Энхбаярын эрин ирлээ
Ерэн долоон онд Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Энхбаярын эрин эхэллээ. Тэрээр 1996 оны парламентийн сонгуулийн дараагаас намын радикал хэсгийн фаворит болсон юм. Намын дарга Даш-Ёндонгоор толгойлуулсан аялдагч хэсгийг ортодокс коммунистууд дэмжиж байлаа. Үүнийг сөрж Гомбосүрэн, Чимэд нараар толгойлуулсан радикал хэсэг сонгуулийн ялагдлын дараа хүчтэй сөрөн зогслоо. Тэд залуу хүний хувьд Энхбаярыг бамбай болгон намыг залуужуулах уриа тавьж түүнийг Багабандитай намын даргын төлөө өрсөлдүүлсэн боловч ялагдал хүлээсэн юм. Толгойлогч нар намын бага хурлын дараа намаа эгнэгт орхисноор Энхбаяр өөрөө дээрээ эзэнгүй болжээ. Гэвч намыг шинэчлэх үзэл санаа бага хурлаар ялагдсан ч намд хүчтэй, улам газар авч байв. Иймээс Багабандийн үлдээсэн намын даргын болон Завхан дахь УИХ-ын суудлыг Энхбаяр төвөг багатай эзэллээ.
Энхбаяр УИХ-д орж ирснээр хийсэн анхны ажил нь Энхсайханы Засгийн газрыг огцруулах оролдлого байв. Түүний санаачлага, МАХН-ын бүлгийн гарын үсгийн дагуу Монголд анх удаа Засгийн газрыг огцруулах санал хураалт боллоо. Ардчилсан холбоо эвсэл нийт 50 суудалтай байсан, яг л тийм тооны санал Энхсайханыг дэмжсэн юм. Гэвч бие даагч Дашбалбар Энхсайханд харуулж байгаад улаан балаар дэмжиж дугуйлсан болохоор Эвслээс хэн нэг нь нөгөө талд санал өгчээ. Энэ бол Зориг байсан юм.
Зориг, Энхсайхан хоёрын зөрчил энэ үед маш хурцадсан байсан юм. 1996 оны сонгуулийн дүн гарсан өдөр сонгуулийн кампани удирдаж байсан Энхсайхан Улаанбаатарт байгаа хэдхэн хүнтэй ярьж тохироод Ерөнхий сайдад дэвшчихсэн байлаа. Эвслийн гол шийдвэр гаргагч нар энэ үед хөдөө тойрогтоо байсан. Элбэгдорж Баянхонгорт, Ганболд Хэнтийд, Бат-Үүл Хөвсгөлд, Гончигдорж Архангайд, Зориг Дорнодод. Энэ шийдвэрт бүгд битүүхэндээ дургүйцэж байсан боловч дөнгөж сонгуулийн дараа маргалдаад унахаасаа цааргалжээ. Ганцхан Зориг л ярьж тохиролгүй гаргасан шийдвэрт илт унтууцав. Үүнээс өмнө МҮАН-ын даргын марафон болж Элбэгдорж Ганболдыг ялжээ. Энэ марафоны цаад утга нь ялсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болох тохироо байлаа.
Сонгуулиар гарч ирж чадаагүй Ламжав гуай Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн давхар байж болохгүй талаар гомдол гарган Цэцэд заргалдлаа. Цэц эгшин зуур шийдвэр гаргав. Ингэснээр сайд болох сонирхолтой хүмүүс шаварт хаагдаж, гарын дор Засгийн газартай байх сонирхолтой Энхсайхан давхар хожив. Зориг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дарга болсны хувьд ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын талаар өөрийн саналыг Ерөнхий сайдад тавьжээ. Харин цаадах нь доромжилж өрөөнөөсөө хөөж гаргасан байна. Хариуд нь Зориг арга хэмжээ авлаа. ТЕГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг тагнаж чагнасан талаар шалгалт явуулж дүгнэлт гаргуулан үүнд Ерөнхий сайдыг албан ёсоор буруутгалаа. Санааг Нямдорж өгчээ. Тэрээр 1991 онд Хууль зүйн дэд сайд байхдаа нөгөө дэд сайдтайгаа хорихын төсөл булаацалдан зөрчилдсөн нь явсаар түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэсэн хавтаст хэрэг үүсгүүлсэн байна. Иймээс тэрээр хавтаст хэргийг устгуулах, энэ хэргийг гардаж байсан ТЕГ-ын шинэ дарга генерал Баатарыг зайлуулах хэрэгтээ Энхсайхан Зориг нарын зөрчлийг овжин ашиглахаар шийджээ. Ийм ийм шалтгаан улам гүнзгийрсээр Энхсайхан, Зориг нар харилцан дайсагналцах болсон юм.
Энхсайханы Засгийн газар 50 гишүүний дэмжлэгээр тогтлоо. Асуудлыг ганцаараа шийддэг, хамтын тоглолт гэдгийг ойлгодоггүй, бусдыг зөвхөн өөрийнхөө хэрэгт ашиглаад мартдаг, найз нөхөдгүй Энхсайхан ямар ч асуудлыг хэнтэй ч зөвөлдөггүйгээр үл барам зөвлөх гэж оролдсон хэнийг ч басамжлан мохоохоо урьтал болгож, төрийн эрх мэдэлд гэнэт гараад ирсэн амбиц бүхий залуусын эгдүүг хөдөлгөнө. Гэвч санал асуулгын өмнө тэрээр бүгдтэй нь уулзан цаашид хамтрана, зөвшилдөж байна, УИХ-ын гишүүдийг сонсдог механизм бүрдүүлнэ гэж амлан далан таваар бууж өгсөн билээ. УИХ-ын санал хураалт дууссан тэр мөчөөс мэдээж өнөө амлалтаа таг мартаж, бусдыг өнгийж харсан, ихэмсэг, биеэ тоосон Энхсайхан дахин гараад ирлээ. Чухам энэ шалтгаан Энхбаяр, Зориг нарын ойртох сэдэл болов.
Энхбаярын зорилго Эвслийн Засгийн газрыг бужигнуулж болбол УИХ-ыг параличд оруулан хугацаанаас нь өмнө тараах, болдоггүй юм гэхэд дараагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах байлаа. Тэрээр зорилго руугаа хэтэрхий яарна. Түүнд муу тусмаа сайн гэсэн логик үйлчилж байв. Энхсайхан хүний дэмжлэг аваад мартдаг бол, Энхбаяр хамтарсан хүнээ дараа нь дэвсэж устгах гэж зүтгэдэг ер бусын онцлогтой макавилист аж. Зориг болохоор Энхсайханыг огцруулж намын дарга Элбэгдоржийг оронд нь тавих тухай төлөвлөж байв. Энхбаярын ард МАХН-ын 25 гишүүн байсан бол Зориг ч чамгүй нөлөөтэй, өөрийн бүлэгтэй. Тэрээр УИХ-ын гишүүд дотроос Ганбаатар, Чимидцэрэн, Энхбаатар нартай маш ойр найз нөхрийн холбоотойгоос гадна түүний бүлэгт Бадамдамдин, Лу.Болд, молекул Батбаяр, Нарангэрэл, Эрдэнэбилэг, Хулан гээд цөөн бус гишүүд багтаж байв. Түүнээс гадна эвслийн зонхилох шийдвэр гаргагч болох Алтанхуяг, Гончигдорж, Баабар, Элбэгдорж, Ганболд, Амаржаргал нартай түүний харилцаа сайн байсан юм. Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Баяртай бас дотно харилцаатай байлаа. Нэг үгэндээ тэр хүчтэй байсан. Энхсайханы Засгийн газар зоримог реформ хийж үр дүн нь нийгэмд тод харагдаж байлаа. Иймээс Засгийн газрыг тухайлбал муу ажиллаж байна гэж зэмлэх үндэслэл үгүй.
Энэ “уран санаа” хаанаас гарсныг мэдэхгүй, юутай ч 1998 оны хавар Цэцээс УИХ-ын гишүүн сайд байхыг зөвшөөрлөө. Ийм шийдвэр гаргуулахад Энхбаяр голлох үүрэг гүйцэтгэв. Намын даргын хувьд түүнд Цэцэд нөлөөлөх нөлөө бараг л хязгааргүй байсан юм. Иргэн Ламжавын гомдолд гаргасан шийдвэрээ Цэц ийнхүү хоёр жил хүрэлгүй буцаав. Ингээд намын дарга Элбэгдорж Цэцийн шинэ шийдвэрийн дагуу Ерөнхий сайд болох ёстой гэсэн шийдвэрийг намаас гаргалаа. УИХ дахь бүлгээсээ дэмжлэг нэгэнт хүлээхээ больсон Энхсайхан огцорч Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдав. Энэ үед шинээр бүрэлдэж байсан “элсний арвангурав” комоороо Энхсайхан дээр яваад очлоо. Өөрсдийгөө “хөдөөний” гэж тодотгох эдгээр хүмүүсийг үнэндээ рэкетээр хөлжих сонирхол нэгтгэж байсан юм. Энхсайхан эднийг Эгийн цахилгаан станцын төслөөс 20 сая доллар олж өгнө гэж хууран урхиджээ. Бололцооноос хэт ахадсан их мөнгө гэдгийг төсөөлөх боловсрол тэдний хэнд нь ч байхгүй. Төдийлөн ашигтай бус мөртөө 250 сая долларын өртөгтэй Эгийн усан цахилгаан станцыг Чехийн хэн ч мэдэхгүй барилгын төслийн жижиг компани өөрийнхөө хөрөнгөөр бариад тэндэр олж өгсөн хөдөөний хэдэн харцуулд 20 сая доллар бэлэглэнэ гэдэг чухам тэдэндээ л таарсан үлгэр байлаа. “УИХ-аас гарахдаа ганц сая доллартай хоцроё” гэж суниаж байсан хөдөөний хөлх эр сүүлд уурхайд жолооч хийгээд харайлгаж явсан нь хүсэл биелэл хоёр нь ямархуу хол зөрөөтэй байсныг илтгэнэ. Нэг нь авч үлдсэн дипломат паспортоо ашиглан Солонгост биечлэн хүн гаргаж яваад баригдан шоронд суусан дуулдсан. Эднийг Энхсайхан нэгтгэн Элбэгдоржийн Засгийн газрын эсрэг тухиран тавьлаа.
Ер нь эд мөнгө, эрх мэдэл, албан тушаал олж авахын тулд үгссэн бүлэглээд зорилгоо нуухын тулд элдэв шудрага сайн сайхны тухай эх оронч лоозонгоор халхлан сүрдүүлэг, рэкет хийдэг анхны томоохон үзэгдэл эндээс үүдэлтэй. Тэнэг жишээ халдвартайн үлгэрээр ийм явдал улам тархан бусад намуудад элбэг болсон төдийгүй олон нийтийн байгууллага гэгчийг байгуулан рэкет хийх нь хэдхэн жилийн дараа Монголын нийгмийн түгээмэл үзэгдэл болсон юм. Улс төрийн намуудад шудрага үнэний төлөө гэх фракц бүлгүүд, олон нийтийн байгууллагуудад эх орны болон үндэсний эрх ашгийг дээдлэх хамгаалах хөдөлгөөн зэрэг нь эцсийн бүлэгт хэдхэн хүний эд мөнгө эрх тушаал булаацалдсан увайгүй шуналын гадаад илрэл байх ажгуу. Нийгэм дахь баримжааны үнэ цэнэ ингэсээр бүрмөсөн алдагдаж эхэлжээ. Энэ тухай дараа дэлгэрэнгүй өгүүлнэ.
Энхбаяр одоо өчигдрийн холбоотон Зоригийн өөрийнх нь орсон Засгийн газрын эсрэг элснийхнийг ашиглаж эхэллээ. Элбэгдоржийг Ерөнхий сайд болоход зуун хувь дэмжсэн түүний бүлэг шинэ Засгийн газар бүрдэх дараагийн алхамуудад саад хийн, дэвшүүлсэн сайд нарыг нь ээлж дараалан унагаж эхлэв. Үүнийг тэд элснийхэнтэй хамтарч нууц санал өгдөг механизмыг ашиглан тоглож гарсан юм. Гэхдээ тэрээр хоёр фронт дээр зэрэг тоглолт өрнүүллээ. Ерөнхийлөгч Багабанди түүний нам дотрох хүчтэй өрсөлдөгч байв. Багабандийн гол тулгуур нь Эрдэнэт үйлдвэрийн дарга Отгонбилэг. Иймээс тэрээр намын нарийн бичгийн дарга Энэбишээр халхавч хийн Ерөнхий сайд Элбэгдоржид бараалхав. Отгонбилэгийг яаралтай хусах нь шинэ Засгийн газрын огцрохгүй үлдэх сүүлчийн бөгөөд найдвартай ганц баталгаа болохыг тулган ойлгуулсан юм. Энхбаяр одоо Багабандитай нүүрээ харуулахгүйгээр, Элбэгдоржтой барьцаалах байдлаар тулалдаж байсан бол шинэ холбоотон нь өчигдрийн дайсан Энхсайхан болжээ. Монголын улс төрийн тайзан дээрхи Энхбаяр, Энхсайхан нарын сонирхолтой өрсөлдөөн-холбоо ийнхүү улам тод боллоо. Энэ хоёр хүн эрх мэдэл булаацалдвал биенээ эгнэгт дэвслэн хөнөөхөөр уралцах боловч дундын нийтлэг дайсан гараад ирвэл андын холбоотон болно. Цаашид ийм эсрэг тэсрэг байдал хэд хэдэн удаа давтагдсан. Гэхдээ үүнээс хойш үргэлж Энхбаяр нь дээд, Энхсайхан нь доод эрэмбэд байлаа. Мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж үгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий гэсэн үгийн үнэнийг баталсан үзүүлэн. Товчхондоо хэн хэн нь зарчим гээч юмыг огтоос мэдэхгүй, тоодог ч үгүй ажгуу.
Санхүүгийн хямрал
1991 онд анх удаа Төв банкыг арилжааны банкнаас салгалаа. Гэхдээ арилжааны нэлээд хэдэн банк байгуулсан нь бүгд улсын өмч. Чухам улсын мэдлийн энэ банкууд монголчуудыг залилан луйвар шамшигдуулал хийж сургахад хичээлийн гол талбар нь болсон юм. Зээлийг эхэн үедээ танил тал, бага сага хахууль харж өгдөг байсан бол сүүлдээ зээлдэгч мөнгөө авангуутаа 10 хувийг нь банкны ажилтнуудад өгдөг тогтсон жишиг буй болжээ. Хожим энэ нь тэндэрт жишиг болон үлдсэн юм. Шинэ луйвар хийхийн тулд улсын мэдлийн шинэ банкууд байгуулна. Тэр нь тун удалгүй мөн л дампуурна. Хамгийн том нь болох Ард банкинд түрүүний дампуурсан банкыг нэгтгэнэ. Нэг үгэндээ нэг ч банк үнэн хэрэгтээ дампуурахгүй, ямар ч хариуцлага хүлээлгүй Ард банктай очиж нийлэн өрөө тэнд овоолж байв. 1995 онд Засгийн газар дампуурсан 4 банкыг нэгэн зэрэг Ардтай нийлүүлж байв. Санхүүгийн систем шинэчлэгдээгүйгээс болоод Монголын жижиг эдийн засаг жижиг гэлтгүй сүйрлийн ирмэгт тулжээ. 1991-1997 онд эдгээр улсын мэдлийн арилжааны банкаар дамжин найдваргүй болсон зээлийн нийт хэмжээ бараг 100 сая доллар хүрсэн нь (хавсралтыг үз) тухайн үеийнхээ үндэсний нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг болж байлаа.
Олон улсын валютийн сан сүйрэн унаж байгаа энэ санхүүгийн системийг аврах төлөвлөгөө боловсруулжээ. Үүнд зориулж Азийн хөгжлийн банкнаас 35 сая доллар зээлдүүлэв. Бүхий л найдваргүй зээлийг өөр дээрээ овоолсон Ард, Даатгал банкыг 1997 онд Засгийн газраас чухам энэ зээлийн мөнгөөр дампуурууллаа. Дампууруулах нь зүй боловч энэ суурин дээр хийсэн дараагийн арга хэмжээ нь маш буруу алхам байв. Юу гэвэл иргэдийн хадгаламжийг хамгаалах үүднээс Хадгаламж банкийг банкны үйл ажиллагаа хийх эрхгүйгээр байгуулаад, зэрэгцүүлээд мөн л төрийн мэдлийн Сэргээн босголтын банк гэдгийг байгуулав. Энэ үйл ажиллагаанд зээлийн хагас буюу 17 сая доллар зарцуулжээ. Хадгаламжийн банкны үйл ажиллагаа явуулах эрхийг 2001 онд дараагийн Засгийн газар нээж өгснөөр хэдхэн жилийн дотор луйварчдын гараар орж ганц ерөнхий нягтлан нь 13 сая доллар завшсан болох нь хожим илэрсэн. Сэргээн босголт банкыг байгуулагдсан өдрөөс нь тонож эхэлжээ. Хэдхэн сарын дараа Азийн хөгжлийн банк алдаа хийснээ ойлгож Сэргээн босголт банкыг яаралтай дампууруулах санал Засгийн газарт тавив. Алдааны өртөг 11 сая доллар, өөрөөр хэлбэл Сэргээн босголтыг дампууруулахад ийм хэмжээний мөнгө шаардагдаж байв. Энхсайханы Засгийн газарт энэ нь нэр хүндийн хувьд тун муу гарц байлаа. Хэдхэн сарын өмнө өөрснөө байгуулчихаад тэр дор нь асар их үнээр эргүүлж дампууруулахаас татгалзав. Энэ банкны алдагдал өдөр хоногоор аймшигтайгаар нэмэгдэж байлаа. Гэтэл үүний цаана дампууруулах төлөвлөгөөнд орсон ХОТШ банк бүр ч аймшигтай, хавьгүй илүү шамшигдуулалттай байсан юм. Эдний зөвхөн Германы банкуудаас аваад алга хийчихсэн мөнгө нь 5 сая доллароор (хавсралтыг үз) хэмжигдэж байв. Огцрох чимээ гараад эхлэнгүүт Энхсайханыхан асуудлыг хав дараад дараагийн Засгийн газарт галтай бөмбөгийг тэр чигээр нь атгуулж орхив. Яг энэ үед Азид дэгдсэн санхүүгийн хямрал улам газар аван эдийн засгийн хямрал болон хувирч байлаа.
Үргэлжлэл бий.

1 сэтгэгдэл:
Занхайчихаад. Анх хараад англиар яриад л боловсролтой харагддаг байсан чинь хнн. Данхар аав царайлаад. Монголыг сүйдлэх гээд байгаа хүн дээ.
Post a Comment