Sunday, June 22, 2008

Тэнэмэл сэтгэлгээний гайхамшиг-2

Бид амалсан ёсоороо тэнэмэл сэтгэлгээний гайхамшигт бүтээлүүдийн үргэлжлэлийг бэлтгэн орууллаа. Энэхүү материалыг оруулахнээ нэгэн үг санаанд орлоо. Миний багш нэгэн удаа хэлэхдээ маркетер хүн "Нүдээ бөлтийлгөөд чихээ дэлдийлгээд орчноо мэдэрч сурах ёстой" хэмээн хэлж байсан нь эдгээр брэнд лого бүтээсэн математик гаргалгааг үзэх энгийн жишээнээс л үнэн үг болохыг та бүхэн ч гэсэн ойлгох биз ээ. Ажиглаад байх нээ брэнд логоноос брэнд лого бүтээсэн байгаа биз. Хорвоо дэлхийгээр хэрэн тэнэх хүний оюуны сэтгэх хүчийг хэн ч хааж дийлэхгүй... хэрвээ агуу сэтгэж байгаа л бол...











Дэлгэрэнгүй...

Saturday, June 21, 2008

Англи хэлний дүрэм

Бид мэдээллийн эрин зуун гэгдэх XXI зуунд амьдарч байна. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад гадаад хэл, ялангуяа англи хэлийг зохих түвшинд эзэмшсэн байх шаардлага өөрийн эрхгүй гарч ирж байна. Гадаад хэлгүй байснаараа бид бусдаас ямагт нэг алхам хойно гэлдэрч явна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тань тус нэмэр болох үүднээс англи хэлний дүрмийн хичээлийг орууллаа. Бүх нийтээрээ гадаад хэлтэй болцгооё.


Read this document on Scribd: John Dow -- English Grammar in English


Дэлгэрэнгүй...

Friday, June 20, 2008

Котлерийн Маркетингийн Менежмент ном /англи хэл дээр/

Маркетингийн ШУ-ны загалмайлсан эцэг гэгддэг Филлип Котлер ийн бичсэн Маркетинг менежмент номыг электрон ном хэлбэрээр та бүхэнд танилцуулж байна. Эрхэм маркетер таны оюунд бага ч болтугай тус нэмэр болно гэдэгт итгэж байна.




Дэлгэрэнгүй...

Wednesday, June 18, 2008

Тэнэмэл сэтгэлгээний гайхамшиг-1

Брэнд логог бүтээхийн гайхамшгийг математик илэрхийллээр тун ойлгомжтой гаргалгаа хийж харуулжээ. Магадгүй яг ингэж бүтээсэн ч юм билүү хэн мэдлээ. Ямартай ч үзэж сонирхоод нэгийг бодож 2-ийг сэтгээрэй. Хамгийн гол нь тэнэмэл сэтгэх... Санал нийлж байна уу?

/Үүнээс цааш үргэлжлэх болно./












Сонирхолтой байгаа биз? Дараа дахиж өөр гоё мөртлөө хэрэгтэй материалуудыг бэлтгэн оруулахаа амлаж байна. Дээрх бүтээлүүд цаашид үргэлжлэх болно шүү.


Дэлгэрэнгүй...

Tuesday, June 17, 2008

Монгол хүмүүс баян болжээ

Гадаа сэвэлзүүр салхи үлээж сэрүүн ч биш хүйтэн ч биш байхнээ сэтгэлд таатай сайхан санагдаж Зайсангаас урагш дардайн харагдах замаар ажлаа хийхээр машинтай давхилаа. 2 жилийн өмнө байгаагүй бүтээн байгуулалтыг тэндээс олж харав. Шар, ногоон, цэнхэр, саарал, улаан, бор гээд өнгө өнгийн байшингууд өрөөд тавьсан юм шиг л босчээ. ХААИС, Зайсан толгой 2 оос өөр онцолж харагдах юмгүй цээж багтам цэлгэр сайхан тал эмх цэгцгүй баригдаж баячуудын гэж нэрлэгдэх хүмүүсийн эзэмшил болсон байна.

Тэрхэн хавь газраа жигтэйхэн их тохижуулж харуул хамгаалалт, хана хэрэм, хайс төмрөөр тойруулж хажуугаар нь явахад ч халгаж цэрвэмээр гоё байшингууд баригджээ. Гэвч Дархан цаазат Богд уулын арыг тоссон хормой Улаанбаатарын хотын урдаас цэлийх тал, урсгал цэнгэг Туулын урдуур татах хөвөө гээд улам их зүйлийг бодонгоо харваас нэг л бишээ. Үзтэл сайхан байшин харагдавч хамгаалах ёстой газрыг хайралдаггүй юмаа гэхэд ядаж хамжааргатай зохион байгуулаад байшингуудаа барихгүй дээ гэж бодогдов. Бас болоогүй ээ том том машинууд өмнүүр хойгуур сүлжилдэж зам муутай газраар тоос татуулан давхих нь алхаж яваа хэнд ч таалагдахгүй нь унаа тэргээ унаж яваа хүнд нь угаасаа л хамаатай биш дээ. Нэг тиймэрхүү л байлаа.
Монголчууд баян болжээ гэж... Магадгүй энэ байдлыг Монголын хаа сайгүй харах биз.


Дэлгэрэнгүй...

Monday, June 16, 2008

Би үртэй хүн


Би зулайг нь үнэрлэхэд сэтгэл зөөлрөн баясах аминаас тасарсан амьтай хүн. Хүн болохын жаргалыг мэдрүүлэх хорвоогийн гайхамшгуудын нэг бол үр хүүхэдтэй болох билээ. Оюутан байхдаа хүүхэдтэй болсноо мэдээд гайхаж айж бас балмагдаж билээ. Хамгаас түрүүнд хичээл сургууль, өмнөх амьдрал, өөрийн гэр бүлээ бодовч хүүхдээ хайрлах сэтгэл минь бяцхан үрээ хорвоод мэндлэхийг тэсэн ядан хүлээх хүлээлтийг бий болгосон юм. Хэвлийд бүрэлдэхээс нь хайрлан энхрийлж, хамгийн их дурлах амттанаасаа хүртэл татгалзаж 9 сар тээсэнсэн. Одоо би үрийнхээ төлөө амьдардаг эх хүн.

Үр хүүхдээ жаргалтай байлгахын тулд юу ч хийж чадах эрч хүчийг охин минь надад ээжээ гэж хэлэхийнхээ төдийд л өгдөг. Үндэс мөчир минь ургаад улам сайхан мод болох хүртэл би түүнийхээ аз жаргалын төлөө амьдрах болно магадгүй цаашид ч энэ утга учир үүрд миний цээжинд оршин байна. Яагаад гэвэл түүний минь аз жаргал миний аз жаргал билээ. Эргээд бодохоор би эх хүн болчихжээ. Ээжийнхээ сэтгэлийг ойлгохгүй уурлаж эхийн зовлонг мэдрэлгүй эрхэлж өссөн айлын ууган охин өөрийн үрээ төрүүлж өрхийн нэгэн багана болох үеэсээ л амьдралын балнаас амсаж аж төрөх болсон. Тэр бал гашуун бас амттай. Одоо миний охин 2 нас хүрнэ. Харин аав ээж нь залуу хүмүүс. Бидний аз жаргалын зангилаа болсон жаахан охиноо хайрлаж бид 2 амьдралын төлөө зүтгэж яваа эрч хүчтэй залуу хүмүүс билээ.


Дэлгэрэнгүй...

Sunday, June 15, 2008

Мөнгөгүй залуу хүний сурахын зовлон

Залуу хүн мэдлэгтэй байх ёстой эрдэмтэй байх ёстой чадвартай байх ёстой л гэнэ... Энэ чухам юуг хэлээд байгаа юм бэ? гэж би өөрөөсөө асуулаа... Дээр нь бас залуу хүн мөнгөгүй байх нь ичих хэрэг биш эрдэмгүй байх нь ичгэвтэр асуудал гэж зэмлэх ахмадууд алдартнууд цөөнгүй... Тэгээд залуу хүн яах ёстой болж таарч байна... Сурах мэрийх хичээх. Гэтэл бидний өнөөдрийн боломжийг аваад үзье Нээрээ л би сурахгүй бол ирээдүй харагдахгүй нь гэж бодоод за суръя, мэдье гэтэл бидэнд бүх зүйл мөнгөөр үнэлэгддэг шүү дээ. Мөнгөгүй байж сурах тухай бодоод ч хэрэггүй шүү гээд сургууль, сургалтын төв, сурах бичиг, ном дэвтэр, сургагч багш нь хүртэл мөнгө нэхээд байхад бид яаж мөнгөтэй болохын тулд сурах сурахын тулд мөнгөтэй болохоо зохицуулах вэ? Энэ бас л хувь хүний асуудал байх л даа.Гэхдээ мөнгөтэй хүний хүүхэд сайн боловсрол эзэмшиж бас мөнгөнд санаа зовохгүй болохоор хичээлдээ хамаг л анхаарлаа хандуулан суралцаж байж өнөөгийн нийгмийн элитүүдийн тоонд бичигдэж эрдэм мэдлэгээрээ гайхуулж мандах бадрахын үүд нь нээгдэж байна шүү дээ. Тэгэхээр залуу хүн мөнгөгүй байх нь гутамшиг мөнгөгүй учраас сурч чадахгүй байх нь бүр ч гутамшиг харамсал болж таарч байгаа биз. Энэ яг л чөтгөрийн цикл гэсэн үг. Тэгээд нөгөө залуу хүн маань ид сурч мэрийх насандаа мөнгөгүйн улмаас ажил хийж мөнгөний эрэлд гарна. Сурахын тулд мөнгө цуглуулна гэдэг бол наад захын л асуудал түүнээс цааш мөнгөтэй холбоотой үй түмэн асуудал бас бий. Ажиллаад л байдаг ажиллаад л байдаг. Сая нэг суръяа гэтэл бидний хүнтэй сууж хүүхэд гаргаж гэр бүлийн төлөвшилд өөрийн эрхгүй орох нас нь түүний сурах хүслийнх нь хаалгыг хааж суух гэрлэхийн үүдийг нь тогшино доо. Ингээд хөөрхий залуу хүн мах цусны тасархай улаан нялзрай хүүхдээ тэжээхийн тулд ажлаасаа үл гаран цаашид амьдралын хар бор өдрүүдийг тэвчин сурах хүслээ мөнгө олох хүслээр солин ажиллах болно. Энэ залуу хүн ингээд хэзээ ч сурч чадахгүй болох нь. Ээж аав нь амьдралын боломж муу, эргээд тэтгээд байх ах дүү байхгүй л бол хичнээн сайхан сурах хүсэл байгаад ч энэ нийгэмд хаагдмал юм.


Дэлгэрэнгүй...