Dettol Instant Hand Sanitizer Advertisement
Just in One Bite Bus Advertisement
Sunday, February 21, 2010
Thursday, February 11, 2010
Блогерууддаа зориулсан бэлэг -Tedy.mn
Блог хөтлөгч та бүхэн www.tedy.mn вэбсайтаар ярианы төлбөрийг төлөх боломжтойг сурталчлан М-Энтертаймент төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг аваарай.
Мобикомын хэрэглэгчид ярианыхаа төлбөрийг үйлчилгээний зааланд дугаарлан зогсох шаардлагагүйгээр ТEDY.MN вэбсайтаар төлөх боломжтой байдаг билээ. Онлайнаар төлбөрөө төлснөөр санхүүгийн зардал болон цаг хугацаагаа хэмнэх зэрэг давуу талуудтайгаас гадна tedy.mn вэбсайтаас зарладаг урамшуулалд давхар хамрагдах боломжтой юм.
Блог хөтөлдөг залуус та бүхэн энэхүү давуу талуудыг хувийн блог дээрээ илүү дэлгэрэнгүй өөрийн үгээр тайлбарлаж, мэдээлэл байрлуулснаар М-Энтертаймент төвөөр үйлчлүүлэх дараах эрхийн бичгүүдээс сонгон авах боломжтой.
Эрхийн бичгийн сонголтууд:
- Cinema-д нэг кино хосоороо үзэх эрх
- Нэг цаг караокед дуулах эрх /6 хүртэл найзын хамт/
- PlayStation3 хосоороо 1 цаг тоглох эрх
- Гэрийн театрт нэг кино үзэх эрх /6 хүртэл найзын хамт/
- Ажлын өдөр нэг тоглолт боулинг тоглох эрх
Танд Хэрэгцээтэй мэдээллүүд:
Тedy.mn вэбсайтын бонус оноо ;
Ярианы төлбөр төлөөд урамшуулал авах
Бидэнтэй marketing@tedy.mn хаягаар холбоо барина уу.
Wednesday, January 13, 2010
Уйлж байгаа.
Монголчууд бид бүгд л уйлж байгаа. Ил болон далд.
Бие мах бодь сэтгэл зүрх нь уйлж байгаа.
Газар нутаг уул ус нь уйлж байгаа.
Утаанд хордсон уушиг нь уйлж байгаа
Архинд нэвчсэн элэг нь уйлж байгаа
Хоногийн хоолгүй ходоод нь уйлж байгаа
Хоосон хөндий тархи нь уйлж байгаа
Улс төрчдөд хулхидуулсан урам нь уйлж байгаа
Элбэгээд хошгорсон сонголт нь уйлж байгаа
Олигархуудад эзлэгдсэн төр уйлж байгаа
Огт хэрэгждэггүй хуулиуд уйлж байгаа
Шаахайнд гишгүүлсэн хөрс уйлж байгаа
Нинжад сэглүүлсэн уул уйлж байгаа
Нийслэлчүүдэд гомдсон Туул гол уйлж байгаа
Нийтийн эзэмшилд орсон Богд хайрхан уйлж байгаа
Sunday, December 20, 2009
Ажил хийвэл дуустал, давс хийвэл ...
Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа.
Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж гаслалаа...
Эмпати төв. Сургамжит өгүүллэгүүдийн цувралаас.
Эцэг
Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч уйртайгаар “Энэ хүүхэд яаж зоригтой асууж байнаа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсаныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь “үгүй” гэж хариулахад “Май энэ 10$-г ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай өнөөдөр их хүнд өдөр байлаа.” Гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон дотроосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцагаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ?” Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.
Эмпати төв. Сургэмжит өгүүллэгүүдийн цувралаас.
Дүлий мэлхий
Уралдаанд оролцож буй мэлхийнүүд ч дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд "Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ" гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. Харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн оройд гарч чаджээ. Бусад нь түүнийг яаж ингэж чадсаныг нь гайхав. Нэг нь тэр мэлхийнд ойртон "Чи яаж амжилтад хүрэв ээ?" гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байсан юмсанж.
Эмпати тав. Сургамжит өгүүллэгүүдийн цувралаас.
Цэцэрлэг
Нэгэн удаа цаст уулын оройд цэцгийн үр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бүхэлд нь цардаж зөвхөн нимбэгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа. Цэцгийн үрүүд нимбэгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: "Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно." Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй байжээ.
Харин жижиг модонд түүний хариулт таалагдсангүй. Учир нь бусдыг сонсож, боломжоороо туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Цэцгийн үрүүдийн хүсэлтийг сонсоод "Та нартай хамт байхдаа би баяртай байна. Бид уйдахгүй" гэжээ. Том мод үүнд нь дургүйцсэн боловч жижиг мод "Сайхан зүйл хэнд ч хор болохгүй. Сайхан бүхнээс зөвхөн сайхан зүйл бий болдог" хэмээв. Жижиг модны ёроолд ургасан цэцэгс хэдэн долоо хоногийн дараа цэцэглэж, хашааны хамгийн сайхан чимэг болжээ. Мод цэцэгст зориулан чадах бүхнээ хийж, хагас сүүдэртэй орчныг бий болгохын тулд хатсан навчсаа гөвж байв.
Цэцэгс анхилам сайхан үнэртэж эхэллээ. Гэрийн эзэн урьд нь үнэртэж байгаагүй үнэр хаанаас ирж буйг хайсаар яваад урилгагүй зочдыг олоод гайхав. Тэрээр зүүдэндээ ч үзээгүй цэцэгсийг улам сайхан ургуулахын тулд өглөө эртлэн босч хамгийн чанартай бордоогоор бордон, байнга усалж арчилдаг болжээ. Нимбэгийн жижиг мод цэцэгстэй хамт тэжээгдэн маш хурдан ургажээ. Цэцэгст хайраар хандаж байсан мод орчныхоо хамгийн том мод болж, өдрөөс өдөрт бусдын хайрыг татах болжээ. Удалгүй цэцэглэн хашаандаа шинэ өнгө нэмэв. Гэтэл ганцаардан жижгэрсэн нөгөө мод атаархсандаа хатаж эхэлжээ.
Эмпати төв. Сургамжит өгүүллэгүүдийн цувралас.










