Харийн оронд ажиллаж амьдарч байгаа 250 мянган монголчууддаа энэхүү нийтлэлийг зориуллаа.
Гэгээн өдрийн бодолд чинь хургаж, гэрэлгүй шөнийн зүүдэнд чинь сүүмэлзэх эх оронд чинь та бүгдийн тусламж хэрэгтэй болов. Алс холын хүний нутагт ажиллаж амьдарч байгаа ч зүрхний угт нутгаа санан уймарч сэтгэлдээ дээдэлж явдаг энэ Монголд чинь аюул нүүрлээд байна. Монголд ардчилал үгүй болов. Сонгууль хийхээр луйвардчихдаг болов. Луйврыг нь илчлэхээр буудчихдаг боллоо. Аль алиныг нь хэлж жагсаал цуглаан хийж тэмцэхээр баривчлаад хорьчихдог болов. Өдгөө Монголын шүүхүүд өдөр болгон шахам хуралдаж аавын сайхан хүүхдүүдийг бөөн бөөнөөр нь шоронд илгээж үзэл санааны хоригдлуудын тоог нэмж байна.
Ард түмнээ айлган харгислаж байгаа эрх баригчидтай Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу сонгуулиар хариуцлага тооцох гэхээр санал өгөх эрхийг нь хасчихдаг болов. Ердөө арваадхан хоногийн өмнө манайд орон нутгийн сонгууль болж өнгөрснийг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл ардчиллыг хүсдэг, түүний төлөө тэмцдэг хүмүүст сонгогчийн үнэмлэх олгосонгүй. Тиймээс саналаа өгч чадсангүй. Ардчиллын төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн хэтэрхий олон болохоор сонгуулийн ирц бүрдсэнгүй. Ард түмнийхээ хаагдаж боогдоод байгаа эрхийг нь хамгаалж байх ёстой өнөөх Ардчилсан нам чинь МАХН-тай нийлээд албан тушаалаар хахуульдуулж амаа үдүүлэв. УИХ-ын сонгуулийг луйвардлаа гэж бухимдаж цугласан хүмүүсээс таван хүнийг буудаж аллаа. Таван хүнээ алуулчихаад Ардчилсан нам таван сайдын суудал авч Засгийн газарт багтав.
Ингээд бүх юм хаалттай болж орой бүр телевизээр Засгийн газрыг магтан дуулж социализмын марш хангинуулж байна.
Цөөхөн тооны хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд энэ дарангуйллыг эсэргүүцэж байгаа хэдий ч мөдхөн ямар нэгэн аргаар дуугүй болгохыг үгүйсгэж чадахгүй нь. Тиймээс гадны улс орон ажиллаж амьдарч байгаа та бүхнээсээ ардчиллыг авраач гэж хүсэх байна. Эзэн Чингэсийн удам эрх чөлөөт монгол хүмүүс та нар минь амьдран байгаа орныхоо Монгол Улсын Элчин сайдын яамны үүдэнд жагсаал хийж Монголд болж буй ардчиллыг нухчин дарах үйл ажиллагааг эсэргүүцэж үгээ хэлээч. Үзэл бодлоороо нэгдэж улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг шууд баривчлаад буцаадаг ёс гэж үгүй. Тиймээс айх хэрэггүй. Түвдүүдийг хар. Тэд Хятадаас салан тусгаарлах гэж тэмцээд зэрлэгээр хядуулсан нутаг нэгтнүүдээ өмөөрч оршин буй улс болгондоо жагссан билээ. Барууны өндөр хөгжилтэй орнуудын Хятадын Элдчин сайдын яамны үүдэнд тав зургаан навсгар түвд хазгай буруу хэлээр хашгирч зогссоныг та нар минь үзээ л байлгүй. Ингэсний хүчинд дэлхий нийт Түвдийн асуудлыг чих тавин чагнаж зарим гүрнүүд дэмжсэн шүү дээ. Тэгэхээр монголчууд бид түвдүүдээс дутах юу байна. Ардчиллын буянаар л монгол хүн гадны оронд сурч боловсорч ажиллаж амьдарч байгаагаа бүү март. Ардчиллыг 18-хан жилийн дараа устаж үгүй болгохын төлөө С.Зориг агсан амь өгсөн гэж үү. Ардчиллыг ийм амархан үгүй болно гэж Цогтсайхан агсан Хонхны дуугаа дуулсан юм гэж үү. Эрх чөлөөгөө ингэж алдахын төлөө 1990 онд өвлийн хүйтнээр Сүхбаатарын талбайд хуран чуулсан билүү. Үгүй. Тийм байх ёсгүй.
Та бүхний хөлс цусаа урсган байж олоод Монгол руу гэр рүүгээ явуулж буй мөнгө авлигачдын халаасанд орж байна. Гэргий хүүхдийг чинь энд шүүх цагдаагаар айлган сүрдүүлж загас шиг дуугүй байхыг шаардаж байна. Насан буурал аав эжийг чинь тэтгэврийн мөнгөнд нь дугаарлуулж тэгсэн атлаа хоосон хонуулж байна. Нэгэн цагт эргээд ирэхэд чинь эх орныг чинь газрын баялагтай нь худалдчихаад Европ руу амь зулбах дээдсүүд төрийн толгойд сууж байна. Ийм байхад дэлхийгээр нэг тарсан монголчууд та нар минь бүтэн нойртой хонож чадна гэж үү. Дэлхий нийтийн сонорт Монголд болж буй энэ үйл явдлыг хүргэж өгөөч. Эзэн Чингэс хаан ч ээжийгээ, эх орноо сайтар чандлан хамгаалчихаад ар тал руугаа санаа зовох юмгүй дэлхийн дайдыг хэмжиж явсныг сана. Хүн ядрахаар нутгаа тураг ядрахаар уулаа гэж нэг үг бий. Гэхдээ та нар минь ядраагүй чадарч яваа үедээ эх орноо эргэж нэг санаач. Энд, энэ Монголд юу болоод байгааг ах дүү амраг саднаасаа асууж үзэл бодлоо нэмэрлээч гэсэндээ энэхүү нийтлэлийг зориуллаа. Та бүгдийнхээ булингартаж амжаагүй гэгээн саруул оюун ухаанд эх орныхоо ирээдүйг даатгах сан.
Л.Мөнхбасгалан
эх сурвалж http://publish.news.mn/show?id=526

2 сэтгэгдэл:
harin tiin, harsan. eh survaljaa taviarai hu
eh surwalj public.news.mn geed tawichihsan bna. ene bish yum uu. eswel ene news.mn oor gazraas awch tawisan yum bolow uu.
Post a Comment