Saturday, November 29, 2008

Шинэ жилийн баяртай холбогдолтой зургууд. Цуврал -1

Удахгүй шинэ жил болох гэж байна. Хүн бүхний хүсэн хүлээдэг баяр. Ингээд та бүхэнд шинэ жилийн баяртай холбогдолтой зургуудыг хүргэж байна. Та эдгээр зургуудаас компьютерийнхаа wallpaper-ээр сонгоорой. Дараа дараагийн удаа бүр гоё гоё зургууд тавих болно.


Дэлгэрэнгүй...

Friday, November 28, 2008

Жавхлан - Хайрлаж болохгүй хайр

Жавхлангийн шинэ дуу Хайрлаж болохгүй хайр. Их гоё дуу байна. Таалагдлаа. Та нарт ч бас таалагдана гэдэгт итгэж байна. Клип нь жаахан тийм болчихсон байна.


Дэлгэрэнгүй...

Аз жаргалын эрэлд

Аз жаргал гэж юу вэ

Та жаргалтай байна уу. Та өөрийнхөө амьдралыг тольдохуй танд таны амьдрал таалагдаж байна уу. Өөрөөсөө энэ асуултыг асууж өөрийнхөө тухай бодоцгооё. Аз жаргал гэж чухам юу юм бэ. Яруу найрагч их шүлэгч Чойном Жаргал Зовлон шүлэгтээ Жаргалын утгыг хүмүүс юу гэж ойлгож амьдардгийг жишээ болгон яруу сайхнаар шүлгэлсэн байдаг. Аз жаргал гэж чухам юу юм бэ. Өөртөө байгаа бүхий л зүйлдээ сэтгэл ханан хүний хувь заяанд төрсөндөө азтай жаргалтай хүн гэж тооцох хэсэг нь байхад ингэж амьд явахаар үхсэн нь дээр гэж бодох нь бас бий шүү дээ. Гэтэл "Муу амьд явахаар сайн үх" "Нэр хугарахаар яс хугар" гэсэн Монгол ардын мэргэн үг ч бий.

Аз жаргал гэж чухам юу юм бэ.
Нэгэн бүсгүй ингэж боддогийг би та бүхэндээ дэлгэн тавья.

- Би өөрийгөө жаргалтай хүн гэж боддог.Одоо би 20 настай миний амьдралд эргээд харахад харамсаж гутрахаар, хар дарсан зүүд мэт үйл явдал зөндөөн тохиолдож байсан. 20-хон жилийн амьдралын минь хугацааг зарим ахмад хүний насаараа туулсан он жилүүдийн зовлонг ч хураагаад гүйцэхээргүй их зүдрэл дагасан байж ч магад. 17-хон насандаа найз хөвгүүнээсээ хүүхэдтэй болж амьдралд шийтгүүлсэн мэт айж түүнээсээ болж үр хөндүүлж, 18-хан насандаа эцэг эхийгээ олоор алдсан би хорвоогийн хамгийн их хайрлах хүмүүсээ богино хугацаанд бурханд өгчхөөд үхэхээс ч буцахгүй байдалд орж байснаа одоо санахад хэцүү байдаг. Амьдралын хүнд бэрхийг би 2 дүүгийнхээ өмнөөс үүрч ээжийн оронд ээж аавын оронд аав болох үүрэг хүлээсэн. Тэр насандаа би ээж аавдаа жаахан охин нь байж билээ. Одоо бол би ээж аав бас эгч. Дүү нар минь сайн сурч намайг үргэлж баярлуулна. Ажлаа тараад ядраад ирэхэд минь 2 дүү минь халуун цай, цэмцгэр гэр, эвтэй найртай баяр баяслаар намайг угтдаг. Харин би тэднийхээ нүднээс улам их эрч хүч, аз жаргалтай байх ёстойгоо мэдэрдэг. Дүү нар минь эрийн цээнд хүрч эхнэр хүүхэдтэй болоход би хайртай гэргийнх нь хадам ээж, хонгорхон үрсийнх нь эмээ болох учраас 20 настай гэж өөрийгөө гололгүй хором бүрд хичээж амьдардаг. Тиймээ би ингэж боддогтоо, өөрийгөө азтай жаргалтай хүн гэж итгэдэг. Байгаа бүхнээ хайрлаж ирээдүйг сайхнаар харсан хүн бүхэн бэрхшээлд бууж өгдөггүйг би өөрийнхөө амьдралаас ухаарсан.

Туулсан зовлон, хайртай 2 дүү нь түүний аз жаргалын утга учир нь болж тэр цаашид ямарч агуу зүйлийг хийж чадахаар хүчтэй бүсгүй болжээ. Би ч гэсэн энэ эгэл бүсгүйтэй адил түүнийг аз жаргалтай хүн гэж бодож байна. Гэхдээ зовлонг амсаж үзээд ухаарал олсон олон хүний нэг нь энэ бүсгүй юм.
Залуу бүсгүйн түүх таны Аз жаргал гэж ву гэж өөрөөсөө асуусан асуултанд хариулахад ухаарал нэмсэн гэдэгт найдъя.


Дэлгэрэнгүй...

Эмэгтэйчүүд


Дэлгэрэнгүй...