Wednesday, August 6, 2008

Монголын сор болсон компаниуд гадаадынхны мэдэлд шилжсээр байна

“Эрдэнэт” vйлдвэрийн Оросын талын 49 хувийг В.Путин “Ростехнологий” компанид єгсєн тухай мэдээлэл монголчуудын гайхлыг тєрvvлээд байгаа. Манай Улсын тєсвийн орлогын бараг гуравны нэгийг єгч байгаа “Эрдэнэт”-ийн хувь заяаг оросууд бидэнд мэдэгдэлгvйгээр аль нэг компанидаа шилжvvлсэн нь анхаарал татаж буй юм. Магадгvй Монголын талын тодорхой хvмvvстэй тохиролцсон байхыг vгvйсгэхгvй.

Лав л ард нийтийн хувьд энэ мэдээлэл хаалттай байсаар зєвхєн Оросын хэвлэлийн эх сурвалжаас мэдсэн билээ.

Энэ мэтээр монголчуудын амьдрал, ирээдvйд чухал vvрэг гvйцэтгэдэг томоохон байгууллагууд гадаадынхны мэдэлд зугуухан очсоор байна. Сvvлийн vед ХААН банкны эргэн тойронд дуулдаад эхэлсэн шуугиан бас л ийм сэжиг таамаг дагуулах болов. Хэдийгээр японууд хувьчилж авсан, одоо Питер Морроу тэргvvтэй америкууд менежментийг нь хариуцдаг боловч ХААН банкны хєрєнгє чинээ Монголын хот, хєдєєгийн бараг саяар тоологдох харилцагчдын зvтгэлээр арвижсан.

Тэр тусмаа Монголын сум болгонд хvрсэн сvлжээтэй цорын ганц банкийг бид гадаадынханд хувьчилсан. Тєрєєс хєдєєний ард тvмэндээ банкны vйлчилгээ vзvvлэх гэж олон жилийн турш ХААН банкийг Хєдєє аж ахуйн банк нэртэй байх vеэс нь тэтгэж дэмжиж байлаа. Ерээд оны сvvлч, шинэ зууны гараан дээр тус банкийг олон улсын санхvvгийн байгууллагуудын тєслєєр тєр зориуд бодлоготой дэмжсэн тvvх хуучраагvй байна. Ийм стратегийн чухал ач холбогдолтой банкаа манай улс 2003 онд японуудад хувьчилсан юм.

Гэтэл ХААН банкны ашиг орлого нэмэгдэх тусам одоогийн Гvйцэтгэх захирал Питер Морроугийн зан хувирч байгааг анзаарахгvй байхын аргагvй байгааг олон эх сурвалж хэлж байна. Банкны их хэмжээний хєрєнгийг Америкаас авчирсан єндєр настай мэргэжилтнvvдэд хяналтгvй хуваан тараадаг дур зоргоороо авир газар авсныг тус банкны монгол ажилтнууд эсэргvvцэх болжээ. Бид нэг хэсэг гадаадын хєрєнгє оруулалтыг шvтэж, єнгєтэй єєдтэй болгоноо их vнэ хэлсэн гадаадынханд хувьчилдаг байлаа. Тухайн vед 6,8 сая доллараар хувьчлагдсан ХААН банк энэ хэдхэн жилийн дотор энд ажиллаж буй монголчуудын хямдхан хvч хєдєлмєрєєр олон зуун сая америк долларын vнэ цэнтэй болж гадныхны хєнгєхєн баяжих эх vvсвэр болсон. Тэгвэл Монгол Улс хєгжлийнхєє замд алхан орсон ийм vед стратегийн ач холбогдолтой салбарууддаа гадаадын хєрєнгє оруулалтыг хэрхэн авах вэ гэсэн ухаалаг бодлого vгvйлэгдэж байна. Ялангуяа ашигт малтмал, банк санхvvгийн салбарт гаднын хєрєнгє оруулагч ямар хэм хэмжээнд vйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдгийг улс орны эрх ашгийн vvднээс бодох ёстой.

Ингэхгvй бол ХААН банкны одоогийн удирдлага шиг монгол ажиллагсдыг ялгаварлан гадуурхсан, Монголын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн дээрэнгvй, ёс зvйгvй авир улам даамжрах болно. Банк санхvvгийн аль ч байгууллагын оршин тогтнох эрvvл хєрс болсон vнэнч шударга байх, ил тод vйл ажиллагаа явуулах зарчим ХААН банкинд алдагдаж эхэлсэнд эдний ажилтнууд дургvйцэж байгаагаа нуугаагvй юм. Тєсвийн их хэмжээний хєрєнгє мєнгє тус банкаар дамжин иргэдэд хvрч байдгийг бодолцсон ч ХААН банкны ил тод, монголчуудын эрх ашгийг дээдэлсэн vйл ажиллагаа туйлаас чухал. Цєєн тооны америк менежерийн хяналтгvй vйл ажиллагаа даамжирвал Монголын банк санхvvгийн зах зээлд тогтворгvй байдал vvсэх ч уршигтай.

эх сурвалж http://www.bimongol.mn , ЗУУНЫ ШУУДАН

0 сэтгэгдэл: