Tuesday, July 1, 2008

Арай хэтэрч байна шүү дээ...

Арай хэтэрч байна шүү дээ...Бидний Монгол түмний 70 гаруй хувь нь ядуу амьдарч байна. Жилийн жилд авлигалчдын алдсан мөнгө, арчаагүй бодлогогүй төрийн самуурлын золиог үр хүүхэдтэй юутай ийтэйнхээ нуруун дээр үүрч ирсэн. Цаашид ч үүрэх нь тодорхой боллоо...
Сонгуулийн өмнөхөн ард түмний сэтгэл зүйг "Сонгуулийн дараах бараа бүтээгэдхүүний үнийн өсөлт"-д бэлтгэж сонгууль дуусаачгүй хариу нь гүйцэд гараа ч үгүй байхад бензиний үнэ өсөх нь тодорхой болж монгол түмний сэтгэлийг урж тасдаж эхлэв. Дэлхийн түвшний хэмжээнд хөгжөөгүй байж дэлхийн түвшний хотуудын өртгөөр Улаанбаатарыг амьсгалуулна гэдэг гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Энэ мэт амьдралын өдөр хоног тасралтгүй үргэлжилж жилийн 365 хоногоо давтан давтан сунжирахнээ урагшгүй, идэмхий, уумхай ,эх оронч сэтгэлгээ нь төлөвшөөгүй булихайчуудыг төрийн толгойд залрахад тэдний гэр бүл төрөл төрөгсөд мөн тэд л сайхан амьдарч амьд оршихуйд ганц л тохиох хүний хувь тавилангаа жаргалтай өнгөрүүлэх биз.
Гэтэл эгэл ардад ч гэсэн амьд оршихуйн алтан боломж ганцхан л тохиосон биш билүү. Та чи бид бүгдийн тэр боломжийг өөрсдөө учраа олцгоо болохгүй байгаа юм чинь бид яахийн боломжоороо зүтгэж байна гээд аргацаан өнгөрөөх тэр хүмүүс бол ард түмний өмнө ялтан гэж би хэлмээр байна. Сэтгэлээрээ ТӨРД ажиллах МОНГОЛ ХҮН байна уу?
Саяхан миний нэг найзаас үнийн өсөлтийн тухай товч мэдээ ирлээ.... Ажлаа хийгээд тайван суух гэтэл сэтгэл төвдсөнгүй дургүй хүрчлээ. Миний нэгэн адил бухимдаж, уурсан буй мянга мянган Монгол залуус бий гэдэгт би итгэлтэй байгаа учраас энэхүү сэтгэгдлийг бичлээ.

3 сэтгэгдэл:

Anonymous said...

Бухимдаж байна.

Anonymous said...

монгол орон маань үнэхээр хэцүү байна залуусаа. Та бүхэн минь л Монгол орныхоо төлөө тэмцэхгүй юм бол энэ орон юун 4 жил 2 жил ч хүрэхгүй сөнөх юм байна. МАХ нам Монгол орноо худалдсан байна. Та өнөөдөр 1,5 сая төгрөгөөр яах юм бэ? Энэ мөнгө 1500 төгрөгтэй адил болно шүү дээ. Танд Монголоо гэсэн зүрх сэтгэл байна уу? Тийм бол бидэнтэй нэгдэн авилгачдын эсрэг бослого хийцгэе. Үнэхээр сэтгэл минь өвдөж ажлаа ч хийж чадахгүй байна. Монголынхоо ирээдүйг бодоход л нулимс минь өөрийн эрхгүй асгаж байна. Залуусаа босцгооё. ХУ намыг үндсээр нь устгацгаая. ХУ нам монголыг маань 5 гадаадын оронд худалдахаар зэхсэн гэнэ. Сонгуулийн энэ их хөрөнгийг гадаадын тэр худалдаж авахаар зэхэж байгаа улс орон дааж байгаа ажээ. Арай хэтэрч байгаа биз. Монгол гэдэг улс үндсээрээ усгагдах гээд байна. Залуусаа сэрцгээе. Энэ асуудалд бүү хойрго байгаа ч гэж уриалж байна. Та ажлаа тараад эсвэл ажлаа орихоод талбай руу бидэнтэй нэгдээч гэж гуйж байна. Өчигдөр шөнө бид суулт хийж эсэргүүцлээ илэрхийлсэн. ТВ-гээр бидний бослого гарахад ТВ тасалдуулан хааж байсан. Ийм байж болохгүй. ХУ намыг зайлуулцгаая. Сэтгэл минь маш ихээр өвдөж байна. Таны сэтгэл ч бас өвдөж байгаа байхаа. Тийм биз!

Anonymous said...

yer ni vnin osolt bgaa ch gesn teriigee dagaad tsalin hols tetgever tetgemj osoj bgaa shvvdee ene uls toriinhon chin t1 bish shvvdee yer ni hen tedniig chin songoson bilee hudlaa end ingej vniin hoorogdoj bna tend ch tegj bna geheesee ilvv bvvr ilvvg setgej shiniig hiildee zovhon mgl zax zeel bish gadnii zah zeel rvv orsoldol doo.bolomj ni bgaad bgaa shvvdee ene bvhniig hiiged ehelheer ter buhimdaj suuh zavgvi bna shvvdeee
!!!zaaval hvn bvhen taalagdah albagvi