Thursday, August 28, 2008
Дархан манай мужаан улс...
Ойрдоо олимпийн алтан медаль авсан биш төрийн дуулал, далбаа тойрсон бөөн асуудал гарлаа. Уул нь бид төрийн дууллаа ордон дотор Ерөнхийлөгчдөө дуулаад өгчихдөг байсан болохоор анзаардаггүй байж. Радио ба зурагтаар явуулдаг байсан гэж үү? Тэр чинь нэг бол өглөө сэрээгүй байхад, эсвэл үдэш орондоо орчихсон хүмүүс нэг бол юу яаж, нэг бол хуулиа ч юм уу засч байхад л яваад өнгөрдөг байсан. Харин ойрын өдрүүдэд өдөр шөнөгүй медаль аваад, хаа сайгүй төрийн дуулал эгшиглэв дээ. Тэгсэн чинь Монгол Улс хорин нэгэн аймагтай атлаа Дархан аймгийн нэрийг л ганцхан төрийн дуулалдаа оруулдаг юм байна. Оруулдгаар барахгүй эхлүүлдэг байж таарлаа. Олимпийн аварга төрсөн Булган аймгийнхан "Булган манай хувьсгалт улс..." гэж эхлүүлсэн бадаг бүхий төсөл бэлдээд байтал, өчигдрөөс Төв аймгийнхан олимпийн бас нэг аваргатайн хувьд "Төв манай хувьсгалт улс.." болгон засуулахаар хөөцөлдөж эхлэв. Завханыхан болохоор манай хоёр "Ерөнхийлөгч"-ийн толгойд ийм юм ороогүй юм байх даа, тэгсэн бол Бээжингийн "Шувууны үүр" цэнгэлдэхэд "Завхан манай занага улс..." гэсэн дуу цуурайтахыг хэн хорих билээ гэлцэж байна.
Энэ ч яах вэ, төрийн дуулалд чинь сонин, сонин бадаг орчихсон цохиж явна. Тэр "Өндөр төрийн минь "өнөөх" сүлдэн... " гэсэн шинэ бадгийг манай төрийн өндөр нуруутай тэргүүн нэмсэн гэж гадуур цуурч байна. Бүр төрийн тэргүүн болохынхоо өмнө Соёлын сайд байснаа дурсч "Соёл урлагийг эрчимтэй хөгжүүлэх" утгатай заалтыг ч оруулсан байна лээ. Тэр нэгэн хавар хурга засахтай зэрэгцээд орон даяар томоохон засаанууд өрнөсөн болтой юм. Өнөө спийкэр Нямдорж ширээнийхээ оронд хөнжлөө дэлгэж байгаад хууль засдаг жил. (Би Нямдоржийг зөвтгөдөг юм. Эр хүн орондоо хууль засаа л биз. Ямар орон дотор хэрэг болох юмаа засуулсан биш.) Тэхэд л төрийн дууллын нэг юмыг сугалсан байна.
Гадуур ингэж өгүүлэв. Үндсэн хуулийн өнөө бадаг Багабандийн үед солигдсон бол "Сахалтай төрийн минь сайхан сүлд юмуу, живэртэй төрийн жишиггүй сүлдэн" гэж засагдах байсан гэнэ. Түүнчлэн Очирбат гуайн санаанд төрийн дууллаа сэм засах санаа төрсөн бол "Бажгар төрийн бахим сүлдэн" болох нь гарцаагүй гэнэ. Дууллыг засах нь ч дүүрч. Нэг өглөө сэрсэн чинь төрийг минь өөрийг нь засаад хөнгөлөөд тайгалчихвий гэж залбирч байгаа мухар сүсэгтэн ч таарлаа. Ийм тохиолдолд төрийн сүлдэнд байгаа азаргыг засч морь болгох юмуу, ижил зүсмийн гүүгээр солих ажил ундрах бололтой.
Ингэхэд төрийн ёслолын албаныхны хэлж байгаагаар бол төрийн дууллын энэ бадгийг үе, үеийн Ерөнхийлөгч нар тухай тухайн үедээ нас биеийнхээ онцлогт тохируулан засч байхаар журамлах юм байна. Ер нь Энхбаяр гуай шиг хойно утга зохиолын сургуульд сурч шүлэг бичих дөрвөн арга заалгасан Ерөнхийлөгч дандаа тааралдаа ч уу, үгүй ч үү гэдгийг бас бодоогүй биш бодолцсон байна. Ухаандаа дараагийн ээлжинд атигар, намхан Ерөнхийлөгч гарвал төрийн дуулалд оруулах өөрчлөлтийг Зохиолчдын хороогоор хийлгээд хадгалчихсан нь монгол төрийн холч хараа гэлтэй. Тэнд байгаа хувилбар "Атигар төрийн минь атмаан сүлдэн..." хэмээн эхлэх бөлгөө.
Засвар ингээд дууссангүй. "Дархан манай хувьсгалт улс.." гэдэг мөрийн хувьсгалт хэмээх үгийг "хувьсгалт намын байр жилийн дараа шатах" тул улс үндэстний хийморьт муугаар нөлөөлөх магад хэмээн хасч байсан гэх. Оронд нь "Тусгаар" гэдэг үг авсан гэнэ. Бас ямар ч санаагаар юм бэ, бүү мэд "Дайсны хөлд хэзээ ч орохгүй" гэсэн ерөөлийн мөрийг хассан бололтой. Дайсны хөлд хэзээ мөдгүй орно гэж бодов уу, эсвэл бидэнтэй учрах дайсан хөлгүй байх ч учиртай юм уу? Оронд нь "Далай их дээдсийн..." гэсэн зүйл анги орсон байх нь. Аль далайг хэлээд байгаа нь ойлгомж муу. Зарим хүн Атлант, Номхон далайн нэр байх гэж таамаглаж байхад Хойт мөсөн далайг хэлсэн хэрэг гэж мэдэмхийрэх ч хүн байна. Тэр ч байтугай "Даашинхүүгийн пүүсийн данжаад Далай наймаагийн нэр ээ хө. "Дайсны хөлд хэзээ ч орохгүй" гэсэн мөрийг зүгээр нэг авч хаяагүй" хэмээн мэлзэх этгээд ч бас байна. За за, улс амьтны аль бурахыг тэр гэхэв.
Манай төр чинь хичнээн ч сүлдтэй юм бэ дээ. Бас хар ба цагаан сүлд гэж байна. Хавар болгон л төрийн хар сүлд цэнгүүлнэ гээд бөөн юм болдгийг санавал найр цаадам, шоу цэнгээнд нугасгүй нэг сүлд байдаг болтой юм. Найр цэнгээнд тийм л дуртай юм бол олимпод аваад явахгүй яасан юм бэ гэхээр тэр нь дайны сүлд юм гэнэ. Хятадад олимп болохын зэрэгцээ манай цэргүүд тэнд очиж байлдвал аваад явж болох нь л дээ. Нэг бол байлддаг нэг бол паартии хийж шоуддаг, үүнээс өөрөөр байдаггүй эд болтой юм аа.
Сая дуулахнаа төрийн хар, цагаан сүлдээ бүрэн ашиглах нэг арга олоод байгаа юм аа даа янз нь. Энэ хоёрыг Ерөнхийлөгчдөө өдөр тутам хэрэглүүлэх болж байгаа юм байна. Цагаан сүлд ч яах вэ. Хар сүлд төвөгтэй. Ерөнхийлөгч байнга нийллэг, банькаат хийх юм уу, аль нэг улстай байн байн байлдаад байж таарахгүй. Мөн хар сүлдээ хав дарчихаж бас боломгүй. Ийм байдлаас гарах аргыг манайхан олжээ. Гарц энгийн. Ерөнхийлөгч сайхан зантай байвал машиныхаа хамар(өөрийнхөө биш) дээр цагаан сүлдээ хийсгэж давхина. Харин гэрээсээ ууртай уцаартай гарвал хар сүлдтэй сүнгэнүүлнэ. Үнэн оновчтой шийдэл. Ерөнхийлөгч хар сүлдтэйгээ давхиж харагдвал хэн ч ажил хөөцөлдөхөөр орж юмаа нураалгахгүй. Харин цагаан сүлдтэй өдөр нь цөмөөрөө орж ажлаа бүтээнэ. Хүн бүрийн ажил бүтэж Монгол төр гацаанаас гарна.
Ингэхэд эхэлж ярьсан санаагаа мартаад дуусгачих гэж байна шүү. Төрийн дууллын эхлэлийг төгөлдөр болгоё гэвэл ".....хувьсгалт улс" гэсэн мөрийн өмнө "Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган... Хэнтий " гэж 21 аймгийн нэр орох болчоод байдаг. Ингээд хэвээр үлдээе гэтэл гар үйлдвэрийн артелийнхан гомдол гаргажээ. Тэд "Дархан гэдэг чинь аймгийн гэхээсээ төмрөөр юм хийдэг мэргэжлийн нэр. Монгол хүн Чингэсийн үеэс хоёр чиглэлээр үйлдвэрлэл хөгжүүлсний нэг. Энэ нэрийг оруулсан нь сайн боловч аж үйлдвэрийн нөгөө салбар болох модон эдлэлийн аж ахуйг мартсан нь гомдолтой гэсэн" гэсэн байна. Ингээд эхийг эцээхгүй, тугалыг тураахгүй гарц олсон нь "Дархан манай мужаан улс..." ажгуу.
2008.08.25
Хавсралт. Монгол Улсын төрийн дууллын ориг ба засварлагдсан эхийг http://zorigt.blogspot.com/2006/07/blog-post_17.html сайтаас авч дор нийтлэв. Тэнд Ц.Дамдинсүрэн ба Н.Энхбаярын эхийг зэрэгцүүлэн үзсэн байна. Саяхан манай Ерөнхийлөгч "Манайхан төрийн дууллынхаа үгийг цээжлэхгүй, их муу байна" гэхчилэн ярьсан нь цаанаа учиртай юм байна. Хүмүүс сая "олимпийн алт"-ын үеэр төрийн дууллаа хуучин үгээр нь дуулаад Ерөнхийлөгчийнхөө үгээр дуулахгүй байсанд манай төрийн тэргүүн юм санасан болтой юм билээ.
Төрийн дууллын үг наадмын өмнө шинэчлэгдчихэж. Нэг бадаг нэмэгдсэн байна. Гэхдээ зохиогч нь Ц.Дамдинсүрэн гуай гэж явах юм байна.
Төрийн дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Харьцуулж үзэхэд амар гээд хуучин үгийг нь бас оруулчихъя. Харсан чинь миний нэр төрийн дууллаас "хасагдчихсан" байна ш дээ.
Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Бямбажавын Цэнддоо
эх сурвалж http://publish.news.mn/show?id=445

Wednesday, August 20, 2008
Tuesday, August 19, 2008
Баатар-Hero
44 жил харж, хvлээж, итгэж, мєрєєдєж ирсэн олимпийн аварга Монголоос тєрлєє. Олимпийн аварга гэдэг тухайн vндэстэнд ямар их баяр, бахдал, урам зориг, итгэл эрмэлзлэл авчирлагийг монголчууд бид харлаа, vзлээ. Сайхан байна. Энэ баярт мэдээг авчрахын тухайд жил хагасын ємнєхєн УИХ-ын гишvvн, МоАХ-ны дарга Х.Баттулга арлын оронд ид хаваа гайхуулж, Монголоо гэсэн урмаар омогшин буй залуу их аварга А.Дагвадоржтой хєєрєлдєж, жvдогоор хvч vзэхийг санал болгож байжээ. Харамсалтай нь, их аварга А.Дагвадорж элэг нэгтэндээ гомдсон сэтгэлийн vгээ хэлж, татгалзаад єнгєрсєн гэдэг. Их аваргын тэрхvv эмзэглэлээс vvдсэн "Баатар Hero" нийтлэлийг Х.Баттулга гишvvн тухайн vед бичиж байв. Тэгвэл єнєєдєр тvvний хvсэл биелж, бид олимпоос алтан медаль хvртээд байна.
УИХ-ын гишvvн, МоАХ-ны дарга Х.Баттулга бичиж байна.
Ємнє нь хэдийгээр гарч байсан ч энэхvv нийтлэлийг єнєєдрийн єндєрлєгєєс дахин уншвал сонирхолтой байх болов уу хэмээн уншигчдадаа хvргэхээр шийдлээ.
МОНГОЛ МОНГОЛДОО ДУРГVЙ ХЭВЭЭР БАЙХ VУ
Оршил
Саявтар Асашёорюv Д.Дагвадоржтой хэсэг ярилцаж суулаа. Их спортод адилхан зvтгэж байсны хувьд бидэнд ойлголцох, санал нийлэх зvйл бишгvй л байдаг. Дагваа маань сумод орохоосоо ємнє жvдогоор хичээллэж байсан. Тийм болохоор Mizuno фирмийн кимоно ємсгєлийг жvдогийн баг, тамирчдад бэлэглэсэн юм. Байгалийн асар их авьяасыг євлєн тєрсєн болохоор нь би тvvнийг жvдогоор явбал олимпийн аварга баттай болно гэж итгэдэг. Олимпийн аварга тєрнє гэдэг vндэстэнд ямар их бахдал, урам зориг, итгэл эрмэлзлэл авчирдгийг ємнєд Солонгосын анхны олимпийн аварга тєрсєн тvvхээс харж болно. 1976 оны Монреалийн олимпоос Хєдєлмєрийн баатар З.Ойдов мєнгєн медаль авахдаа ємнєд солонгосын бєх Ян Жv Мог ялсан. Гэвч америкийн бєх Ж.Девист оноогоор ялагдсан байлаа.
Америк, солонгос хоёрын барилдаанаас аварга хэн болох нь тодрох болов. Ємнєд Солонгосын бєх Ян Жv Мо цэвэр ялахгvй л бол аварга монгол, америк хоёрын нэгэнд очно. Ийм мєчид америкчууд цэвэр улс тєрийн шийдэл хийж ємнєд Солонгосын бєх Ян Жv Мод цэвэр ялагдахыг єєрийн бєхдєє даалгажээ. Учир нь хоёр систем сєргєлдєн байх vед Орос ах, Сэм авга хоёрын єсгєн бойжуулан хvvхдvvдийн хэн нь аварга болохыг шийдэх нь vзэл суртал, олон нийтийн харилцааны vvднээс чухал ач холбогдолтой байжээ. Хэдийгээр ийм нэгэн будлиантай тvvхтэйгээр олимпийн анхны аваргаа тєрvvлсэн ч, тvvнийг ялж байсан З.Ойдовын нэрийг солонгосчууд ой ухаандаа хадгалан vлдсэн байдаг. Энэ бодлоо тvvнд хэллээ. "Нэгэнт сумогийн хамаг дээд цолыг авлаа, амжилтыг эвдлээ. Одоо сумод зодог тайлаад жvдод хvчээ vзвэл монголоос тєрєх анхны олимпийн аварга чи болох биш vv" гэхэд минь Их аварга vvнтэй санал нэгдэхэд бэлэн байсан хэдий ч нэг зvйл дээр торов. Энэ бол тvvнийг чиглэсэн монголчуудын хардлага, доромжлол.
Хайрлаж, бахархаж явсан ард тvмэн нь тvvнийг хэнэг ч vгvй доромжлон, гvтгэжээ. Монгол хэмээх нэрийн тєлєє амаргvй тэмцэлд орж, ялж явахдаа ард тvмэн нь тvvнийг гvтгэнэ чинээ, хэнэг ч vгvй нулимах, шvлстэх юм чинээ санаагvй болохоор гvн хямарчээ. Бодоогvйг нь бодсон мэт болгоод, хийгээгvйг нь "хийлгэж" бичээд байгаад гутарчээ. Залуу хvний сэтгэл эмзэг байгаа. Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэсэн ардын vгийг би тэгэхэд тод мэдэрсэн. Их спорт хvнээс ямар их хєдєлмєр, тэвчээр, цаг шаарддагийг би биеэрээ мэднэ. Хомсхон олдох цагаа монголчууддаа зориулчих гээд гvйж явдгийг нь мэднэ. Бэлтгэлээ олигтойхон базаагаад, бие сэтгэл амар суувал суух тэр тэгж чаддаггvй. Олимпийн баг, тамирчид нь олигтойхон хувцастай байгаасай гээд хєєцєлдєєд гvйдэг, гэтэл... Д.Дагвадоржийн гомдол миний сэтгэлд хvндээр тусч, эмзэглэл тєрvvлснийг та бvхэнтэй хуваалцах гэж vvнийг бичиглэж байгаа юм.
МАНАЙ VЕИЙН БААТАР
Тулааны урлагийн агуу мастер, нэрт жvжигчин Жет Ли "Баатар"(НЕRО) хэмээх кинонд тоглосныхоо дараа CNN-ий Ларри Кингд ярилцлага єгч байсныг санаж байна. Тэрээр уг кинонд "Нэргvй баатар" гэх vнэхээрийн баатар эрийн дvрийг бvтээсэн билээ. Ларри Кинг ярилцлагын тєгсгєлд тvvнээс "Таны бодлоор одоо цагт "баатар" байна уу ?" гэж асуусан. Жет Ли-гийн хариултанд монгол хvний сэтгэл хєдлєхєєс аргагvй. "Байгаа ш дээ. Тэр бол Асашёорюv! Жинхэнэ монгол баатар" Ичих хэрэгтэй. Их аваргаараа бид гайхуулж, бахархаж чадахгvй байна. Тэр ганц монголд хамаатай бус гэдгийг ойлгож чадахгvй бай¬на. Ємчилнє, харамлана. Доромжилно. Алс Калифорнийн амбан захирагч болсон Арнольд Шварцнеггер хvртэл тvvнтэй уулзахыг хvсдэгээ хэвлэлээр илэрхийлж байсан. Тэр гаалийн Х.Баатартай бус ганцхан байгаа их аварга жинхэнэ баатартай л уулзахыг хvссэн. Харин бид гаалийн "баатрууд"-тай л уулзахыг эрхэмлэдэг.
МОНГОЛ ХVН ХУВЬЧЛАЛД ЯЛЖ БОЛОХ УУ
"Долгорсvрэнгийнхэнд байшин нь, бидэнд урлаг нь хэрэгтэй" гэж бичиж чадсан хvн єєрєє цирк байнга vздэг гэдэгт би л лав итгэхгvй. Тэр хєєрхий, захиалагчийнхаа сэтгэлд нийцvvлэх гэж хэтэрхий хичээсэн байгаа. Захиалагч нь тодорхой. Улсаас татаас авч байж циркийг "хєгжvvлэх" гэсэн бэртэгчид. Бэртэгчид хvслээ гvйцэлдvvлж байвал vндэстний бахархал, нэр тєрийг уландаа гишгэх юу ч биш. Циркийн хувьчлалын дvн тэнэг хvнд ч ойлгомжтой шvv дээ. Улсаас 180, 200 саяар нь татаас авах юм бол хувьчлаад яах юм? Улсаас нэг ч тєгрєг авахгvй гэсэн нь ялдаг энэ цагийн vнэлэмж мєн биз? Ер нь улсын тєсвєєр хийсэн бол сайн сайхан, хувийн хєрєнгєєр хийсэн бол муухай гэдэг "коммунист" vнэлэмжээсээ бид хэзээ салах юм бэ ? "Аса" багийг vзэн ядагч маань "циркийг нэг бол тєсвєєс "саадаг" баг авах хэрэгтэй, vгvй бол гадаадынхан авах хэрэгтэй гэсэн санаа дэвшvvлээд байгаа ч юм шиг Бас нэг жишээ дурдъя. "Женко тур бюро"-гийн босгосон "Алтан ташуур" цогцолбор бол хувийн хєрєнгєєр босгосон анхны том байгууламж.
Тєсвєєс нэг ч тєгрєг авалгvйгээр их хаандаа зориулсан аварга цогцолбор босож, тэр ч бvv хэл цогцолборын хувьцаанаас 50 мянган хvvхдэд тараасныг анзаарахгvй, анзаарсан ч анзаараагvй царайлна. Кайман зууны ємнє нутгархах, овог аймгаараа талцах vзлээ хойш тавьж vндэстнээрээ нэгдэж нягтрахын гайхамшгийг vзvvлж чадсан Их хаанаараа бахархах, тvvнээс суралцах vзлийг єндєрт гаргах гэсэн ганцхан зорилгыг бид євєртлєн босгосон. Хятадууд хааныг минь ємчлєєд, єєрсдийн юм шиг яриад, vзvvлээд байхаар "vгvй" гэдгийг нотлох гэж зориглосон юм. Гэвч енєех "эх орончид", "чингис хаанаараа бахархагчид" хvйтэн хєндий хандсан, vл тоомсорлоцгоосон шvv дээ. Улсын хєрєнгєєр босоогvй зvйл тэдэнд хvртээлгvй юм шиг аашилсан. Бид хийсэн зvйлийг минь магтаад єг гэж шаардахгvй ээ. "Монгол хvн хийсэн бол дэмий, монгол хvн авсан бол бузар булай" гэдгээ хязгаарлаач гэх гэсэн юм.
Тэрнээс хоосон магтаалаар хооллодог нь би биш. Иргэний нийгэмд тєсвийн хєрєнгєєр босгосон зvйлд сэжигтэй хандаж, магтан дуулахаас татгалздаг. Харин хувийн хєрєнгєєр босгосон зvйлд ээлтэй хандаж, сурталчилж тvгээдэг жаягтай. Монголд бvх зvйл эсрэгээр явагдсаар... Магадгvй Цонжин болдогт гадаадынхан хєшєєрхvv юм босгочихсон бол амаа олохгvй магтаж, шагналаар булах байсан биз. Vvнтэй адил зvйл хувьчлал болган дээр анзаарагддаг. Гадаад хvн ямар нэг юм хувьчлаад авчихаар хэн ч, юу ч дуугарахгvй. Айдаг юм уу, ичдэг юм уу? Дарханы мах комбинатыг гадаадынхан хувьчилж авчээ. Хэн дуугарсангуй єнгєрєв. Уг нь циркээс мах нь ард тvмний амьдралд илvv хамаатай бус уу? "Махны vнэ нэмэгдлээ яанаа" гээд шуугидаг хирнээ стратегийн ач холбогдолтой гэмээр vйлдвэрийг гаднынхан мєнгєєр цохиж авч байхад "эх орончид" хаана явсан юм бэ? Нєгєє "ард олныхоо тєлєє vхэхээс буцахгvй" гэж зарладаг "баатрууд" сvvлээ хавчаад чимээгvйхэн л байцгаасан.
МОНГОЛ VНДЭСТЭНД ДАРХЛАА БАЙНА УУ
Гадаадынхнаас айх, тэднийг шvтэх vзэл монголд амь бєхтэй. Чингисийн монголчууд омог бардам, хараа дээгvvр байж, монгол нь монголоо хайрлаж дэмжиж явж болохгvй юу? Хоёр монгол хэрэлдэнэ, гурван монгол зодолдоно гэдгээсээ салж болохгvй юм болов уу? Бид л нэгнийгээ хайрлахгvй бол хэн ч биднийг хайрлахгvй. Хятадууд газрын зураг дээрээ Монголыг єєртєє нэгтгээд зурчихсан байхад бидний хэн нь ч дуугар¬сангvй. Элчингийн ажилтан монгол бол хятадын бvрэлдэхvvнд байдаг тєддэх vндэстэн хэмээн зурагтаар ярьж байхад тоосонгvй. Гадаадынхан монгол хvнийг мэхлэлээ, мєнгийг нь луйвардлаа, хууль зєрчлєє. хил давж зугтаалаа гэхээр юу ч хэлэхгvй монгол хvн гадаадынхныг муухай харчихсан байвал хоёр орны найрамдалд сэв суулгах нь гэж сvржигнэнэ.
"Бид эвтэй байхдаа хvчтэй шvv гэж хvний vгээр тунхаглаж, сvржигнэх хирнээ эвлээд ирмэгц байж ядан дэвхцэнэ. Уг нь монголыг монголоор нь байлгаж, монгол нь монголдоо хайртай байлгах зvйл нь vндэсний vзэл санаа, vндэсний бахархал мєн. Гэвч vндэсний vзэл санааны тухай хамгийн их ярьсан хvмvvс нь vндэстнээ хагалан бутаргаж, єєр хооронд нь эвдрэлцvvлэх сонирхол ихтэй байдаг нь сонин. Бодлынхоо тєгсгєлд би залхмаар олон асуулт тавъя!
-Бид нарт єєрсдийгєє бусдаас зааглах, хамгаалах дархлаа vндэсний vзэл санаа байна уу?
-Монгол хvн тендерт ялбал баярлаж, монгол хvн дэлхийн аварга болбол бахдаж, монгол хvн баян болбол сэтгэл тэнийх чадвар бидэнд алга уу ?
-Бид vргэлж ядуу буурай байж, бусдын гар хєлийн аясаар хєдєлж, тэднээр бахдаж, явах ёстой юм уу ?
-Товчхондоо "Монгол монголдоо дургvй" хэвээр байх юм уу? монголчууд аа!
БААТРЫН ТУХАЙ АХИН ХЭЛЭХЭД
Монгол vндэстний дундаас цоройн гарсан. Ертєнцєд танигдсан баатар Дагвадоржоо хайрлаж, хvндэтгэж тэр хирээрээ нэр тєрийг нь олондоо хэрэгтэй vйлст ашиглаж чаддаг байх хэрэгтэй шvv дээ. Тэрнээс хэдхэн цєєхєн бэртэгчний хvслийг гvйцэлдvvлэх гэж, хорслыг нь тайлах гэж хошуурдгаа болъё. Монгол хvн баян байж болохгvй юм шиг шvд зуун зvхдгээ больцгооё. Vгvй бол хамаг л ашигтай, хэрэгтэй гэсэн салбар, vйлдвэрлэл нь харийнхны гарт ороод монгол хvнд тэдний барлаг болох, боолын боол, босгоных нь шороо болох л тавилан vлдэх нь.
Монголчуудын хоорондын атаа хорсолд хамгийн их хожих хvмvvс бол гаднынхан. Баабарын хэлснээр монгол хvн "Би ч баяжихаасаа єнгєрлєє. Ядаж энэ битгий баяжаасай" гэж боддогоо болих хэрэгтэй. Монгол хvн баяжлаа гэхэд хятад, солонгос, оросуудыг тэтгэхгvй. Монголоо л гэнэ шvv дээ. Асашёорюv Д.Дагвадорж "Монголдоо ирэх боломж яаж ийж байгаад л гаргадаг. Ирэх бvрт л элдвээр хэлэх юм. Сvvлдээ ч ирэхээс халширах янзтай. Арай ч дээ" хэмээн гомдол дvvрэн хэлж суусныг бодох бvр бичмээр, хэлмээр санагдсан юм аа. Д.Дагвадорж шиг хvн бидний цєєхєн монголчуудад олон заяахгvй. Дагваа шиг баатрууд бvхий л салбарт тєрєн гарахыг нийтээрээ дэмжицгээе!
эх сурвалж http://www.olloo.mn, АРДЧИЛАЛ сонин

Monday, August 18, 2008
Яагаад чи дурласан юм бол
Янагийн сэтгэл нялхаруулсан янаг хонгор минь чамдаа
Яагаад би дуралснаа яагаад ч ойлгож чадсангүй
Яруу сайхан бүхнээ итгэлийн бэлэг болгосон
Янзган залуу насанд чинь тэнэгхэн би чинь шунагласан байх
Уяхан зөөлөн сэтгэлээрээ эгэлхэн намайг уяраасан
Унаган залуу чамдаа яагаад би чинь дурласан юм бол
Уучлал гуйлтаар цайрдаг уужуу тайван орчлонгийн хувь заяанд
Уураа барьж дийлээгүй ухаан бодлыг минь зөөллөсөн байх
Ховорхон тавилангаар учирсан хонгорхон амраг чи минь
Ханийн заяа холбож ханьсахын жаргал эдлэхээр
Эгэлхэн нэгэн бүсгүйд элгэмсэг хайраа дэлгэсэнд
Үнэндээ би чинь гайхна. Яагаад чи минь нададаа янаг хайраа өгсөн юм бол.
By Enkhmaa 2008
Би залуухан байгаадаа баяртай байна...
Миний залуу нас харанхуй тэнгэрт гялалзах алтан гадас мэт намайг чимдэг шиг чиний залуу нас ч чамайг чимж байгаа. Залуу хүний ухаан нь саруул, урам зориг эрч хүч нь их, ажил хийхэд хүртэл гараас нь юм гарахдаа амархан гэж хүмүүс хэлдэг дээ. Тиймээс би залуухан байгаадаа баяртай байдгийн.
Монголын ирээдүйг залуу хүний хүч ухаан хөтлөн хөжлийн замд оруулж бид хөгжилтэй орны тоонд багтана гэдэгт би итгэдэг.Тийм ч учраас цэл залуу насныхаа ааг омгоор бялхан байгаа монголынхоо сая гаруй залууст би хайртай. Бид бол хэмжихийн аргагүй их хүч юм.Ер нь залуу хүнээс л уран ухаан, өөрчлөх сэтгэлгээ, хийсвэр бодлууд төрдөг. Тэд агуу их мөрөөдөлдөө автан хийж бүтээх их ирмүүн хүсэлдээ дийлдэн байдаг. Өглөө нойрондоо автаж их унтах боловч өдрийн эрчимтэй үеэ бүхий л ажлаа амжуулаад амралт зугаалгаа зохицуулж ч чадна.
Анхны харц, ариун дурлал, хязгааргүй их хайрандаа умбан хорвоогийн хаанахыг ч туулан, хоёр гараараа юу ч бүтээхээс буцахгүй болдог хүмүүс бол залуу хүмүүс. Та нар бод доо. Өдгөөгийн амжилтанд хүрч буянаа эдлэн суугаа буурлуудыг ажиглавал залуу насандаа л их хөдөлмөрлөж ид гялалзаж явсан хүмүүс байдаг. Тэгэхээр бидний залуу нас бол бидний баялаг. Бид энэ баялгаа зөв зарцуулж зөв ашиглах нь бидний ухаанаар шийдэгдэх нь гарцаагүй юм.

Friday, August 8, 2008
Монголд иргэний дайн гарвал хэнд ашигтай вэ?
ОХУ-ын “Правда” сонин дээр Монголд “Ураны хувьсгал” гарлаа гэсэн нэртэй нийтлэл хэвлэгджээ. Энэ юу гэсэн үг вэ? Гадныхны гар хөл оролцсон үймээн самуун дэгдсэнээс болж Гүржид “Сарнайн хувьсгал”, Украйнд “Жүржийн хувьсгал” гарлаа гэдэгтэй яг адилхан утга санааг агуулж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл энэхүү “Ураны хувьсгал”-ын санхүүжүүлэгч нь гадныхан гэдгийг ойлгомжтой өгүүлжээ. Нээрээ ч Соёлын Төв өргөөг соёлоос үлдсэн үнс нурам болтол эвдлэн сүйтгэж, “жагсагч тэмцэгчид”-ийг хэн хаанаас санхүүжүүлчихэв. Тэр их мөнгө хаанаас гарч ирэв? Сонгуульд хамаг байдгаа цацаад ялагдчихсан Магнай, Батзандан мэтийн хэдэн нэр дэвшигч гэр орноо зараад ардчиллын төлөө ард иргэдээ зэвсэглэн турхирчихсан гэж үү? 2008 оны 7-р сарын нэгний өдөр жагсагчдын дунд тараасан гэгдэх мөнгө, архи дарс, шатаах шингэн бүхий лонхнууд хаанаас гарч ирсэн бэ? Энэ бүхний цаана хэний ашиг сонирхол нуугдаж ямар хүмүүс олз омог олж байна вэ? Энэ мэт олон асуулт гарч ирж байна.
Тэгвэл эдгээр олон асуултын хариу бол ердөө бидний эх орны хөрсөн доор нуугдаж буй эрдэс баялаг, ашигт малтмалын нөөц. Үүнийг бид одоохондоо анзаарахгүй байгаа боловч гадны улс орнууд мэдэхийн дээдээр мэдэж байна. Манай улс чулуун нүүрс, зэс уран зэрэг ашигт малтмалаараа үлэмж баян. Янз бүрийн үнэлгээгээр 1,3 сая тонн ураны нөөцтэй болох нь илэрснээр ураны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг Австрали, Казахстан хоёрын дараа гуравдугаарт бичигдэх болсон. Дэлхийн уул уурхайн салбарт шуугиан тарьж мөнгөтэй болгоны мөрөөдөл болоод байгаа Таван толгойн орд газар 5,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний 1,5 тэрбум тн нь коксжих нүүрс гэдгийг судлаачид тогтоосон. Жилд 200 саяыг олборлоход 30 жилийн нөөц Таван толгойд бий гэдэг.
Мөн Канадын “Айвенхоу Майнз” компаний лицензийг нь эзэмшдэг Оюу толгойн орд газарт 26 сая тонн зэс, 800 тн алтны нөөц нуугдаж буй. Энэ орд газраас жилд 440 мянган тн зэс, 320 мянган унци алт олборловол 40 жил ашиглах боломжтой. Одоогийн байдлаар “Айвенхоу Майнз” Оюу толгойд 400 сая ам.доллар зарцуулсан гэсэн мэдээ байдаг. Эл орд газарт олборлолт явуулахаар сүүлийн дөрвөн жилийн турш шаргуу оролдож байгаа “Айвенхоу майнз” компаний хувьцааны 10 хувийг л уул уурхайн акул болох “Рио Тинто” компани 303 сая ам.доллараар худалдаж авсан талаар дэлхийн хэвлэлүүд саяхан шуугиж байсан. “Рио-тинто”-гийн 12 хувийг Хятадын төрийн мэдлийн компани болох “Сhihаlсо” 14 тэрбумаар арилжиж авсан мэдээлэл ч мөн хуучраагүй байна. Уул уурхайн акул компаниудын хувьцааны энэхүү гурвалсан сүлжээгээр Оюу толгойд аль хэдийнээ гурван сонирхол үйлчилж эхэлсэн байгаа.
Хэрэв Монгол улсын засгийн газар “Айвенхоу Майнз”-тай хамтран ажиллах тогтвортой байдлын гэрээг баталчихвал “Рио Тинто” тус компаний хувьцаанаас нэмж авах сонирхолтой байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар Монголд сонгууль болж байгаа сурагаар “Айвенхоу Майнз”–ын хувьцааны үнэ дэлхийн зах зээл дээр есөн хувиар өсчихөөд байгаа аж. Оюу толгойн орд газрыг ашиглаад эхэлсэн тохиолдолд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 34 хувиар өснө гэсэн прогноз ч бий.
Ийнхүү цоож нь хараахан нээгдээгүй Монголын эрдэнэсийн авдар олон орны гүрэн дамнасан корпорацуудын толгой тархийг мансууруулан эргүүлж, шүлсийг нь гоожуулж эхлээд байгаа юм. Харин эдүгээ сонгуульд олонхийн ялалт байгуулаад буй МАХН-ын Засгийн газар өнгөрсөн жилээс эхлэн гадаадын хөрөнгө оруулагчдын дураараа дургих эрхийг хязгаарлаж, түүний дотор Монголын эрдэс баялгийг ухаад олсон ашиг орлогод нь маш өндөр татвар ноогдуулах хуулийн төсөл бэлтгэн, ашигт малтмалын томоохон ордуудын хувьцааны хяналтын багцыг Монголын төрд буцаан шилжүүлэхийг шаардан, нийт ард иргэддээ “Эх орны хишиг” нэрээр нэг сая таван зуун мянган төгрөг түгээж өгөхөөр шийдсэн нь АНУ, Хятад, ОХУ зэрэг томоохон гүрнүүдийн зүрхэнд шар ус хуруулсан билээ.
Тиймээс тэд энэ удаагийн сонгуульд тал талаас өчнөөн сая доллар хаяж өөрсдийн нь эрх ашгийг хааж тас хөндлөн хэвтээд байгаа МАХН-ыг нам дарж авахыг санаархсан ч Монголын ард түмэн тэдэнд тийм боломж олгоогүй болох нь сонгууль явагдаж эхэлсэн эхний өдрөөс шахуу шууд анзаарагдсан юм. Ингээд л тэд 7-р сарын нэгний “Цуст Мягмар гариг”-ийн үймээнийг дэглэн тавьж, дэмжин найруулж “дэмий биш” зүйлд мөнгөө цацаад эхэлсэн нь энэ. Юун бидний бодсон шиг сонгууль, юун Ардчилсан болоод Хувьсгалт намын хоорондын зөрчил. Юун саналын луйвар. Аль болох олон хүн үхэж, аль болох олон байшин шатааж, аль болох олон монголчуудыг хооронд нь алалцуулж байж тэд сая санасандаа хүрч, “Ураны хувьсгал” амжилт олох юм.
Бид нам сонгууль ярьж, хэдий чинээ олон хоног хоорондоо алалцана тэр хирээр Хятадаас 200 мянган цэрэг, Оросоос мөн тооны цэрэг, НҮБ-аас энхийг сахиулагч нэрийн доор өчнөөн мянган цэрэг орж ирэх хугацаа түргэснэ гэсэн үг. Өчүүхэн жижиг Монголд хүчирхэг зэвсэгтэй гадны улсуудын энэ олон цэрэг нэг л ороод ирвэл энэ улсын хувь заяа дуусаа. Нигер, Конго гээд хамаг баялгаа харийнханд тонуулаад дотроо хэдэн хэсэг хуваагдан байлдаад хоцорсон улс орнуудын араас эргэлт буцалтгүй орлоо гэсэн үг.
Иймээс нийт монголчууд бид яг одоо сэхээ авч МАХН-ын ч бай АН-ын ч бай аль алинаас нь зарласан жагсаал цуглаан, үймээн самуунд оролцохгүй урдах ажлаа л мөрөөрөө хийж явбал иргэн нь болж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, их гүрнүүдэд дээрэлхүүлж буй ядарсан улсынхаа тусгаар тогтнолд хувь нэмэрээ орууллаа л гэсэн үг юм. Улс төрийн хоосон хийрхлээр далимдуулан улс орныг минь булаан эзлэх гэсэн “Ураны хувьсгал”-ын төлөвлөгөө захаасаа хэрэгжээд эхэлсэн байгаа нь ухаан сэхээтэй ямар ч хүнд ойлгомжтойгоор барахгүй тов тодорхой болчихоод байна.
эх сурвалж http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=21593

Thursday, August 7, 2008
TITANIC 2
1990-ннд он дунд үед олдныг шуугиулж, мөн дэлгэцэнд гарсан жилдээ Оскарын шагналын бараг бүх номинацыг авч байсан TITANIC кино гэж гарч байсан билээ. Гэтэл нэг хэсэг TITANIC 2 гарах гэж байна гээд л нэг шуугиж бүр trailer нь гарчихсан интэрнэтээр тараагдаж байсан. Гэтэл энэ нь эвлүүлэг байсан билээ. :-) Ингээд ямар ямар киноноос эвлүүлснийг та бүхэнд хүргье.
Titanic,
The Abyss,
Demolition Man,
Austin Powers,
The Basketball Diaries,
Hulk,
In the Mouth of Madness,
Romeo + Juliet,
Escape from Alcatraz,
The Shawshank Redemption,
Con Air,
Se7en,
The Interpreter,
Catch Me If You Can,
Primal Fear,
The Fugitive,
Forever Young,
The Beach,
Spider-Man 2,
The Aviator,
UHF,
Contact (audio),
The Bourne Supremacy (audio)
Ингээд та бүхэн trailer -ээдахин нэг үзэж сонирхоно уу...

Сувдны тухай та юу мэдэх вэ
Олон мянган жил өнгөрсөн ч “давтагдашгүй, туяаран гэрэлтсэн, сайхан” гэсэн утга бүхий сувдны нэр огтхон ч өөрчлөгдсөнгүй. Эртний Ром, Византии, Иран, Хятад, Японд эмэгтэй хүний гоо сайхныг сувдтай зүйрлэдэг байсан.
Эртний домогт сувдан сондорыг гэр бүлийн аз жаргалын бэлэг тэмдэг хэмээн өгүүлсэн байдаг бол дундад зууны сэргэн мандалтын үед харин залуу нь сүйт бүсгүйдээ сувдан бэлзэг бэлэглэж хайр сэтгэлээ илэрхийлдэг байсан гэдэг.
Сувдны өнгө зүүсэн эзнийхээ арьсны өнгөтэй ойролцоо байх ёстой хэмээн үздэг байж. Иймд дорно дахинд шаргал, хүрэн туяатай сувд илүү үнэтэй. харин европод цасан цагаан, цагаан туяатай сувдыг илүү эрхэмлэн үздэг байна.
Хамгийн үнэтэй сувд бол том зуйван хэлбэртэй сувд гэнэ. Түүнийг эртний оросууд өргөст хэмхэн сувд хэмээн нэрлэдэг.
Сувдны тухай домог
Сувдны үүсэл гарлын тухай олон домог бий. Эртний энэтхэгт сувдыг могой хаан Ассур мангастай тулалдах үедээ асгасан цус бөгөөд голд унасан нь бадмаараг, харин Ганга мөрөнд асгасан нь элсэнд шингэн анар чулуу болон хувирсан гэх. Ялагдсан хааны уур хилэнгээс болж далайд ойрхон цөлд унасан нь маргад эрдэнэ , харин амь алдсан хааны төлөө уйлсан нулимс нь далайд сувд болон хувирсан гэсэн нэг домог бий. Бас энэтхэгийн өөр нэгэн домогт бороон дусал хясаан дотор орж тогтсон гэдэг юм. “Далайн нулимс”, “ Борооны дусал”, “Чулуужсан сарны гэрэл”, “Далайн гүнжийн ул мөр” гэх зэргээр хүмүүс сувдны үүсэл гарлын нууцыг тайлахыг оролдсоор ирсэн юм.
Харин өнөө цагт сувдны үүсэл гарлыг хэдийнэ нээсэн бөгөөд нэгэн төрлийн нальхан хорхойн биеэ хамгаалах реакц юм байна. Хясаан дотор далайн давалгаагаар элс болон чулуу үе үе ордог бөгөөд түүнийг тойрон танан давхаргууд үүсдэг байна. Сувдыг бүрдүүлэгч бодисын 90 хувь нь карбонат кальци, 5 хувь нь ус, үлдсэн таван хувь нь цементийн үүрэг гүйцэтгэгч конохлин хэмээх органик бодис юм. Сувд нь хясаанаас гадна кокосын самар дотор бүрэлдэн бий болдог бөгөөд үүний нууцыг эрдэмтэд одоо болтол тайлаагүй байгаа юм. Кокосын доторх сувд нь хясааны сувдыг бодвол илүү том байдаг аж.
Кокосын сувд нь эмчилгээний чанараараа гайхамшигтай. Сувдны нунтгийг Азийн орнуудын эмийн санд байнга худалдаалдаг.
Энэтхэгийн ришигийн ойлголтоор бол сувданд ус, агаар, шороо гурав нэг зэрэг агуулагддаг тул тайвшруулах бас сэрүүцүүлэх үйлчлэл үзүүлдэг хэмээн үздэг. Сувд амьдралын эрч хүчийг нэмдэг гэдэг.
Эрт үед сувдыг шүд цагааруулах, нүдний чийглэг шархыг эдгээхэд тустай гэж үзэн эмчилгээнд хэрэглэдэг байж. Хэрвээ сувдыг амандаа байлгавал цусны бүтцэд нөлөөлж, зүрхний өвчинг намжаана гэж үздэг. Бас жирэмсэн эмэгтэй хүүхдээ гаргахад тустай хэмээнэ.
Сувдны зүүдний тайлал
Жирийн ардууд сувдыг опал шиг таагүй чулуу хэмээн үздэг. Юу гэвэл, эзэндээ бүтэлгүй найдвар, гарз хохирлыг авчирдаг гэх. Зүүдэндээ сувд харвал амжилтгүй таагүй зүйлтэй учирна, Сувдыг бэлгэнд авч байна хэмээн зүүдэлбэл уйлах, хардалтад өртөхийг зөгнөдөг гэнэ.
Бас өөр нэгэн итгэл үнэмшлээр бол сувд нь зөвхөн аз жаргал, эд баялаг, баяр баяслыг авчирдаг аз жаргалын сахиус аж.
Эртний зурхайчдын үзэж байснаар сувд нь Загасны ордонд төрсөн хүмүүст хамгийн ээлтэй чулуу юм байна. Наснаас үл хамааран, нөхөрт гараагүй эмэгтэй зүүж байхад илүү ээлтэй гэх.
Сувд нь урт насыг бэлэглэж, гай зовлонгоос хамгаалж, харааг сайжруулан, ирээдүйг урьдчилан таах, хулгайчаас сэргийлэхэд тустай. Сувд нь эзнийгээ эрүүл саруул үед нь гялалзаж, амьсгал хураахад нь өнгөө алддаг буюу өөрөөр хэлбэл эзнийхээ насыг насалдаг гэсэн яриа байдаг. Энэ чанараар нь сувдыг заримдаа “уйтгар гунигийн нулимс” хэмээн нэрлэдэг юм.
Хэрэв зүүдэндээ сувд үзвэл энэ нь сайн бизнес, амжилттай арилжаа наймаа, олон нийтийн ажил хэрэгт амжилт ирэхийн зөн совин гэнэ. Хэрвээ залуу бүсгүй хайрт нь түүнд сувд бэлэглэж байна хэмээн зүүдэлбэл түүнийг ер бусын их аз жаргал хүлээж буй аж. Хэрвээ сувдаа гээх эсвэл үйрүүлж байна хэмээн зүүдэндээ харвал тэсэшгүй зовлонд унахын цондон гэжээ. Хэрвээ залуухан бүсгүй сувдны өнгийг бахдан буйгаар зүүдэлбэл, тэр дурласан бөгөөд сэтгэлт хүнийхээ хайрыг татахын тулд хэрэгтэй бүхнийг хийхийн совин аж.
Сувдыг арчлах
Сувд нь өөрийн гэсэн тодорхой настай учир тэр хугацаа нь болмогц өнгөө алдан бутарч, эвдэрдэг. Харин сувдыг байнга тордож арчилан зөв хадгалбал олон зуун жилийн туршид өнгө, чанараа алдахгүй байж болдог. Хамгийн гол нь сувдыг байнга зүүж байвал “хөгширөхгүй”. Сувдыг хэт чийглэг эсвэл хуурай орчинд хадгалж болохгүй. Мөн нарны шууд гэрэлд удаан хугацаагаар байлгах хэрэггүй.
Хэрвээ сувд өнгөө алдаж гундвал:
- Давстай усаар угааж, нүүрсхүчлийн калигаар дараа нь эфирээр цэвэрлэ
- Сулхан савантай усаар угаагаад дараа нь давсны хүчлээр өнгөл.
Усанд сэлэх эсвэл усанд орохын өмнө сувдан гоёл зүүлтээ заавал тайлж бай. Мөн үнэртэй ус, тос зэргийг хүргэхгүй байсан нь дээр. Сувдан сондороо хооронд нь үрэхээс сэргийлсэн байвал сайн. Сувдан зүүлтний утсан хэлхээсийг хоёроос гурван жилд нэг удаа сольж байх хэрэгтэй.
Сувдны үнэ цэнэ нь хэмжээ болон чанараас шууд хамардаг. Тухайлбал: Сувдны диаметрын хэмжээ миллиметрээр нэмэгдэх бүрт үнэ нь өсч байдаг юм. Үүнээс гадна сувдны өнгө, гялбаа, хэлбэр, өө сэв, толбо бага байх зэргээс үнэ нь ихээхэн хамаарна. Гялбаа нь наснаас нь шууд хамааралтай. Сувд ургах тусам гялбаа, солонгорох чанар нь нэмэгддэг. Хамгийн үнэтэй сувд нь ягаан. Сувдыг сонгохдоо арьсныхаа өнгө, хувцасны өнгө маяг зэрэгт зохицуулан хэрэглэвэл зүгээр.
Хэрвээ та хүзүүний сувдан сондор зүүсэн бол сувдан бөгж зүүхээ мартаж болохгүй шүү
Хар сувд
Таити буюу хар сувд. (Tahitian pearl).
Таитын сортын хар сувд нь бөөрөнхий, дусал, гонзгой, зууван, хагас дугуй, барокко, хагас-барокко гээд олон янзын хэлбэртэй байж болно. Энэ сувд нь далайн ямар ч төрлийн сувдны гаргаж чадахгүй ер бусын металл өнгийг шингээсэн байдаг бөгөөд гэрлийн цацрагийг онцгой хурц солонгоруулдаг онцлогтой.
Хар сувд нь бас өөр олон өнгөтэй байж болно. Тухайлбал: хөх (paecock), баклажан буюу чэс ногооны өнгө (eggplant), чидун жимсний ногоон өнгө (olive green), гүн бүр улаан өнгөтэй (magenta). Хамгийн их үнэ хүрдэг сувд нь солонгорсон хөх туяатай бас саарал алтлаг өнгөтэй сувд юм.

Улс төр, нийгмийн хошигнол - 14
Симба арслан вертолёт Батаагаас нэрээ цэвэрлэж авахыг мөн ч их хүсч байна гэнэ. Мөн А сгатын наймаа, өр үнийн өсөлт, зээл тусламж зэргийн үнэ бодит байдлыг дүрсэлжээ энэ удаагийн цувралд. Гэхдээ ард түмэн маань амьдрал сайжирна гэж итгэсээр л...
Subscribe to:
Posts (Atom)