ажил явууллагыг эрс буруушааж байна" гэсэн бол ОХУ-ын Холбооны Зөвлөлийн /парламентын дээд танхим/ олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Михаил Маргелов "Сонгуулийн дүнг эс зөвшөөрснөөр хууль ёсны эрх баригчдыг унагадаг болсон Оросын хилийн ойролцоох "өнгөт хувьсгалын" маягаар Ардчилсан нам ажиллаж байна. Монгол Улс бол дотоод, гадаад бодлогоо бие даан тодорхойлж чаддаг бүрэн эрхт улс бөгөөд гадны хүчний оролцоо шаардагдахгүй. Чухамхүү гадны хүчин Ардчилсан намыг ялна хэмээн найдаж байсан нь "улбар шар" хувьсгалын илэрхий шинж бүхий хэрэг явдал үүсгэснийг үгүйсгэхгүй...
Урьдчилсан дүнгээр хоёрдугаар байранд орсон Өрнөдийн тал баримтлагч Ардчилсан нам ялагдлаа үл хүлээн зөвшөөрч, олныг хамарсан эмх замбараагүй явдал зохион байгуулсан байна" гэж шулуухан мэдэгджээ. Харин үймээн намжих тийшээ хандаад ирэх үед Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч сэтгүүлчдэд хандаж, "Монгол Улсын байдал тогтворжиж, Хятад Монголын найрсаг харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт бид найдаж байна" гэсэн. Болж өнгөрсөн үйлд явдалд хоёр их хөршийн нэг нь их эмзэглэж, нөгөө нь өнгөц харахад нэг их тоож үзсэнгүй мэт. Хөршүүд маань хэрэг явдлыг иймэрхүү байдлаар хүлээн авчээ. Хойт, урд хоёр хөрштэй харилцаж ирсэн өнө удаан жилийн харилцаанд сайн, саар юм цөөнгүй бий. Саарыг гээж, сайныг нь уламжлан хөгжүүлэх маш ухаалаг, уян хатан бодлого Монгол төрийн анхаарлын төвд ямагт байх ёстойсон. Оросын "эрхшээлд" байснаа арайхийж гарсан, одоо дахиад тийм байдалд орохгүй гэх юм уу эсвэл, “Хятадын эрхшээлд орчихоод байна” гэсэн нийгмийн сэтгэлгээ Монголд бүрэлдээд байх шиг санагдах юм. Харин бүрэлдээд байна уу, бүрэлдүүлээд байна уу гэдэгт хамаг учир байна. Монголын улс төрийн зонхилох намууд дотроо намчирхан талцахдаа гадаад бодлогын асуудлаар "өрнийнхэн", " дорнынхон" гэсэн хоёр багт хуваагдан тоглож байгаа юм байна гэсэн дүгнэлтийг түншүүд /зөвхөн Орос, Хятад хоёр биш/ хийчихсэн юм биш үү?
Саяны үйл явдлын өнгө будгийн тухайд гэвэл түүнд "өнгөт хувьсгал" гэсэн тодорхойлолт өгвөл дэндүү өргөмжилсөн хэрэг болох вий, харин "өнгөт хувьсгалыг" дуурайх гэсэн бүтэлгүй оролдлого гэвэл илүү зохилтой санагдана. Ерөөс бид гадны юмыг хуулбарлан дуурайдаг зуршлаасаа салаагүй байгаагийн уршиг дагавар энэ мэтээр илрээд байх юм. Хуучин цагт “Зөвлөлт Холбоот Улсад ингэдэг, социалист орнуудад тэгдэг” гэдэг байсан бол одоо “АНУ-д ингэдэг юм, ардчилсан орнуудад тэгдэг юм” хэмээн мэдэмхийрцгээх болжээ. Улс төрийн үйл ажиллагааны хамгийн зохимжгүй хэлбэрийг, эцсийн аргагүйдсэн аргыг дуурайна, сөрөг хүчин гэдгийг сөргөлдөх хүчин мэтээр ойлгож ажиллана, олонхи нь цөөнхийнхөө саналыг хүндэтгэнэ хэмээх ардчиллын зарчмыг ёс төртэй тунхагладаг ч олонхийн аливаа санал, шийдвэр хэчнээн зөв байсан ч цөөнх нь
түүнийг хамгийн буруу хэмээн няцаана, Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг хаяж гарна, төрийн хэрэг шийдэж буй их хурлын чуулганы хуралдаан дээр чанга чанга хашгиралдан бие биенээ хэлэх хэлэхгүйгээр доромжилно, түүнийгээ үзэл бодлоо уралдуулж байгаа хэрэг гэнэ. Энэ бүхэнд дургүйцсэн мэт дүр үзүүлсэн хэсэг хүмүүс Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж байна гээд янз бүрийн нам, эвсэл, хөдөлгөөн байгуулна, тэгээд төр засаг өөд нулимна, төрийн ордныг гороолно, жагсаал, цуглаан, суулт хийнэ, өлсгөлөн зарлана. Улс төрийн том хүчний удирдагчид нөгөө талаа нийтээрээ авилгачид, хүнд сурталтнууд хэмээн цоллож, тиймээс тэднийг зайлуул, бүү нүүр өг хэмээн нийтэд уриалан сурталчилна. Ингээд дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгч болно. Энэ бүхний уршгаар нийгмийн дотор бухимдал үүсч, ард иргэд аяга цайгаа тайван ууж чадахаа больж байгаа нь нэн харамсалтай.
Гэм буруугүй нь нотлогдоогүй бол гэмтэн биш хэмээх хууль эрхийн дээд зарчим байдаг гэсэн. Гэтэл сонгуулийн дүн хүлээсэн эгзэгтэй мөчид сонгууль бүх тойрогт луйврын аргаар болсон гэдэг мэдэгдэл гараагүй бол, урьдчилсан байдлаар сонгуульд ялсан хүчнийг эсэргүүцсэн цуглаан зохион. байгуулаагүй бол долдугаар сарын нэгний эмэгнэлт явдал гарахгүй байсан. Ингээд "өнгөт хувьсгал" хийхээр эртнээс санаархан бэлтгэгчид "өнгөт хувьсгалыг дуурайх гээд хөглөсөн нь" гэмээр явдал Монголд болж өнгөрлөө. Үүнийг давтахгүй байх нь Монголын хувьд нэн чухал. Яагаад гэвэл Монгол улс бол дэлхийд нээлттэй, эрх чөлөөтэй ардчилсан улс. Хамгийн гол нь барагдашгүй их чулуун нүүрс, зэс, алт, мөнгөний нөөцтэй орон. Ураныхаа нөөцөөр гэхэд л дэлхийд айрагийн тавд жагсаж байна. Энэ их баялгийг Монголын ард түмний сайн сайхны төлөө зөв зохистойноор ашиглах ёстой. Ингэх угтвар нөхцөл нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдэнд таатай нөхцөл бүрэлдүүлэх явдал юм. Үүний тулд Монголд улс төрийн тогтвортой байдал, төр, засгийн тууштай, ухаалаг үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй. 2008 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан парламент үүний үүд хаалгыг нээж өгнө гэж би бодож байна. МАХН-д сонгогчид давуу бололцоо олголоо. Үүнийгээ бүрэн ашиглахыг Монголын ард түмэн МАХН-аас шаардах эрхтэй.
МОНЦАМЭ-гийн тоймч Ц.Даваажав.
эх сурвалж http://www.bimongol.mn
Friday, July 25, 2008
Ичиж амьдарцгаая
Ногооны үнэр хамар сэрийж, нүд баясгах ногоон талд цав цагаан гэр бөмбийлдөн, цэвэр цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах юутай сайхан. Соёл иргэншил, техникийн дэвшлийн “боол” болсон харийнхан Монголын байгалийн сайхныг гайхан шагшаад л… Мэдээж хэрэг ертөнцийн хаа сайгүй, энэ дайны байгаль зөндөө л дөө. Дээрээс нь сүүлийн хэдэн жил Монголын онгон дагшин байгаль гэдэг үг моодноос гараад байсныг хэлэх үү. Цагаа олж орсон хурын буянаар хүний өөрийнгүй хээр гарч буянаа эдлэв.
Ингэж хэд хоног салхинд гараад эргэнгүүт, аймшиг эхэлнэ дээ. Зуслан хавийн зүгээс хот руу дөтөлгөн ирвэл ч бас гайгүй, чинээлэгдүү, цэмцгэр манайхны бол баячуудын гэдэг зуслангийн байшингууд дүнхийлдээд. Наашлах тусам зуслан нэртэй айл болгон гаднаа модон жорлон шомбойлгож, хогон овоотой айлсан “баясах” дүр зураг хөвөрнө дөө. Ингээд аймшгийн киноны өрнөл бүр аймшигтай байдаг шиг зураг “хүндэрнэ” дээ. Гэр хорооллын бүгд л мэдэх болохоор үг илүүц. Аймшиг үүгээр дуусахгүй. Хотын зам гэж там, түгжрэл гэж
Ер нь л Улаанбаатар хотын өнөөгийн өнгө төрхийг илэрхийлэх гэхээр үг ч эс эвлэрэх. Гадныхан UB гэдэг хотод ирээд бүр шоконд ороод буцдаг гэсэн. Гэсэн ч юу байхав дээ, бүр үнэхээр шоконд орохоос өөр аргагүй л юм чинь. Монголд ирсэн сэтгэгдлийг нь асуувал “Хөдөө нь ч уг нь гоё л доо…” гэх. Боловсон зангаараа цааш үргэлжлүүлээгүй ярианы утгийг ч та бас гадарласан байх.
Тоостой замаар сэгсчүүлж сэгсчүүлж, өмнө нь жижигхэн хүрхрээ байгаад одоо тасарчихсан ангалыг үзчихээд ирсэн гадны жуулчин зочид буудалд нь халуун ус тасарчихсан гэхийг сонсоод ухаан алдаж унахаа шахсан гэсэн, аргагүй шүү дээ. Тэдний зарим нь аргаа барахдаа нутагтаа очоод ийм хэцүү амьдралтай монголчуудад туслах сан байгуулж, боловсон жорлон байгуулах мөнгө цуглуулж, \саяхан Өмнөд Солонгосын иргэнд Монголд жорлон байгуулсан. Бодвол өөрөө Монголд ирээд энэ “асуудлаар” нэлээд сургамж авсан байх.\ сайн дураараа Монголд очиж хог цэвэрлэж туслахыг уриалдаг гэсэн. Саяхан тэдний нэг болох Японы жуулчид Туул голын хогийг цэвэрлэж бидэнд “тусласан” шүү дээ.
Бас нэг жуулчин залуу нутагтаа очоод найз нартаа ярьж гайхуулах, зургийг нь үзүүлж айлгах сайхан сэдэвтэй боллоо гэж тас тас хөхрөн Монголын зургийг авч байсан л гэдэг. Үнэндээ тэр залууг буруутгах ч арга алга. Бид ч гэсэн харь газар очихоороо нүдэнд илүү харагдсан болгоныг тамшаалан сортолзож, хэрвээ Монголоос арай доор \харамсалтай нь тийм орон цөөхөн л дөө\ улсад очих юм бол муу хэлэх үгээ олж ядах л биз. Харин яг өнөөдрийн UB-гийн хувьд үнэндээ гадныхан битгий хэл бидэнд өөрсдөд маань ч хэлэх үг алга, нүүр хийх газар ч алга.
Нэгэн танил маань гаднаас зочин урихаараа ёс болгож Тэрэлж рүү аваачдаг. Замаар нэг хог хөглөрөөд байдаг болохоор ичсэндээ компанийнхаа ажилчдыг дайчилж, хогийг нь цэвэрлүүлдэг. Даанч дараа явахад нь дахиад л хог болчихсон байдаг. Сүүлдээ ч бүр хотоор явуулахдаа хүртэл урьдчилж маршрутыг нь гаргаад цэвэрлэгээ хийлгэх дээрээ тулаад байгаа гэж зовлон тоочиж байсан. Тэгсэн ч даравч далдайна, булавч бултайна гэгчээр яаж ч хичээсэн нүдийг нь байнга боохгүй л бол хогоо харуулахгүй байхын аргагүй болохоор яалтай ч билээ. Дэмий л ичсээр зочдоо үддэг гэсэн. Ичиж “амьдрах” шиг хэцүү юм алга аа, таминь ээ.
Тэгэхдээ л хот битгий хэл хүнгүй зэлүүд газар сэгсийх хог, цэцэгсийн оронд алсаас хараа булаах хальсан "чимэг"-нүүдийг бид өөрсдөө л тарьсан нь үнэн. Тийм болохоор бид өөрсдөө ичих ёстой. Үгүй ядахдаа Японы жуулчид сайн дураараа Туул голын хогийг цэвэрлэлээ гэж бахдалтайгаар дахин дахин зарлахдаа ичмээр. Ичиж амьдарцгаамаар юм аа, монголчууд аа.
Хамгийн гол нь дөрвөн уулын дундах хөндийг ийм аймшгийн ертөнц болгосонд, улам ч аймшгийн болоод байгаад хэн хамгийн их “ичих” ёстой вэ? Санал бодлоо илэрхийлцгээрэй. Бас яавал хотоо хот шиг болгож болох талаар санал бодлоо илэрхийлээрэй.
эх сурвалж http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=20773
Thursday, July 24, 2008
Bulgarian Music Idol:Mariah Carrey's - "Kan Lee" ^funny^
Music Idol гээд орон оронд л зохиогддог болж. Болгарын Music Idol дээр нэгэн бүсгүй Mariah Carey -ийн Without You гэдэг дууг хэрхэн дуулахыг харна уу. Сонсголоороо сурсан дуугаа хэрхэн дуулахыг... Монголчууд ч гэсэн багадаа гадаад дууг сонсголоороо сурчаад дуулаад гүйгээд байдаг шүү дээ...
Энэ доор байгаа нь бол Сайжирсан хувилбар нь... Хэллэг эь овоо зүгширсэн байна лээ...